Hen ch bish

Hen ch bish Амар амгалан дэлхий ертөнц, энх тунх эх МОНГОЛ улс оршин байг!

Европын холбоо Орос улстай гэрээ хийхгүй гэж байгаа ч ганц нэг хүмүүсээр тандаж аргаа барж эхэлж байна. Саяхан Финляндын...
31/10/2026

Европын холбоо Орос улстай гэрээ хийхгүй гэж байгаа ч ганц нэг хүмүүсээр тандаж аргаа барж эхэлж байна.
Саяхан Финляндын ерөнхийлөгч Александр Стубб болон Норвегийн ерөнхий сайд Йонаса Гара Стере нар Оросын ерөнхийлөгчтэй ярилцсан ч Оросын хувьд гэрээ байгуулах шинэ хандлага, эрмэлзэл байсангүй гэж С. Лавров мэдэгдлээ.
Тэдний ярианд ямар ч ахицгүй хуучин агуулга, сэтгэхүй л харагдаж байна.
Украинд явуулж байгаа ЦТА үргэлжилнэ. Илүү эрчимтэй шатанд орох болно гэж хэллээ.
Оросын талаас тавьж буй шаардлага эртнээсээ л товч бөгөөд тодорхой байгаа.
1. Украин НАТО д элсэхгүй.
2. Донбасс, Луганск, Донецкын БНУ уудын хил хязгаарыг хүлээн зөвшөөрөх.
3. Украин Орос хэлтнүүдийн эрх ашиг, шашин шүтлэгийг хүндэтгэх.

Францын төсвийн алдагдал днб ний 5.4%-д хүрсэн. Үүнийгээ нөхөхийн тулд нийгмийн халамжаа танаж, цалингын баланслуулалтыг...
31/10/2026

Францын төсвийн алдагдал днб ний 5.4%-д хүрсэн. Үүнийгээ нөхөхийн тулд нийгмийн халамжаа танаж, цалингын баланслуулалтыг зогсоосон. Ард түмэн үүний эсрэг жагсаж байгаа. Гэхдээ ингээд дордоно уу гэхээс сайжрахгүй. Энэ хямрал 10 жил үргэлжилнэ. Энэ бол либерализмын төгсгөлийн эхлэл. Ганц Макроны буруу биш системын хямрал юм. Франц, Итали, Албани, Бельги, Испани гээд баруун европд ойролцоо үзэгдэл явагдаж байна. Зүүн европд нөхцөл байдал харьцангуй дээр байгаа. Яагаад гэвэл тэнд либерализмд шилжээд удаагүй, үндэсний үзэл хүчтэй хэвээр. Евро парламентад цагаачдыг болиулья гэж үг хэлдэг нь зөвхөн зүүн европын төлөөлөгчид байдаг. Либериализм үндэстнийг устагдаг, улсыг хүнд байдалд оруулдаг, тэнэгрүүлдэг. Та нар европын удирдагчидыг юү хэлж яаж байгааг нь телевизээр хардаг байх. Орчлонгын тэнэгүүдийг авчраад тавьчихсан юм шиг харагддаг. Яагаад либерализм тэнэгрүүлдэгийг нэг энгийн жишээн дээр тайлбарлая. Арван жилийн хүүхдүүдийг толгойг нь илээд л байвал сайн сурч чадах уу. Хатуу чанга багш дээр л хүүхдүүд сайн сурч чаддаг. Яг ийм л юм. Европийн холбооны тэргүүн Урсула фон дер Лайен японы Хирошимад оросууд цөмийн бөмбөг хаясан гэж боддог байх жишээний. Иймэрхүү жишээ олныг дурдаж болно. Олон улсын математик, физикын олимпиадад орос, хятадууд л тэргүүлдэг. Европ шинээр хийж бүтээх чадамжаа алгуур алдаж байгаа. Хэтэрхий эрх чөлөөтэй хүмүүсийн цуглуулга сайн зүйлд хүргэхгүй, яагаад гэвэл хүн төгс амьтан биш.
Европын холбоо нэг их удахгүй задарна. Зарим улсад цагаачдын эсрэг иргэний дайн гарах магадлал өндөр. Цэргийн дэглэм бий болохыг ч үгүйсгэхгүй. Ингээд түүх эргэнэ. Буцаад чанд хатуу, либерал бус, хүчтэй засаглал гарсанаар европ өндийх боломжтой. Өөр хувилбар байхгүй. Зүүн европд европын холбооноос тусгаарлах, үндэстний эрх ашгыг хамгаалах бодлого бүхий намууд хүчээ авч эхэлсэн. Германд AFD нам өдөр бүр хүчээ авч байна. AFD бол Оростой харьцаагаа сайжруулах, цагаачдыг зогсоох, герман үндэстний асуудлыг нэгт тавих бодлого баримталдаг нам юм. Канцлер Мерц хятадаас биш хэн нэгэн их гүрнээс биш энэ үзлээс айж байна гэж мэдэгдсэн шүү дэ. Монголчуудын хувьд ч либерилизмаар цааш олон жил явбал хэцүүднэ гэдгийг мэдрээд эхэлсэн дэ.
Эх сурвалж:-Nyamaa Nyamtseren

