Нэгүүн Англи хэлний сургалтын төв Жуков салбар

Нэгүүн Англи хэлний сургалтын төв Жуков салбар Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Нэгүүн Англи хэлний сургалтын төв Жуков салбар, Улаанбаатар.

10/07/2026

🇲🇳 Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Ардын хувьсгалын 105 жилийн Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье.
Өргөн дэлгэр наадамдаа баясаж,
Өлзий буян хурааж наадаарай.
Өв соёлоо дээдлэн өнөд мандан,
Өрх гэрээрээ амар түвшин наадаарай.

Өнөөдрөөс эхлэн манай зуны богино хугацааны сургалтууд албан ёсоор амралтаа эхлүүлж байна.Энэ 6-р сарын турш бидэнтэй ха...
10/07/2026

Өнөөдрөөс эхлэн манай зуны богино хугацааны сургалтууд албан ёсоор амралтаа эхлүүлж байна.

Энэ 6-р сарын турш бидэнтэй хамт суралцаж, эрдэм номын мөр хөөсөн шавь нартаа, мөн хүүхдийнхээ боловсрол, хүмүүжилд анхааран итгэл хүлээлгэн хамтран ажилласан гэр бүлийн та бүхэндээ чин сэтгэлийн талархал өргөн дэвшүүлье.

Эрдмийн үйлс дэлгэрч, хүүхэд бүрийн хүсэл мөрөөдөл өөдөө бадарч, айл өрх бүхэнд аз жаргал, амар амгалан, элбэг дэлбэг байхын өлзийтэй ерөөлийг дээдлэн өргөе.

Эрийн гурван наадамдаа хийморьтой, хотол олноороо баяр хөөртэй, элэг бүтэн сайхан наадаарай.

Нэгүүн Англи Хэлний Сургалтын Төв

06/06/2026

2025–2026 оны хичээлийн жил Жуков салбарын хувьд амжилт бүтээл, бахархал дүүрэн жил байлаа.

Нэгүүн сургалтын төвийн гурав дахь салбар болон үүд хаалгаа нээснээс хойших хоёр дахь хичээлийн жил маань хайр асгарч, эрдэм ундарсан, инээд цалгисан сайхан жил болон өнгөрлөө. Энэ бүхнийг бүтээлцсэн эрхэм багш нар, итгэл хүлээлгэсэн эцэг эхчүүд, хичээнгүй шавь нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Энэ жил манай сурагчид анх удаа олон улсын TOEFL шалгалтад хүч сорин оролцож, бахархам амжилтын эзэд болсон билээ.

Junior TOEFL шалгалтад өндөр оноо авч, чансаагаа ахиулсан Цэлмэг, Лхагвадулам нартаа халуун баяр хүргэе.

Мөн Primary TOEFL шалгалтаа амжилттай өгч, шаардлагатай оноогоо бүрэн хангасан Ану, Тэмүгэ, Санчир, Цэлмүүн нартаа баяр хүргэе. Анхны шалгалтаараа гайхалтай өндөр оноо авсан Эрдэнэсайхан, Дэнзэндаваа, Анужин, Мандуул нартаа ч мөн халуун алга ташилтыг өргөе. Та нарын минь хичээл зүтгэл ирээдүйн том амжилтын эхлэл байх болтугай.

Энэ жил анх удаа зохион байгуулагдсан Oxford Discover академик ангиудын олимпиадад оролцож, хоёрдугаар байр эзлэн мэдлэг чадвараа гайхуулсан Төгс-Эрдэнэ хүүдээ баяр хүргэе.

Мөн хүүхдүүдийн унших чадвар, тууштай занг сорьсон "Reading Masters" тэмцээнд эцсээ хүртэл бууж өгөлгүй өрсөлдөж, хоёрдугаар байрт шалгарсан Шинэсанаа багштай Нэг өдөр Нэг номын анги болон Дөлгөөн багштай хосолмол ангийн сурагчдаараа маш ихээр бахархаж байнаа.

Хоёр дахь жилдээ зохион байгуулагдсан "Spelling Bee" тэмцээнд 15-аас дээш ном судалсан сурагчид өрсөлддөг хэдий ч өөрсдийгөө зоригтойгоор сорин оролцсон, дөнгөж 12-р номоо үзэж буй шавь нараараа багш нь бахархаад ханашгүй. Тэр дундаа эцсийн шат хүртэл шалгарч, хоёрдугаар байрт орсон авьяаслаг Бүжинлхамдаа эрдмийн дээдийг хүсэн ерөөе.

Мөн "Үлгэрийн Цаг" хөтөлбөрийн бяцхан сурагчдын дунд зохион байгуулсан Уран уншлагын тэмцээнд тэргүүн байр эзэлсэн Мандухай багшийн энхрий дөрвөн шавьд халуун баяр хүргэе. Тэдний цангинасан хоолой, гялалзсан нүд, зориг дүүрэн оролдлого энэ жилийн маань шигтгээ нь байлаа.

Ийнхүү нэгэн хичээлийн жил амжилтын дурсамж, бахархлын мөчүүдээр дүүрэн өндөрлөж байна. Өнөөдрийн жижиг алхам бүр маргаашийн том амжилтын суурь болдгийн гэрч нь та бүхэн байлаа.

