Хамарын хийд, энергийн төв аялал

Хамарын хийд, энергийн төв аялал Hamriin hiid

Permanently closed.
САКУРА ЦЭЦЭГЛЭЛЭЭ...💐💐💐.    АМЖИЖ АЯЛААРАЙ...👌👌👌☎️📲 91520202
03/05/2025

САКУРА ЦЭЦЭГЛЭЛЭЭ...💐💐💐.
АМЖИЖ АЯЛААРАЙ...👌👌👌
☎️📲 91520202

СОНОРДУУЛГА!!!! ЛУСЫН ТАМГА АРИЛГАХ ЗАН ҮЙЛ БОЛОХ ГЭЖ БАЙНА. Лусын тамга арилгах зан үйлийн тухай товч: Сав ертөнц шим е...
04/04/2025

СОНОРДУУЛГА!!!!
ЛУСЫН ТАМГА АРИЛГАХ ЗАН ҮЙЛ БОЛОХ ГЭЖ БАЙНА.
Лусын тамга арилгах зан үйлийн тухай товч: Сав ертөнц шим ертөнц хоёр хоорондоо шүтэн барилдлагатай оршдог билээ. Сав ертөнц гэдэг нь биднийг хүрээлэн буй байгаль дэлхий уул ус газар шороо бөгөөд шим ертөнц гэдэг нь түүнийг шүтэн оршигч амьд амьтан хүн төрөлхтөн юм. Эрт дээр үеэс Монголчууд сав ертөнц болсон байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж түүнтэй зохистой харьцаж ирсэн уламжлалтай. Гол усыг бохирдуулах, хад чулууг хөдөлгөх, мод ургамлыг гэмтээх, газар шороог малтах тэр ч бүү хэл муу үгээр муушаахыг ч цээрлэдэг байжээ. Гэтэл сүүлийн 100 жилд дэлхий нийтэд шинжлэх ухаан техник технологи хөгжин үйлдвэрлэл хотжилт бий болж өргөжихийн хирээр хүн төрлөхтөн байгаль дэлхийтэйгээ буруу харьцан өгүүлж баршгүй их хор хохиролыг учруулсаар байна. Газар лус амьд буй бүхний шүтэн барилдлага зүй зохисгүй харилцаанаас улбаалаад газар лус савдагууд эргээд хүн төрөлхтөнд хорлол хөнөөл учруулан газар хөдлөлт, гал усны аюул сүүлийн жилүүдэд ихсэж ус гол мөрөн ширгэж, сүүлийн 5 жилийн хугацаанд зөвхөн УЛААНБААТАР хотын хэмжээнд газар хөдлөлт жилд 200-1800 удаа болтолоо өссөн зэргээс үзвэл түгшүүрийн харанга өдөр болгон бидний дэргэд ойртож дэлдэж буйг харж болох юм. Магадгүй та өөрийгөө би ямарч буруугүй хэмээн бодож магад. Яагаад гэвэл би газар ухаагүй, мод таслаагүй, ус бохирдуулаагүй, амьтан алаагүй хэмээх боловч байгаль дэлхий лус савдагийг тамлан сүйтгэж хорлон хөнөөж авсан эд материалыг машин, гар утас, түлээ нүүрс, гоёл чимэглэл, орон сууц, хувцас хунар, хоол унд болгон ашиглаж байгаа учраас газар лусаас хамааралгүй газар лусаас аваагүй, газар лусад өргүй хэн ч үгүй билээ. Тийм ч учраас газар лусын хорлолыг бид түгээмэл адилхан амсдаг. Бидний амьсгалж буй агаар, ууж буй ус, идэж буй хүнс, амьдарч буй орчин бүгд хортой аюултай болсоор байна. Үүгээрээ дамжуулаад хүн бүхэн өвчин эмгэг, үхэл зовлон, гай цээр зэрэгт нэрвэгдэж дэлхий ертөнц сүйрлийн ирмэгт тулаад буйг бүгд мэдэх болж, гарц авралыг хайсаар байгаа. Ийм аюулд өртсөн хүмүүсийг бидний өвөг дээдсүүд лусад тамгалагдсан хэмээдэг байж. Хэрвээ лусад тамгалуулсан бол гай зовлон өвчин үхэл, бүтэлгүйтэл доройтолд үргэлж нэрвэгдэх бөгөөд насан өөд болсон ч тэр тамга нь арилалгүй олон төрлийг даган ямар нэгэн байдлаар муу нөлөөлөл үзүүлсээр байдаг хэмээн дээдийн номонд өгүүлсэн нь олонтаа. Ингэхээр газар лусын хорлол гэдэг бидний төсөөлж байснаас ч үлэмж их юм.
Лусыг баясгах хийгээд хорлолоос гэтэлгэх олон ном судруудыг эртний мэргэд гэгээнтнүүд зохиож зан үйлийг үйлдсээр ирсэн ч Лусын тамга эвдэх ном нь нэн ховор юм. Энэхүү ном нь Жаран жарныг дамжин Догшин Ноён хутагтын эрдэнэсийн гуу сан болсон олон авдартай номонд байсныг өдгөө ил гарган тавих гэж байна. Энэ нууц тарнийн бүтээл үйл нь газар лусын хорлол гэмд өртсөн хамаг олонд их тустай байх нь дамжиггүй юм.
ЭНЭХҮҮ НОМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ XVII ЖАРНЫ МОДОН МОГОЙ ЖИЛИЙН ХАВРЫН ДУНД ШАРАГЧИН ТУУЛАЙ САРЫН ЛУСЫН БУУЛТТАЙ ӨДӨР 2025 ОНЫ 04-Р САРЫН 13 БУЮУ НЯМ ГАРАГТ ӨГЛӨӨ 11 ЦАГТ ӨВӨРБАЯСГАЛАНТ ХАМАРЫН ХИЙДИЙН ӨВГӨН СУВРАГАНД БОЛОХ ГЭЖ БАЙНА.
Жич: Бэлдэх зүйлс
Цэвэр ус 2 ш /хэмжээ хамаарахгүй/
Нэг удаагийн аяга 1ш
Малчин хүмүүс малын тамга
Утас:91520202

