05/08/2020
БНСУ-д мөрдөгдөж байгаа хилийн болон нисэх буудлын нөхцөл байдал, хязгаарлалтын талаар мэдээлэл хүргэж байна.
ХИЛ НЭВТРЭХ ЗӨВШӨӨРӨЛ:
✔ Солонгос Улсын иргэд
✔ Байнгын оршин суугч гадаад иргэний үнэмлэхтэй иргэд
✔ Эмнэлэг нь зөвшөөрсөн эмчилгээний урт хугацааны визтэй иргэд
✔ Байнгын оршин суугчын дагалдан визтэй иргэд
✔ Оюутан (их дээд сургуулийн танхимаар хичээллэх сургуулийн зөвшөөрөлтэй)
✔ Албаны зөвшөөрөлтэй /ЭСЯ-наас авсан/ иргэд
ТУСГААРЛАЛТ:
✔ 14 хоног өөрийн зардлаар тусгаарлагдана. (1 өдрийн 150.000 вон буюу 14 хоногийн 2.100.000 вон)
✔ Тусгаарлалтын хяналтын аппликейшн гар утсандаа суулгана.
ХИЛ НЭВТРЭХИЙГ ХОРИГЛОХ ЗААЛТУУД:
✔ 2020 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс өмнө олгогдсон визүүд цуцлагдсан.
✔ 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс өмнө БНСУ-д хууль зөрчиж байсан, визний зөрчилтэй VOID даруулсан иргэдийн Инчеон ОУНБ-аар дамжин өнгөрөх болон БНСУ-руу нэвтрэх эрхийг цуцалсан.
ДАМЖИН ӨНГӨРӨХӨД АНХААРАХ ЗҮЙЛС:
✔ Инчеон ОУНБ-аас 24 цагийн дотор дараагийн нислэгт суух нотлох бичиг, тийзтэй байх шаардлагатай.
✔ УОК-оос тусгай үүргийн нислэгт баталгаажуулсан нэрсийг гуравдагч улсын нислэгт суухын өмнө Инчеоны хилийн албанаас давхар хянаж зөвшөөрөгдсөн тохиолдолд онгоцонд суух боломжтой.
Эх сурвалж: МИАТ ТӨХК-ийн Сөүл хот дахь Төлөөлөгчийн газар