Marco Polo Tour Mongolia

Website Contact the business

Marco Polo Tour Mongolia NOMAD CULTURE AND THE NATURAL BEAUTY OF MONGOLIA WILL BE KNOWN TO THE WORLD🇲🇳🌏

18/09/2026
18/09/2026
🏁 “DESERT STORM-2026” — 4862 КМ-ИЙН АЯЛАЛ, АДАЛ ЯВДАЛ ӨНДӨРЛӨЛӨӨ! 🏜️🚗“Шинэ энерги, шинэ эрчим хүчний ралли” уриан дор зо...
18/09/2026

🏁 “DESERT STORM-2026” — 4862 КМ-ИЙН АЯЛАЛ, АДАЛ ЯВДАЛ ӨНДӨРЛӨЛӨӨ! 🏜️🚗
“Шинэ энерги, шинэ эрчим хүчний ралли” уриан дор зохион байгуулагдсан “Desert Storm-2026” олон улсын авто ралли 13 өдрийн турш амжилттай үргэлжилж, ӨМӨЗО-ны Ордос хотод эцсийн бариагаа хийлээ.
🇨🇳 Хөх хотоос гараагаа эхлүүлсэн ралли
🇲🇳 Монгол Улсын 5 аймгийн нутгаар дамжин
🏁 6 гараа зохион байгуулж
🛣️ Нийт 4862 км замыг туулжээ.
Тус уралдаанд 23 автомашин, 60 гаруй оролцогч оролцож, спортын өрсөлдөөнөөс гадна Монгол, Хятадын авто соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх олон үйл ажиллагааг зохион байгууллаа.
🌱 Монгол Улсад “Авто соёлын солилцоо” өдөрлөг зохион байгуулж,
❤️ Хүмүүнлэгийн сайн үйлсийн хандив өрнүүлж,
🌳 Говийн бүсэд 100 гаруй мод тарьсан нь энэхүү раллийн онцлох үйл явдлуудын нэг байлаа.
🤝 “Desert Storm-2026” олон улсын авто раллийг "Marco Polo Tour", "AKU Game World" компани болон ӨМӨЗО-ны "Автомашин, мото спортын холбоо" хамтран зохион байгуулсан юм.
Мөн бодлогын болон мэргэжлийн дэмжлэг үзүүлсэн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Зам тээврийн яам, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Хил хамгаалах байгууллага, Замын-Үүд болон Шивээхүрэн дэх гаалийн байгууллагууд, Дорноговь, Өмнөговь аймгийн Аялал жуулчлалын газрууд, мөн Эвсэг Кашемир ХХК, Глобал Сим компанид чин сэтгэлийн талархал илэрхийлье.
🏜️ 4862 км — зөвхөн зам биш.
Энэ бол спорт, аялал жуулчлал, соёлын солилцоо, нөхөрлөл, байгаль хамгааллыг нэгтгэсэн 13 өдрийн дурсамж байлаа.
“Desert Storm-2026” — аялал дууссан ч шинэ адал явдал, шинэ хамтын ажиллагааны зам үргэлжилнэ! 🏁🌏
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
Зам, Тээврийн Яам
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
Хил хамгаалах байгууллага
Нийслэлийн Аялал жуулчлалын газар / Ulaanbaatar city Tourism Department
Дорноговь аймгийн Цагдаагийн газар
Дорноговь Аймгийн Аялал Жуулчлалын Холбоо
Өмнөговь аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар
Замын-Үүд дэх Гаалийн газар
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо НЭЗХЭ / MTO
АЖМХ - Хятад зах зээлийн салбар холбоо
Evseg Cashmere
Global Sim Store - Гадаадад зорчигчийн Интернэт Дата СИМ
Batchimeg Vanchindorj

🏁 “Хурдны мөр-Ногоон мөр үлдээлээ.       🌿“Ногоон ирээдүй — Эко говийн төлөө хамтдаа” уриан дор зохион байгуулагдаж буй ...
12/09/2026

🏁 “Хурдны мөр-Ногоон мөр үлдээлээ.
🌿“Ногоон ирээдүй — Эко говийн төлөө хамтдаа” уриан дор зохион байгуулагдаж буй “Desert Storm-2026” авто уралдааны хүрээнд аяллын баг Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутаг дахь алдарт Хонгорын элсэнд 100 гаруй мод тарьж, байгаль орчноо хамгаалах үйлсэд бодит хувь нэмэр орууллаа.
🌿Хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа уг арга хэмжээг зөвхөн спорт, аялал адал явдал төдийгүй байгаль хамгаалал, экологийн зөв хандлагыг дэмжих зорилготой уялдуулан зохион байгуулж байна.
🌿“Desert Storm-2026” ийнхүү хурд, адал явдлыг байгаль хамгаалал, соёлын харилцаа, ард түмний нөхөрлөлтэй хослуулан, Монгол Улсыг зорин ирж буй зочид, аялагчдыг Эх орныхоо байгальд ээлтэй аяллын соёлыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэгдэн явагдаж байна.
🌿Говийн бүс нутагт тулгамдаж буй цөлжилт, газрын доройтлыг бууруулахад хүн бүрийн оролцоо чухал. Тиймээс аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаагаа байгаль хамгаалалтай хослуулж, аялагчид, авто спорт сонирхогчид болон орон нутгийн иргэдийг “Ногоон ирээдүй — Эко говийн төлөө хамтдаа” үйлсэд нэгдэхийг уриалж байна.
🌱 Нэг мод — нэг амьдрал
🌍 Нэг үйлдэл — эх дэлхийн төлөө
🤝 Хамтдаа — ногоон ирээдүйн төлөө
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
Өмнөговь аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо НЭЗХЭ / MTO