28/03/2025

👋😇 Говийн догшин Ноён хутагт Д.Данзанравжаагийн байгуулсан ХАМАРЫН ХИЙД рүү явахаасаа өмнө мэдээд аваарай

🕉️🪷 Энергийн төв буюу Шамбалын орон: Шамбал гэдэг нь мунхаг харанхуй, аминч үзлийн үндсийг тасалаж сэтгэлийн гэгээрэлд хүрэх оюуны орон гэсэн утгатай бөгөөд зөвхөн сүнс, оюун санаагаараа очиж чадах ажээ. Шамбалын орныг 2007 онд сэргээж 108 суварга тойруулан босгож, Гаадамбын 77 боть судрыг залсан байдаг.

Данзанравжаа шавь нарын хамт 1851 онд Хамарын хийдийн Дүйнхорын дацанд Цагийн хүрдний ном буюу Дүйнхорын хурал хурж, цам харайгаад Шамбалын оронд залрах мөрийг гаргаж, олон сүсэгтнийг Шамбалын оронд дагуулах ерөөл тавьсанаас хойш 166 жил өнгөрчээ. Шамбалын орны эзнийг Улаан хүлэг баатар буюу Сучандра хэмээх бөгөөд Сучандра нь МЭ Х зууны үед Шагжамуни Буддагаас Цагийн хүрдний авшиг хүртсэн гэж үздэг. Эдүгээ Хамарын хийд нь Шамбалын орны эзэн болон Дүйнхорын 35 хаадад зориулан жил бүр тахилга үйлдэж ном уншдаг.

🧿🪬 Бурханы мэлмий

Шамбалын орны үүд хэмээн нэрлэгддэг хана бөгөөд бурханы мэлмийг дүрсэлсэн байдаг.