Нэг улсын хараатаас гарах нэрээр хятадруу налж эрчим хүчийг асар өндөр үнээр авдаг болж эхэлсэн........Мөн л нэг улсын х...
28/10/2026

Нэг улсын хараатаас гарах нэрээр хятадруу налж эрчим хүчийг асар өндөр үнээр авдаг болж эхэлсэн........
Мөн л нэг улсын хараатаас гарах нэрээр Оросын А92 бензиныг хүхрийн агууламж өндөртөй муу бензин одоо ганц Монгол л хэрэглэж байгаа мэтээр ярьж ........
хятадаас евро 92 авдаг болно цаашид Орос 92 г хэрэглээнээс хасна гэж ярьж эхэлсэн ........
Хэсэг хугацаанд Орос тасалдуулсан нэрээр хятадруу солонгосруу сингапураас гээд гуйж эхэлсэн......
Бодит байдал дээр хятад бензинд шилжихийн тулд санаатайгаар Оросоос таталтаа бүрэн хийхгүй гацааж байсан нь ил болсон..........
Залуучууд жагстал энгийн 92 үгүй болж нөлөөтэй хэдэн монопол бүхнээ евро 92 гэж цөм хийсэн бизээ..........
Жагсаалын үр дүнд шалгалт явж энгийн 92 зарагдаж эхэлсэн ...........
Тэгвэл өнөөдөр жиргээнүүдийг нэгтгэхэд 11 сараас евро 92 хомсхон олдож энгийн 92 гэж байхгүй болох тийш явлаа........
Оросын талаас гүтгээд байсан хүслийг нь гүйцээж байгаа бололтой......
Уул шугаман даа хятадууд Монголыг азтай сайн бензин хямд хэрэгэлдэг гэж ярьдаг байлаа........
хятад бензин ууршилт ихтэй өмхий үнэртэй золиг доо........
Одоо ингээд үнэтэЙ бензинээр 2 явдаг газартаа нэг л явдаг болох нь дээ.......
Оросод 2620 байсан бензин 2200 болж буусан Монголчуудын сайн сайхныг гадныханд барьцаалагдсан гар хөл этгээдүүд багалзуурдан хорлож байна хэмээн харж байна.

Хөх Толбо .

Хятад – Кыргызстан – Узбекистан холбосон төмөр замын хонгилын нэг түнель нь баригдаж дуусжээ.  Энэ тухай«Кыргыз темир жо...
28/10/2026

Хятад – Кыргызстан – Узбекистан холбосон төмөр замын хонгилын нэг түнель нь баригдаж дуусжээ.

Энэ тухай«Кыргыз темир жолу» компани мэдэгдлээ.

Нийт 29 тунель баригдахаас 28 нь баригдаж байна.

Түүнээс гадна 50 гүүрийн ажил ид хийгдэж байна гэнэ.

Гадны улсууд ажлыг шуурхай хийх юм. Монгол улс ярилцахаас өөр зүйлгүй. Газын хоолой үүнийг бодвол тэгш сайхан талаар шахуу тавигдана. Дотроо л ашиг хонжоо харж гацаана. Эсвэл аль нэг улсынхаа амыг хараад суучихна. 2 хөршийн бодлогод нөлөөлөх чадвар, сэтгэлгээ өөрөөр хэлбэл дипломат арга барил дутмаг хүмүүс шийдвэр гаргах түвшинд мөнгөөр, танил талаараа очоод суучихсан. Айлын хүүхдүүдэд атаархаж байна шүү!

28/10/2026
28/10/2026

Израилийн эрчүүд палестины хүүхэд эмэгтэйчүүдэд эр бяраа гаргаж, хүч түрэмгийлэх нь ердийн зүйлс мэт болжээ.

