Bukhtravel

Bukhtravel Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Bukhtravel, Travel Company, Khan-Uul district, 15th khoroo, Khaan tower, #2301, Ulaanbaatar.

🌏ДЭЛХИЙН АЛДАРТАЙ ГАЗРУУД  #14👉МЯНГА СОНСОХООР НЭГ ҮЗ🤩Эйфелийн цамхагБаригдсан хугацаа: 1887-1889 оны хооронд ердөө 2 жи...
31/03/2026

🌏ДЭЛХИЙН АЛДАРТАЙ ГАЗРУУД #14
👉МЯНГА СОНСОХООР НЭГ ҮЗ
🤩Эйфелийн цамхаг
Баригдсан хугацаа: 1887-1889 оны хооронд ердөө 2 жил, 2 сар, 5 хоногийн дотор барьж дуусгасан. 1889 оны Дэлхийн үзэсгэлэнгийн (Exposition Universelle) гол хаалга болон Францын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэх зорилгоор босгосон. Архитектор: Гюстав Эйфель (Gustave Eiffel) зохион бүтээсэн боловч анхны санааг түүний компанийн инженерүүд болох Морис Кёхлин, Эмиль Нугье нар гаргаж байжээ.
Өндөр: Анх 300 метр байсан бол одоо орой дээрх антеннуудын хамт 330 метр өндөр.
Материал: "Puddle iron" буюу цэвэршүүлсэн ширэм ашигласан. Нийт 18,038 ширхэг төмөр хэсгээс бүрдэх бөгөөд тэдгээрийг 2.5 сая ширхэг хадаасаар бэхэлсэн байдаг.
Жин: Нийт жин нь ойролцоогоор 10,100 тонн.
Түр зуурын байгууламж: Анх Эйфелийн цамхгийг 20 жилийн дараа буулгах төлөвлөгөөтэй байсан ч радио дамжуулагч болгон ашиглаж эхэлснээр нураалгүй авч үлджээ.
Шүүмжлэл: Баригдаж байх үед нь Парис хотын соёлт иргэд, уран бүтээлчид "төмөр араг яс", "асар том дэнлүүний шон" хэмээн гоо сайхны хувьд ихэд шүүмжилж байсан түүхтэй.
Өндрийн өөрчлөлт: Дулааны тэлэлтээс шалтгаалж зуны халуунд цамхгийн өндөр 15 см орчим нэмэгддэг.
Өнгө үзэмж: Цамхгийг зэврэлтээс хамгаалахын тулд 7 жил тутамд гараар буддаг бөгөөд нэг удаагийн будалтад 60 орчим тонн будаг зарцуулдаг.

🌏ДЭЛХИЙН АЛДАРТАЙ ГАЗРУУД  #13👉МЯНГА СОНСОХООР НЭГ ҮЗ🤩Саграда Фамилия (Ариун гэр бүлийн сүм)Испанийн Барселона хотод бай...
26/03/2026

🌏ДЭЛХИЙН АЛДАРТАЙ ГАЗРУУД #13
👉МЯНГА СОНСОХООР НЭГ ҮЗ
🤩Саграда Фамилия (Ариун гэр бүлийн сүм)
Испанийн Барселона хотод байрлах Саграда Фамилия (Ариун гэр бүлийн сүм) нь дэлхийн хамгийн алдартай, өвөрмөц уран барилгуудын нэг юм. 1882 онд барилгын ажил нь эхэлсэн энэхүү сүм нь суут архитектор Антони Гауди-гийн хамгийн агуу бүтээлд тооцогддог бөгөөд одоог хүртэл баригдаж дуусаагүй байна.
Христийн цамхаг 172.5 метрт хүрснээр Саграда Фамилия нь Германы Ульм сүмийг гүйцэтгэж, дэлхийн хамгийн өндөр сүм болсон. Дотор засал нь модон ой дунд байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхээр багануудыг модны мөчир шиг хэлбэрээр бүтээсэн бөгөөд өнгө өнгийн шилэн цонхоор тусах гэрэл нь өвөрмөц орчныг бүрдүүлдэг.

20/03/2026
🌏ДЭЛХИЙН АЛДАРТАЙ ГАЗРУУД  #12👉МЯНГА СОНСОХООР НЭГ ҮЗ🤩Килиманжаро уулТанзани улсын нутагт дэлхийн экватороос урагш 350 к...
17/03/2026