Дэлхий ертөнц өөрчлөгдөхөөс өмнө их гэгээрлийг олж байсан гурав дахь ертөнцөд оюун ухаан өгсөн хүний мэлмий хэмээнэ. Энэ мэлмийг ширтэж бие, хэл, сэтгэлээр үйлдсэн гэмийг ариусган засахыг даатгаснаар засал ном уншуулаагүй хүмүүст засал болж байдаг. Аливаа хүн өөрийнхөө дотоод ертөнцийг эндээс нээж олдог хэмээнэ. Бодлоо төвлөрүүлж мэлмийг ширтсэнээр хоёр хөмсөгний хооронд байгаа цагираг эргэх шиг, нүд ирмэж байгаа юм шиг, хамрын хар хүрээ нь олон янзын гэрлээр солигдох туяарах гэх мэт мэдрэмж төрдөг байна. Тийм мэдрэмж өөрт төрж байвал энерги сайтай байна гэсэн үг ажээ. Хэрвээ хөдөлгөөн мэдрэхгүй бол энэ Шамбалын орноос сайн энерги хуримтлуулах хэрэгтэй хэмээн айлддаг.

☸️ Хилэнцийг арилгах АЛТАН ХААЛГААР ОРООД...

Мэлмийнээс холгүй “бирдийн ходоод” гэх нэртэй чулуун овоолго байх бөгөөд өөрийн үйлдсэн гэм нүглийг намчинчлах ёстой. Дараа нь гурван чулуун тойрог бүхий газарт архи, сүү, будаа өргөх ба тэдгээр нь Хүслийн хар уулын зүгт цуварсан байрлалтай байдаг.

🎵🎶 Энергийн төвийн хойд дэнж дээр байх овоонд гурван удаа залбирч өмнө зүгт байх

“Үлэмжийн чанар” дууны үг бүхий суварганы дэргэд ирж таван бадгийг бүтнээр нь дуулна.

Суварган хүрээний дотор баруун хойно орших тойрог нь энергийн төвийн хүйс цэг гэгдэх ба тэнд мөргөлчид завилан сууж бясалгах, хэвтэж хөрвөөх гэх мэтээр энерги авах үйлдэл хийдэг.

Шамбалын орны мөнгөн хаалгаар гарснаар эргэл мөргөлийн үйл ажиллагаа дуусна.

🌸🌸 Сакура цэцгийн хөндий

Ноён хутагт маань зөвхөн Монгол орноор яваад зогсохгүй Манж, Түвд зэрэг газраар аялан ном хаялцаж, эрдэм авъяасаа ард олонд түгээж байсан гэдэг. Зөвхөн ном эрдмээс гадна одоогийнхоор нинжа нарын од хэлбэрт зэвсгийг гаргууд эзэмшсэн байжээ. Нэгэн удаа модны мөчрийг од шидэн тасар татахыг харсан нэгэн самурай хутагтыг бишрэн шавь орсон бөгөөд 3 жил Шамбалын оронд шавилан суусан ч энэхүү эрдмийг нь сурч чадаагүй ажээ. Нутаг буцахын өмнө багшдаа бэлэг болгон Сакура тарьж өгсөн ажээ. Хутагтын музейд самурайн сэлэм нь хадгалагдан үлдсэн байдаг.

🤰 Эхийн умай

Ийнхүү нэрлэгдсэн агуй бөгөөд ороод гарахад дахин төрсөн мэт сэтгэгдэл авч шинэ төрсөн хүүхэд шиг ариуслыг олж авдаг байна. Эхийн умайгаас дахин төрсөн хүмүүс өөр нэгэн хаданд очиж биеийнхээ бүхий л өвчтэй хэсгүүдийг үрж, өвчин зовлонгоо эдгээхийг даатгадаг ажээ.