Үүнийг эрчүүдийнх нь хувьд харахад чадалтай, хүчтэй эрчүүд гэх сэтгэгдэл огт төрөхгүй л дээ. Ер нь ч зэр зэвсгээр далайлгадаг болохоос дэлхий дахинд танигдсан израиль хүчтэнүүд, тив дэлхийн аврагууд гэж би л лав мэдэхгүй л юм байна.

За жишээ татахад л : Казахстан улсын Астана хотод яг одоо Дэлхийн чөлөөт болон сонгомол бөхийн дэлхийн аврага шалгаруулах тэмцээн явагдаж байгаа. Энд тэднийг оролцож байгааг хараагүй л байна.

Иргэн Х.Оюунбилэг "Оюу толгойн ашиг болох 3 их наядаас иргэн бүрт 857.000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх" өргөд...
26/10/2026

Иргэн Х.Оюунбилэг "Оюу толгойн ашиг болох 3 их наядаас иргэн бүрт 857.000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх" өргөдөл санаачилж иргэдийн гарын үсгийг цуглуулж эхэлжээ

Хэрэв иргэдийн санал 100.000-д хүрвэл УИХ-аар хэлэлцэгдэнэ.

Өргөдөлд гарын үсэг зурах линк:

НИЙТИЙН ӨРГӨДЛИЙН СИСТЕМ

25/10/2026

ОРОС ОРНООР ХӨНДЛӨН ГУЛД ТЭНЭСЭН НЬ

Орос орноор хөндлөн гулд яваад ирлээ. Оросын эдийн засаг сүйрч эмнэлгүүд нь ажиллахгүй болж ард олон нь талхны картанд оржээ гэсэн чинь байдал шал өөр байхын...Хоол хүнс эм тариа ахуй амьдрал нь элбэг дэлбэг аж. Нэг орой баранд орлоо. 12 төрлийн хатаасан селёткин загас та дуртайгаа аваад пивоо даруул үнэгүй гэж байна. Хүнсний захуудаар нь явлаа. Хүнсний зүйл хямд бас элбэг дэлбэг ёоз ёозоороо. Харин домашный гэдэг утгаараа жимс жимсгэнэ хатаасан жимс сало хар талх арай үнэтэи.

Бензин шатахуунгүй болж оочер дугаартай байна гэсэн чинь худал аж. Монгол мөнгөөр 2800-3000 орчим төгрөгний ханштай байна. Бидний нэрлэдэг 92 бензин. Ямар ч оочергүй. Украины дронд өртсөн нефтийн үйлдвэрүүдээ засаад дууссан гэж мэдээгээр нь ярьж байна. Мэдээж гуйлгачин архичид байнаа байна. Крантурная худалдааны төв дээр нэг тэргэнцэртэй эмээ гуйлга гуйгаад сууж байна. Би өрөвдөөд 500 рубль өгсөн чинь бөөн баяр. Намайг адислаад...Хаанаас ирсэн бэ гэхэд Монгол гэв... Өөө бид найзууд найрамдалт ард түмэн гээд бөөн баяр. Их гүрэн соёлоо хадгалахын тулд хариулт мөнгөнд ихэвчлэн төмөр зоосон мөнгө хариулт өгдөг.

Энд ямар ч дайны шинж байдал алга. Хүмүүс амьдарч амьдрал буцалж байна. Сүржин биш агаад чимээгүйхэн хөгжиж байна. Жишээлбэл Толмачева олон улсын нисэх буудлаа шинээр бариад авчээ. Хааны ордон лугаа адил...Хажууд нь манай Чингис хаан нисэх буудал нүүрсний амбаар...Эх орноо муулж байгаа юм биш. Эх орныг минь хулгайлж буй адгийн шаарнуудаас болж бид ядарч байгаа гэдгийг хэлэх гэсэн юм.

Цэргийн тусгай ажиллагаанаас ирсэн залуус нь мундаг байна. Хээрийн хувцастай одон медалиа гялалзуулсан гартаа шар айраг барьсан охидууд сугавчилсан баатар залуус...Үнэн шүү дээ эх орныхоо төлөө дайнд яваад тулалдаж үзээд ирсэн ихэвчлэн миний том хүүгийн үеийн 22-25 настай залуучууд. Метронд орж ирэхэд хүмүүс тэр цэргүүдэд суудал тавьж өгөхөд ихэд ичингүйрч эвтэйхэн татгалзаж байна. Охид суганаас нь зүүгдээстэй одон медаль нь гялалзаастай...Ганц нэг согтуу архичид явнаа явнаа. Гэхдээ далдагнахгүй чимээгүйхэн.