🌏ДЭЛХИЙН АЛДАРТАЙ ГАЗРУУД #12
👉МЯНГА СОНСОХООР НЭГ ҮЗ
🤩Килиманжаро уул
Танзани улсын нутагт дэлхийн экватороос урагш 350 км, Энэтхэгийн далайгаас 280 км байрлах галт уул юм. Уг уул нь Кибо, Мавенси, Шира гэсэн 3 тогоотой. Килиманжаро нь далайн түвшнээс дээш 5895 м өндөрт өргөгдсөн Африк тивийн хамгийн өндөр хөвч уул юм. Танзанийн зүүн хойд хэсэгт орших энэхүү хөвч ууланд Африк тивийн хамгийн өндөр уул болох Кибо оргил байдаг.
1987 онд энэ нутгийг ЮНЕСКО-оос дэлхийн байгалийн өвд бүртгэн авчээ. Килиманжарогийн байгалийн цогцолборт газар нь бүр 1973 оноос хойш байсан. Оргилын мөнх цас нь хэдийгээр зузаан боловч дэлхийн дулаарлаас шалтгаалан ихээхэн нимгэрсэн бөгөөд 1912 оноос 2020 оныг хүртэл мөсөн давхаргын 85 % алга болсон бол 2030 он гэхэд бүрмөсөн хайлж дуусна гэсэн судалгаа байгаа аж.
Эх сурвалж: https://mn.wikipedia.org/wiki/%D0%9A%D0%B8%D0%BB%D0%B8%D0%BC%D0%B0%D0%BD%D0%B6%D0%B0%D1%80%D0%BE

13/03/2026

Secret of the Silk Road

13/03/2026

🤍💙🤍💙

13/03/2026

🌏ДЭЛХИЙН АЛДАРТАЙ ГАЗРУУД #11
👉МЯНГА СОНСОХООР НЭГ ҮЗ
🤩Нил мөрөн
Дэлхийн хамгийн урт мөрөн юм. Нийт урт нь 6,650 км. Нилд Цагаан Нил, Цэнхэр Нил гэх хоёр гол цутгал байх бөгөөд удаах нь Нилийн ус, үржил шимийн гол эх үүсвэр бол Цагаан Нил нь илүү урт юм байна. Цагаан Нил Африкийн төв хэсгээс эх авах бөгөөд Нилээс хамгийн хол орших эх нь Руанда дахь Виктория нуур эх булаг нь болдог. Тэндээс Танзани, , Уганда, өмнөд Суданаар дамжин урсдаг бол Цэнхэр Нил нь Этиоп дахь Тана нуураас эх авч Судан руу зүүн-өмнө зүгээс урсан орно. Хоёр мөрөн Суданы нийслэл Хартум хотод нийлдэг.

Жуулчдаас олсон орлого Монголчуудын гадаадад аялсан зардлаас 2,4 дахин бага байна. Ерөнхий сайд аялал жуулчлалын салбары...
06/03/2026

Жуулчдаас олсон орлого Монголчуудын гадаадад аялсан зардлаас 2,4 дахин бага байна.
Ерөнхий сайд аялал жуулчлалын салбарыг экспортын гол орлого боллоо хэмээн зарлав. Бадрангуй байх чинь ээ, үнэхээр ийм зүйл боллоо гэж үү? 🍋
❌ Энгийнээр харвал тийм ээ
Өнгөрсөн 1-р сард Монгол Улс 44,767 жуулчин хүлээн авч, тус сарын түүхэн өндөр үзүүлэлтийг тогтоолоо. Уг тоо 2 сарын 10-ны байдлаар 60,638-д хүрээд буй. Нэмээд өнгөрсөн онд 847 мянган жуулчин хүлээн авсан нь Ковид-19-ийн өмнөх үе буюу 2019 оноос 46.7% өссөн дүн. Ингээд харвал манай аялал жуулчлалын салбар үнэхээр алаад байна уу гэлтэй. Гэхдээ бодит байдал нь тийм биш ээ.
‼️ Ухаад харвал ондоо
Экс Соёлын сайд Ч.Номин 2023 онд 690 мянган жуулчин хүлээн авч $1.2 тэрбумын орлого оллоо гэж зарлаж байлаа. Гэвч энэ салбар хэзээ ч ийм их орлого олж байгаагүй. Төлбөрийн тэнцэл дэх аялал жуулчлалын дансны орлогыг харвал 2025 онд $728.4 саяын орлого олсон нь түүхэн дээд амжилт. 2023 онд $531 саяын орлого л чүү ай олж. Яаж бодохоор бодит тоо 2 нугардаг юм бол доо.
🔗 Дэлгэрэнгүй: https://lemonpress.mn/post/DpqWB5ffACU
Via. Lemon Press

06/03/2026

Газар дундын тэнгис 💙🩵🤍

06/03/2026

🌏ДЭЛХИЙН АЛДАРТАЙ ГАЗРУУД #10
👉МЯНГА СОНСОХООР НЭГ ҮЗ
🤩Толин хот
Саудын Арабын Табук мужийн Неом хотод байрлах ухаалаг хот бөгөөд 170 км урт, 500 м өндөртэй, 200 метр өргөнтэй байхаар төлөвлөсөн Энэ хот нь 9 сая хүн амтай байх ба хотын гадан тал бүхэлдээ шил, толь байхаар төлөвлөгдсөн.

Address

Khan-Uul District, 15th Khoroo, Khaan Tower, #2301
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Bukhtravel posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Bukhtravel:

Share

Category