10/09/2026
“ХОВД АЙМГИЙН СОЁЛ, УРЛАГИЙН АЛДАРТНУУД”
Соёл, урлагийн ажилтны өдрийг угтан соёл, урлагийн салбарын нийгэмд гүйцэтгэх үүрэг, салбарын нэрт зүтгэлтнүүдийн гавьяа, тэдний бүтээл туурвилыг олон нийтэд сурталчлан таниулах, сэргээн сануулах зорилгоор “Ховд аймгийн соёл, урлагийн алдартнууд” цувралыг хүргэж байна.
ТӨРИЙН СОЁРХОЛТ, АЛДАРТ ТУУЛЬЧ
БААТАРЫН АВИРМЭД
Монголын тууль хайлах уламжлалын нэрт өвлөгч, үе залгамжилсан алдарт туульч Б.Авирмэд нь 1935 онд Ховд аймгийн Манхан сумын нутаг “Хөтөл ус” хэмээх газар төржээ.
Тэрээр 23 насандаа “Талын хар бодон” туулийг сурч, улмаар “Наран хаан хүү”, “Эзэн улаан бодон”, “Алтайн магтаал”, “Аргил цагаан өвгөн” зэрэг туулийг хайлан өвлүүлж ирсэн байна.
Б.Авирмэдийн уран бүтээлийн нэгэн онцлог нь алдарт туульч З.Жилхэр, эцэг Г.Баатар, эх Ж.Оролмоо нараасаа олон туулийг өвлөн авч, хойч үедээ уламжлуулан үлдээсэн үе залгамжилсан туульч байсан явдал юм.
🎵 ХАЙЛДАГ ТУУЛИУДААС
🔸 “Талын хар бодон”
🔸 “Наран хаан хүү”
🔸 “Эзэн улаан бодон”
🔸 “Алтайн магтаал”
🔸 “Аргил цагаан өвгөн”
🔸 “Бүжин даваа хаан”
🔸 “Нарангэрэл хаан”
🔸 “Зэл алдар хаан” зэрэг олон арван тууль бий.
1984 онд – Ардын туульч
1991 онд – Төрийн соёрхолт хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэн нь түүний Монголын аман зохиол, тууль хайлах урлагт оруулсан хувь нэмрийн өндөр үнэлгээ болсон юм.
#ХовдАймгийнСоёлУрлагийнАлдартнууд
#БаатарынАвирмэд
#АлдартТуульч
#ТөрийнСоёрхолт
#АрдынТуульч
#Тууль
#БиетБусСоёлынӨв
#СоёлУрлагБиднийАмьдралд
#ХовдАймаг