12/09/2026

🇲🇳 🌿 🏁 “Desert Storm-2026” авто уралдааны хамт олон хүүхдийн сайн сайхан, хөгжил хамгааллыг дэмжих зорилгоор хандив өргөлөө. Өмнөговь аймаг Сэврэй сум

DESERT STORM 2026 x EVSEG CASHMEREХязгааргүй уудам талд хурд хүч, тэсвэр хатуужлыг сорьсон “Desert Storm 2026” авто урал...
11/09/2026

DESERT STORM 2026 x EVSEG CASHMERE

Хязгааргүй уудам талд хурд хүч, тэсвэр хатуужлыг сорьсон “Desert Storm 2026” авто уралдааныг Evseg брэнд дэмжин, ивээн тэтгэгчээр оролцлоо.

Энэ удаагийн аяллын онцлох үйл явдал нь тусламж шаардлагатай хүүхэд багачууддаа баяр түгээх сайн үйлсэд хамтран оролцсондоо баяртай байна.

АСФАЛЬТ ДУУСНА, АДАЛ ЯВДАЛ ЭХЭЛНЭ!🏁 Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй‘’ DESERT STORM-2026" авто уралдаант аяллын ...
09/09/2026

АСФАЛЬТ ДУУСНА, АДАЛ ЯВДАЛ ЭХЭЛНЭ!

🏁 Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй‘’ DESERT STORM-2026" авто уралдаант аяллын эхний гараа Говьсүмбэр, Төв аймгийн нутаг дэвсгэрт амжилттай явагдлаа. 🚙💨
🏁 Уралдааны баг, оролцогчид Улаанбаатар хотод хүрэлцэн ирж, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран авто соёлын солилцоо, нөхөрсөг өдөрлөг зохион байгуулан, авто спортын соёл, аяллын туршлагаа хуваалцлаа.
🤝 Мөн энэ удаагийн аяллын нэгэн онцлох үйл явдал нь асрамжийн газрын хүүхдүүдэд зориулсан сайн үйлсийн хандивын аян байлаа. Авто спортын хурд, адал явдлыг сайн үйлстэй хослуулан, хүүхэд багачууддаа баяр түгээсэн оролцогчдодоо баярлалаа.
🔥 Харин дараагийн гараа...
🏜️ ДУНДГОВЬ — ЦАГААН СУВАРГА
Монгол орны үзэсгэлэнт байгаль, бартаат зам, хурд хүч, нөхөрлөлийг хослуулсан уралдаант аялал цааш үргэлжилнэ!
DESERT STORM-2026
🏁 Хурд
💪 Тэсвэр
🚙 Аялал
🤝 Нөхөрлөл
❤️ Сайн үйлс
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
Нийслэлийн Аялал жуулчлалын газар / Ulaanbaatar city Tourism Department
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо НЭЗХЭ / MTO
Evseg Cashmere
Batchimeg Vanchindorj
#ЦагаанСуварга #Дундговь #АвтоАялал #СайнҮйлс

🇲🇳🌿🇨🇳Desert Storm-2026
09/09/2026

🇲🇳🌿🇨🇳Desert Storm-2026

"DESERT STORM-2026" АВТО УРАЛДААНТ АЯЛАЛД ОРОЛЦОГЧИД МОНГОЛ УЛСАД ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ

🌱“Ногоон ирээдүй – Эко говийн төлөө” уриатай "DESERT STORM-2026" авто уралдаант аялал БНХАУ-ын ӨМӨЗО-ны нийслэл Хөх хотоос эхэлсэн бөгөөд нийт 4600 км замыг туулж 🇲🇳Монгол Улсаар дамжин үргэлжлэх юм.
🚗Энэ жилийн аялал “Шинэ эрчим хүч – Эко авто ралли” уриан дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд оролцогчид говийн бүсэд мод тарих, асрамжийн газар болон сум, орон нутгийн сургуулийн сурагчдад зориулсан сайн үйлсийн хандивын аян өрнүүлэхээр төлөвлөжээ.
🇲🇳Монгол Улсын Marco Polo Tour болон AKU Game World ХХК хамтран зохион байгуулж буй уг авто аялал 9 дүгээр сарын 7-13-ны өдрүүдэд Улаанбаатар хот, Монгол Улсын үзэсгэлэнт говиор үргэлжилнэ.

Marco Polo Tour Mongolia

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Marco Polo Tour Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Marco Polo Tour Mongolia:

Shortcuts

Share