⛰️ Хүслийн хар уул

Хийдээс баруун хойно 20км гаруй зайд Хүслийн хар уул байх бөгөөд дээш өгсөх хоёр замтай, түр амрах хоёр буудалтай. Уулын бэлээс 100-гаад метр өгсөж нэг жижигхэн сүмд очно. Энэ нь эмэгтэйчүүд хүүхэд, настнуудын хүрэх цэг бөгөөд тус хайрханд зориулсан зан үйлээ энд хийнэ. Эрэгтэйчүүд нь дээшээ өгсөж тахилгатай оргилд гарч, оройд байх овоог тойрч мөргөн, гуйх зүйлээ хүсэж шивнэнэ. Энэхүү уулыг говийнхон эртнээс нааш тахиж ирсэн бөгөөд Хан Баянзүрх хэмээх албан ёсны нэртэй ажээ. Нутгийнхан Хүслийн уул, Хар уул, Шарилын уул гэх мэтээр нэрлэж иржээ. Уулын оройд байх овоо нь эрт цагт онголон дархалж аравнайлсан сүншиг, ганжир, хадаг, хийморийн дарцаг зэргээр чимэглэгдсэн байжээ. 1930 оноос өмнө овооны орой нь Хан хүний өмсдөг малгайтай ижил эрдэнийн чулуун чимэг бүхий титэм бүхий ганжиртай байжээ. Хан гэдэг нь тус ууланд олгосон цол бөгөөд Монгол оронд Хан, Богд, Гүн, Бээл, Бээс, Зайсан гэх мэт цолонд өргөмжлөгдсөн 120 орчим уул бий хэмээн судлаачид үздэг.

👉 Аялагч та эдгээр нь зүйлсийг авч явбал зохино.

Үүнд:
- Сүү | Шамбалын оронд орохын өмнө заавал Мөөм Овоо орно. Энэхүү овоонд зөвхөн Эмэгтэйчүүд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн гуйж сэтгэлийн өргөл болгон бэлгэдэж СҮҮ өргөдөг.

-Архи | Хүслийн уул буюу “Хан Баянзүрх Хайрхан”-д хүслээ шивнэн гуйхдаа эрчүүд малгай өмсөн сэржимлэн өргөдөг.

- Хүүхдийн овооны өргөл | Хүслийн ууланд гарахад наана нь Хүүхдийн овоо гэж байдаг. Энэ овоонд Хүүхэдгүй хүмүүс хүүхэд гуйж, сэтгэлээсээ идээ будаа юу ч байж болохоор өргөлөг өргөдөг.

- ХАЛТАР АРВАЙ БУУДАЙ, арвай буудай

- Бал цаас | Хүслийн уулан дээр чин сэтгэлээсээ хүслээ бичиж шатаадаг. Хүслээ бичихдээ цаг хугацаатай, овог нэр, жил болон бусад зүйлсээ дэлгэрэнгүй тодорхой бичих хэрэгтэй.

- Цэвэр ус | Цэвэр усаа энергийн тахилын найман хундаганд дусааж усаа энергижүүлж авна. Энэхүү энерги шингэсэн усаа Энерги авч чадаагүй ирж амжаагүй хүмүүстэй амсуулж энерги хуваалцдаг.

- Арц, хүж, шүдэнз | Арц, хүжийг хамарын хийд, 108 агуй болон уул овоо гээд хүссэн газартаа уугуулж аривлаж болдог.

28/03/2025

Эрхэм хүндэт сүсэгтэн олон танаа:

Хамарын хийд, Хүслийн уулын аялал маань та бүхэнд үйлчилсээр байна.

Сайншанд - Хамарын хийд - Хүслийн уул - Сайншанд

Бид та бүхнийг Сайншанд өртөөнөөс галт тэрэгнээс тосч аван аялуулах болно.

Та аялахаар шийдсэн бол дараах зөвлөмжийг уншаарай. https://www.19001950.mn/call/news/18/read/752

Галт тэрэгний цагийн хуваарь харах бол https://eticket.ubtz.mn/schedule ороорой.

Мөн

Галт тэрэгний тасалбар захиалах бол https://eticket.ubtz.mn/ энэхүү линк рүү орж захиалж болно.

Бидэнтэй холбогдох утасны дугаар: 91520202, 95169696

Эрхэм хүндэт сүсэгтэн олон танаа:Хамарын хийд, Хүслийн уулын аялал маань та бүхэнд үйлчилсээр байна.Сайншанд - Хамарын х...
28/03/2025

Эрхэм хүндэт сүсэгтэн олон танаа:

Хамарын хийд, Хүслийн уулын аялал маань та бүхэнд үйлчилсээр байна.

Сайншанд - Хамарын хийд - Хүслийн уул - Сайншанд

Бид та бүхнийг Сайншанд өртөөнөөс галт тэрэгнээс тосч аван аялуулах болно.

