19/05/2025
🍺 ЧИНДАО ПИВОНЫ БАЯР – “Хятадын Октоберфест”
🌍 Дэлхийн пивоны соёл, хөгжилтэй хошин агшинууд, амьд хөгжим, амттай хоол, шагналын урамшуулал бүгд энд!
⸻
😄 СОНИН ХАЧИН 10+1
1. Хятадын Октоберфест гэгддэг
– Германаас санаа авч 1991 онд эхэлсэн энэ баяр нь одоо дэлхийд нэр хүндтэй фестиваль болсон.
2. Пивогоо гялгар уутанд хийлгэдэг
– Зориулалтын аяга дууссан бол торондоо хийлгээд л ууна. Чиндаогийн “signature style”! 🍺🛍️
3. 3 сая гаруй хүн оролцдог
– Хятадын дотоодын төдийгүй олон улсын жуулчид олноор ирдэг — үнэхээр сүртэй!
4. Олон улсын пивоны өрсөлдөөн
– Герман, Бельги, Чех зэрэг орны пивонууд Tsingtao-гийн эсрэг хүч үзнэ. Амсах эрх танд! 😄
5. Пивоны ванн, массаж, хөөсөөр буудуулалт
– Тийм ээ, “beer spa” гэж байдаг! Хөөсөөр бөмбөгдөх “foam party” бол үдэшлэгийн оргил.
6. Шил өргөх тэмцээн, пивоны марафон
– Минутын дотор хэдэн шил өргөж чадах вэ? Түрүүлбэл шагналын сангаас 1000 юань хүртэл бэлэн мөнгө, Tsingtao beer box өгдөг!
7. Цагаан хувцас – эрсдэлтэй сонголт
– Хөөс, пиво, баяр хөөр… Цагаан футболк урагшаа биш, гэртээ л гоё.
8. Төгсгөл нь ч хэтэрхий хөгжилтэй
– “Дахиж уухгүй” гэж тангараг тавьсан ч, маргааш нь “зүгээр нэг нэгийг авъя” гэдэг. 😅
9. Пивоны шүлэг бичих уралдаан ч бий!
– Хөгжилтэй шүлэг, уриа үг зохиосон хүмүүс урамшуулал, Tsingtao-ийн бэлгийн багц авч, тайзан дээр унших ч боломжтой.
10. Амьд хөгжмийн тайз – гадаад уран бүтээлчид оролцоно
– БНСУ, Герман, Орос, АНУ-ын хамтлаг, DJ нар тоглолтоо хийдэг.
11. 🎁 ШАГНАЛЫН САН:
– Шил өргөгч, шүлэг зохиогч, багийн тэмцээнүүд, пивоны хамгийн хурдан уудаг тэмцээнд:
👉 100–3000 юань
👉 Tsingtao beer VIP box
👉 Сувинер, дурсгалын зүйлс
⸻
📆 Хэзээ болдог вэ?
⏰ Жил бүрийн 8-р сарын 1–8-р сарын 31-ний хооронд
📍 Чиндао хотын “Beer City” цогцолборт болдог
🎉 Зарим жилд баяр 2 долоо хоног сунгагдаж 9-р сарын дунд хүртэл үргэлжилдэг!