Ирэх хичээлийн жилд маань амжилт бүхэн улам дэлгэрч, хүүхэд бүрийн хүсэл мөрөөдөл жигүүрлэн, эргээд дурсахад сэтгэл тэнүүн, инээмсэглэл дүүрэн сайхан хичээлийн жил болох болтугай.

Эрхэм сурагчид, эцэг эхчүүд, багш нартаа зуны нарлаг өдрүүдийн халуун мэндийг хүргэж, аз жаргал, амжилт бүтээлийн ерөөлийг өргөн дэвшүүлье.

Жич: Бид зуны богино хугацааны элсэлтүүдээ үргэлжлүүлэн авч байгаа бөгөөд шинэ хичээлийн жилийн үндсэн элсэлт наймдугаар сарын дундаас эхлэх болно.

1 өдөр 1 ном хөтөлбөрөөр хичээллэх хосолмол хэлбэрийн ангиуддаа элсэлт авч байна.Утас:90999858
24/03/2026

1 өдөр 1 ном хөтөлбөрөөр хичээллэх хосолмол хэлбэрийн ангиуддаа элсэлт авч байна.
Утас:90999858

17/03/2026

Манай Жуковын салбар дээр Хиппогийн бэлтгэл хийнгээ анхан шатны дүрмийн ангид сууж болно шүү 😎

15/03/2026

📚 ХҮҮХДИЙН НОМ УНШЛАГЫН ХОСОЛМОЛ АНГИД ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА

👶 4–6 нас — Little Reader
🧒 6–9 нас — Анхан шат | “1 өдөр – 1 ном”

✅ Амралтын 2 өдөр танхимаар
✅ Ажлын 3 өдөр онлайнаар
→ Хүүхэд 100% хамрагдах боломж

✅ Англи хэл дээр
✅ Унших + Ярих чадвар хамтад нь
✅ Сонирхолтой, насанд тохирсон арга зүй

❌ Орчуулга, хуулан бичих, уйтгартай дүрэм
✔ Англи хэлэнд дурлуулж, ном унших хүсэл төрүүлнэ

🎁 Үнэгүй танилцах хичээл

🕒 Хуваарь
4–6 нас: Бямба, Ням 09:00 | Ажлын өдрүүд 17:30
6–9 нас: Бямба, Ням 11:00 | Ажлын өдрүүд 18:10

⚠️ Анги дүүргэлт: 8 хүүхэд — Яараарай!

13/03/2026

🎓 ХҮҮХДИЙН СУУРЬ — ИРЭЭДҮЙН АМЖИЛТЫН ЭХЛЭЛ

📘 АНХАН ШАТНЫ ДҮРМИЙН АКАДЕМИК АНГИ
НЭМЭЛТ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА

✨ Сууриа зөв тавьж
✨ Дүрмээ ойлгож
✨ Итгэлтэй суралцах боломж

🕙 Цагийн сонголт: 10:00 / 14:30
📅 Хуваарь: Ажлын 1, 3, 5 дахь өдрүүд
⏱ Хичээл: 90 минут
📆 Сард: 12 оролт

💰 Төлбөр: 250,000₮
👥 Анги дүүргэлт: 8 сурагч

⚠️ Суудлын тоо цөөн — ЯАРААРАЙ!

🎁 Эхний удаа туршилтаар сууж үзээд шийдвэрээ гаргах боломжтой

🎓 ХҮҮХДИЙН СУУРЬ — ИРЭЭДҮЙН АМЖИЛТЫН ЭХЛЭЛ📘 АНХАН ШАТНЫ ДҮРМИЙН АКАДЕМИК АНГИНЭМЭЛТ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА✨ Сууриа зөв тавьж✨ ...
13/03/2026

🎓 ХҮҮХДИЙН СУУРЬ — ИРЭЭДҮЙН АМЖИЛТЫН ЭХЛЭЛ

📘 АНХАН ШАТНЫ ДҮРМИЙН АКАДЕМИК АНГИ
НЭМЭЛТ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА

✨ Сууриа зөв тавьж
✨ Дүрмээ ойлгож
✨ Итгэлтэй суралцах боломж

🕙 Цагийн сонголт: 10:00 / 14:30
📅 Хуваарь: Ажлын 1, 3, 5 дахь өдрүүд
⏱ Хичээл: 90 минут
📆 Сард: 12 оролт

💰 Төлбөр: 250,000₮
👥 Анги дүүргэлт: 8 сурагч

⚠️ Суудлын тоо цөөн — ЯАРААРАЙ!

🎁 Эхний удаа туршилтаар сууж үзээд
шийдвэрээ гаргах боломжтой

🤩🤩🤩
11/03/2026

🤩🤩🤩

11/03/2026

❗ Англи хэл мэддэг мөртлөө ЯРЬЖ чаддаггүй юу?

🤯 Ярихдаа
Монголоос Англи руу орчуулж гацдаг уу?

🗣️ Тэгвэл манай ярианы ангид ир!
📅 3 сарын 14
⏰️ 08:30

✅ Орчуулгагүй арга
✅ 80% ярианы практик
✅ Амралтын 2 өдөр (сард 8 удаа)

💰 1 сар 300,000₮
2 сар 400,000₮
3 сар 500,000₮

📍 Жуков – Сувдан Сондор хотхон, 78р байр
📩 Бүртгэл: 9099-9858

⚡ Суудал хязгаартай!

Address

Улаанбаатар

Alerts

Be the first to know and let us send you an email when Нэгүүн Англи хэлний сургалтын төв Жуков салбар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share