Та аялахаар шийдсэн бол дараах зөвлөмжийг уншаарай. https://www.19001950.mn/call/news/18/read/752

Галт тэрэгний цагийн хуваарь харах бол https://eticket.ubtz.mn/schedule ороорой.

Мөн

Галт тэрэгний тасалбар захиалах бол https://eticket.ubtz.mn/ энэхүү линк рүү орж захиалж болно.

Бидэнтэй холбогдох утасны дугаар: 91520202,
95169696

Your description

05/05/2024

Эрхэм хүндэт сүсэгтэн олон танаа:

Хамарын хийд, Хүслийн уулын аялал маань та бүхэнд үйлчилсээр байна.

Сайншанд - Хамарын хийд - Хүслийн уул - Сайншанд

Бид та бүхнийг Сайншанд өртөөнөөс галт тэрэгнээс тосч аван аялуулах болно.

Та аялахаар шийдсэн бол дараах зөвлөмжийг уншаарай. https://www.19001950.mn/call/news/18/read/752

Галт тэрэгний цагийн хуваарь харах бол https://eticket.ubtz.mn/schedule ороорой.

Мөн

Галт тэрэгний тасалбар захиалах бол https://eticket.ubtz.mn/ энэхүү линк рүү орж захиалж болно.

Бидэнтэй холбогдох утасны дугаар: 91520202, 91250202, 94176060

Танд хүргэх мэдээлэл. 7Хүслийн хар уул: Хийдээс баруун хойно 20км гаруй зайд  Хүслийн хар уул байх бөгөөд дээш өгсөх хоё...
05/05/2024

Танд хүргэх мэдээлэл. 7

Хүслийн хар уул:

Хийдээс баруун хойно 20км гаруй зайд Хүслийн хар уул байх бөгөөд дээш өгсөх хоёр замтай, түр амрах хоёр буудалтай. Уулын бэлээс 100-гаад метр өгсөж нэг жижигхэн сүмд очно. Энэ нь эмэгтэйчүүд хүүхэд, настнуудын хүрэх цэг бөгөөд тус хайрханд зориулсан зан үйлээ энд хийнэ. Эрэгтэйчүүд нь дээшээ өгсөж тахилгатай оргилд гарч, оройд байх овоог тойрч мөргөн, гуйх зүйлээ хүсэж шивнэнэ. Энэхүү уулыг говийнхон эртнээс нааш тахиж ирсэн бөгөөд Хан Баянзүрх хэмээх албан ёсны нэртэй ажээ. Нутгийнхан Хүслийн уул, Хар уул, Шарилын уул гэх мэтээр нэрлэж иржээ. Уулын оройд байх овоо нь эрт цагт онголон дархалж аравнайлсан сүншиг, ганжир, хадаг, хийморийн дарцаг зэргээр чимэглэгдсэн байжээ. 1930 оноос өмнө овооны орой нь Хан хүний өмсдөг малгайтай ижил эрдэнийн чулуун чимэг бүхий титэм бүхий ганжиртай байжээ. Хан гэдэг нь тус ууланд олгосон цол бөгөөд Монгол оронд Хан, Богд, Гүн, Бээл, Бээс, Зайсан гэх мэт цолонд өргөмжлөгдсөн 120 орчим уул бий хэмээн судлаачид үздэг. Хамрын хийдээс зүүн хойш 2 километрт эрт үед лам нар сууж бясалгал үйлдэж байсан олон агуйнууд бий. Мөн эхийн умай хад, өвчин гэм арилгагч хад гэх мэтчилэн шүтэж биширдэг хаднууд бий. Хамрын хийдээс 1.5 километр зайд хойноос урагш 2 га талбай хамарсан Луутын цав хэмээх газар бий. Улаан, шар, хөх шавар дов толгод бүхий цав юм. Эндээс Иогундант хэмээх өвсөн тэжээлт аварга үлэг гүрвэлийн ясыг судлаачид олжээ. Мөн өөр бусад төрлийн үлэг гүрвэлийн чулуужсан яс, дун хясаа зэрэг тэнгисийн амьтадын болон ургамлын үлдэгдэл элбэг байдаг.