Монетон эдлэл алтны дэлгүүрүүд нь алтан үнэт эдлэл ёоз ёозоороо жинхэнэ орос монет алт... Батук ах алтан эдлэл авнаа гэсэн арай л үнэтэй байна...гээд болилоо...Ххүмүүсийн харьцаа хандлага сайхан байна. Орос хүний нөхөрсөг тусч хээгүй зан эвдрээгүй байна...Замдаа чимээ аниргүй тосгодуудаар дайрлаа... Хүүхдүүд нь дулаан болохоор ирээд амраад ногоо энэ тэрийг нь тариад хураагаад өгдөг. Орос өвгөн хураасан ногоо нэрмэл архиа уугаад буйдан дээрээ сууж зурагтаа үзэн өвлийг өнгөрөөдөг аж. Нэг орос өвгөнийд орж хоол идлээ... Ногооны зоорь нь манай сум нэгдлийн зоорь шиг том шилэнд хийсэн даршилсан ногоо ёоз ёозоороо. Бас бэлэглэж байна...Жинхэнэ орос тосгоны нэрмэл ууж сало идэж нөгөө ногоотой шөлийг нь зооглов. Ясны хөлс гараад ээээ тэр самгон нь тасархай.

Өчүүхэн жоохон бэлэг өгөхөөр энэ оросууд бөөн баяр... хамаг байдаг зүйлээрээ дайлах юм...Галина Сафронова Илья Муратов хэмээх хоёр өвгөн эмгэнийд хоёр хонов. Ач хүү нь Украинд байлдаж мөнгө явуулдаг гэнэ. Тэр мөнгөөрөө Танк-300 гээд хятад машин авчээ..Залуудаа тосгоныхоо сургуульд химийн багш хийдэг байжээ өвгөн нь. Харин эмгэн нь сувилагч байсан аж. Ач хүүгээ амьд ялалт байгуулаад ирээсэй хэмээн өдөр бүр залбирдаг гэнэ... За ийм л байна. Орос орон. Шал худал мэдээлэлд автаж Украин Орос болон талцаж хоорондоо тэмцэлдэж байгаа өөрсдийгөө харахаар ичмээр юм...

52 улстай ганцаараа байлдаж хамгийн их эдийн засгийн хоригт орсон мөртлөө Агуу их Орос орон хүчирхэг хэвээрээ байна.

Одоо 11 сарын дундуур Зеленский Оросын армийн эзлэж авсан Донбассийг хүлээн зөвшөөрч дайныг дуусгая гэсэн санал хэлсэн аж.
Орос орон танкаа хийж АК буугаа үйлдвэрлэн сансарт пуужингаа нисгэж буй архичин ард түмэн. Гэвч тэд хөдөлмөрч хүчирхэг ялагдашгүй гэдэг нь тодорхой.

Гэтэл бид улсаа хулгайлж Украины тал Оросын тал хэмээн хоорондоо хөлөө жийлцэн сууж буй нь харамсалтай. Эх орноо муулаагүй. Эх орныг минь хулгайлж буй хулгайчдыг харахаар огиудас хүрч байна.

Сору.
Жагаа Алтайн Ховд.

Шинэ төрлийн ханиадны вирус гарчээ! Түүнээс урьдчилан сэргийлэх вакцин нь аль эрт хийгдсэн юм байх. Аавын өвөр нөөлгөөс ...
25/10/2026

Шинэ төрлийн ханиадны вирус гарчээ!
Түүнээс урьдчилан сэргийлэх вакцин нь аль эрт хийгдсэн юм байх.
Аавын өвөр нөөлгөөс гараагүй Шугар гэгч ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд тэр "шидтэй" вакцинаа тарих талаар ярьж эхэллээ.

Еврейчүүд ирж очоод гар барилцаад сүрхий байсан чинь новшнууд ийм юм хийх гэж л Монголыг онилж цувраад байгаа юм байна!!!

Удам угсаа, үр хүүхдүүдийн ирээдүй зөвхөн бидний л гарт байгаа шүү!!

Өө тийм! "Ш/У д итгэдэг" "боловсролтой", "улны бус", "цэцэн цэлмэг"-үүд нь тэр вакцинаа үр хүүхддээ шахуулна л биз!
Харин энд комментоор орж ирж ухаантайгаа битгий гайхуулаад байгаарай!

Address

Erdenet

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Hen ch bish posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share