28/10/2024
Юу идэхээс гадна яаж идэх нь дутахгүй чухал. Хоол идэнгүүт нойр булчирхай инсулин ялгаруулдаг. Инсулин гэх гормон нь идсэн хоолыг (нүүрс ус) эсэд энерги үүсгэх эх үүсвэр болох глюкоз хэлбэрт шилжүүлж эс рүү зөөгөөд харин илүүдлийг нь элэг болон булчинд хадгалдаг. Тиймээс хоол идсэний дараа цусан дахь сахар өсдөг. Энэ процесс дөрвөн цагийн дараа дуусна. Харин дөрвөн цагийн дараа нойр булчирхай маань дахиад глукагoн гэх өөр нэгэн гормон ялгаруулдаг. Энэ нь цусан дахь сахарын хэмжээг багасгадаг даавар. Энэ үед нөгөө элэг, булчинд хадгалагдсан сахар, өөхөн эсэнд хадгалагдсан илүүдэл өөх тосоо ашиглаж эхэлдэг. Тиймээс юм идсэний дараа 4-5 цаг юу ч ам руугаа хийхгүй байх нь чухал. Юм идэх тоолонд л инсулин ялгарна, инсулин ялгарах л юм бол цусан дахь сахар ихсэнэ. Тэгээд байнга "Хивээд" цусан дахь сахраа өндөр байлгаад байвал нөгөө инсулинд тэсвэртэй диабиттай болох магадлал ихэснэ. Snack гэдэг юмыг амьдралаасаа авч хаях хэрэгтэй.