Танд хүргэх мэдээлэл. 6Эхийн умай: Ийнхүү нэрлэгдсэн агуй бөгөөд ороод гарахад дахин төрсөн мэт сэтгэгдэл авч шинэ төрсө...
05/05/2024

Танд хүргэх мэдээлэл. 6

Эхийн умай:

Ийнхүү нэрлэгдсэн агуй бөгөөд ороод гарахад дахин төрсөн мэт сэтгэгдэл авч шинэ төрсөн хүүхэд шиг ариуслыг олж авдаг байна. Эхийн умайгаас дахин төрсөн хүмүүс өөр нэгэн хаданд очиж биеийнхээ бүхий л өвчтэй хэсгүүдийг үрж, өвчин зовлонгоо эдгээхийг даатгадаг ажээ.

Танд хүргэх мэдээлэл. 5Сакура цэцгийн хөндий: Ноён хутагт маань зөвхөн Монгол орноор яваад зогсохгүй Манж, Түвд зэрэг га...
05/05/2024

Танд хүргэх мэдээлэл. 5

Сакура цэцгийн хөндий:

Ноён хутагт маань зөвхөн Монгол орноор яваад зогсохгүй Манж, Түвд зэрэг газраар аялан ном хаялцаж, эрдэм авъяасаа ард олонд түгээж байсан гэдэг. Зөвхөн ном эрдмээс гадна одоогийнхоор нинжа нарын од хэлбэрт зэвсгийг гаргууд эзэмшсэн байжээ. Нэгэн удаа модны мөчрийг од шидэн тасар татахыг харсан нэгэн самурай хутагтыг бишрэн шавь орсон бөгөөд 3 жил Шамбалын оронд шавилан суусан ч энэхүү эрдмийг нь сурч чадаагүй ажээ. Нутаг буцахын өмнө багшдаа бэлэг болгон Сакура тарьж өгсөн ажээ. Хутагтын музейд самурайн сэлэм нь хадгалагдан үлдсэн байдаг.

Танд хүргэх мэдээлэл. 4Бурханы мэлмий: Шамбалын орны үүд хэмээн нэрлэгддэг хана бөгөөд бурханы мэлмийг дүрсэлсэн байдаг....
05/05/2024

Танд хүргэх мэдээлэл. 4

Бурханы мэлмий:

Шамбалын орны үүд хэмээн нэрлэгддэг хана бөгөөд бурханы мэлмийг дүрсэлсэн байдаг. Дэлхий ертөнц өөрчлөгдөхөөс өмнө их гэгээрлийг олж байсан гурав дахь ертөнцөд оюун ухаан өгсөн хүний мэлмий хэмээнэ. Энэ мэлмийг ширтэж бие, хэл, сэтгэлээр үйлдсэн гэмийг ариусган засахыг даатгаснаар засал ном уншуулаагүй хүмүүст засал болж байдаг. Аливаа хүн өөрийнхөө дотоод ертөнцийг эндээс нээж олдог хэмээнэ. Бодлоо төвлөрүүлж мэлмийг ширтсэнээр хоёр хөмсөгний хооронд байгаа цагираг эргэх шиг, нүд ирмэж байгаа юм шиг, хамрын хар хүрээ нь олон янзын гэрлээр солигдох туяарах гэх мэт мэдрэмж төрдөг байна. Тийм мэдрэмж өөрт төрж байвал энерги сайтай байна гэсэн үг ажээ. Хэрвээ хөдөлгөөн мэдрэхгүй бол энэ Шамбалын орноос сайн энерги хуримтлуулах хэрэгтэй хэмээн айлддаг. Энергийн төвийн хойд дэнж дээр байх овоонд гурван удаа залбирч өмнөх тахилын ширээн дээрх цөгцнүүдэд идээ будаа өргөөд өмнө зүгт байх “Үлэмжийн чанар” дууны үг сийлээстэй суварганы дэргэд ирж таван бадаг бүхий бүтнээр нь дуулаад Шамбалын орны мөнгөн хаалгаар гарснаар эргэл мөргөлийн үйл ажиллагаа дуусна.

Address

Sain-Shand
976

Telephone

+97691520202

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Хамарын хийд, энергийн төв аялал posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category