31/08/2026
ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ САЛБАРТ ӨРНӨСӨН ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА
COP17-ЫН ХҮРЭЭНД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗОЧЛОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРТ 5.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ОРЛОГО БҮРДЖЭЭ
🔹COP17-ын үеэр нийт 47 зочид буудал үйлчилгээнд хамрагдаж, 13,910 ор хоног ашигласан, зочид буудлын салбар 5.4 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлсэн байна. Мөн 182 улсын зочид, төлөөлөгчдөд үйлчилгээ үзүүлж, 87,000 гаруй хүн ресторан, зоогийн газраар үйлчлүүлж, 3,543 ажилтан ажиллажээ.
📌Дэлгэрэнгүй мэдээллийг 👉https://www.facebook.com/share/p/19DHckDup1/?mibextid=wwXIfr авна уу.
ХАМТЫН АЖИЛЛАГААНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
🔹Монгол Улсад зохион байгуулагдаж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-д Үндэсний цаг уур, орчны шинжилгээний газрын оролцоог дэмжиж, үнэтэй хувь нэмэр оруулсан Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо (Mongolia Tourism Organization)-нд талархал илэрхийлж, “Certificate of Appreciation” буюу талархлын гэрчилгээг гардууллаа.
📌Дэлгэрэнгүй мэдээллийг 👉 https://www.facebook.com/share/p/1PML4g4quL/?mibextid=wwXIfr авна уу.
ДЭЛХИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ӨДӨР БОЛОХОД НЭГ САР ҮЛДЛЭЭ
🔹Хиймэл оюун ухаан аялал жуулчлалын салбарыг цаашид хаашаа хөтлөх вэ?
Энэ сэдвийн талаарх дэлхий нийтийн хэлэлцүүлэг 9 дүгээр сарын 27-ны өдөр өрнөнө.
📌Дэлгэрэнгүй мэдээллийг 👉 https://www.facebook.com/share/p/1LimRgR7T9/?mibextid=wwXIfr авна уу.
COP17 МОНГОЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛД ШИНЭ БОЛОМЖ НЭЭЛЭЭ
🔹UNCCD COP17 Монгол Улсад зохион байгуулагдаж буйтай холбоотойгоор The Guardian, Reuters, Le Monde, Euronews зэрэг олон улсын томоохон хэвлэлүүд Монгол орны байгаль, нүүдлийн соёл, бэлчээрийн менежмент, малчдын уламжлалт мэдлэгийг онцлон мэдээллэв.
📌Дэлгэрэнгүй мэдээллийг 👉 https://www.facebook.com/share/p/187fFd7LpN/?mibextid=wwXIfr авна уу.
🇲🇳МОНГОЛ УЛСАД 8 ДУГААР САРЫН 27-НЫ БАЙДЛААР 718940 ЖУУЛЧИН ИРЖЭЭ
📌Статистик тоон мэдээллийг mto.mn сайтаас авна уу.
“УЛААНБААТАР” ОЛОН УЛСЫН ЯВГАН АЛХАЛТЫН ФЕСТИВАЛИЙН ХОЁР ДАХЬ ӨДӨР АМЖИЛТТАЙ БОЛЛОО
🔹“Улаанбаатар” олон улсын явган алхалтын фестивальд дэлхийн 13 улсын 700 гаруй явган аяллын зочид, төлөөлөгчид оролцож, хоёр дахь өдрөө Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт чуулан, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, хамтдаа алхлаа.
📌Дэлгэрэнгүй мэдээллийг 👉 https://www.facebook.com/share/p/1amoLCETxE/?mibextid=wwXIfr авна уу.
ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨГӨӨЖИЙГ ТООЦЖЭЭ
🔹Тусгай хамгаалалттай газар нутаг нь байгальд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд өндөр эдийн засгийн өгөөжтэйг судалгаагаар онцолжээ.
📌Дэлгэрэнгүй мэдээллийг 👉 https://www.facebook.com/share/p/19fP1zav4V/?mibextid=wwXIfr авна уу.
ШАТАХУУНЫ ХОМСДОЛЫН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ХОЛБООТОЙ АЖМХ-НЫ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭГ ТАНИЛЦУУЛЛАА
🔹Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо (АЖМХ) шатахууны хомсдол үүссэнтэй холбоотойгоор салбарын байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх, мэдээллээр хангах, шаардлагатай дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллаж байна.
📌Дэлгэрэнгүй мэдээллийг 👉 https://www.facebook.com/share/p/1DZ66226xd/?mibextid=wwXIfr авна уу.
“HR GLOBAL FIRM”-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
🔹Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, “HR Global Firm” байгууллагатай аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, мэргэшүүлэх, туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
📌Дэлгэрэнгүй мэдээллийг 👉 https://www.facebook.com/share/p/1GWyzBrZ8A/?mibextid=wwXIfr авна уу.
ХАНБОГД-ШАРЦАВ ГЕОПАРКИЙН АЧ ХОЛБОГДЛЫГ ОНЦЛОВ
🔹ЮНЕСКО-ийн Экологи, Дэлхийн шинжлэх ухааны хэлтсийн захирал, “Хүн ба шим мандал” (MAB) хөтөлбөрийн нарийн бичгийн дарга Антонио де Соуза Абру COP17 хурлын үеэр зохион байгуулагдсан “Ханбогд-Шарцав” геопаркийн тусгай үйл ажиллагаанд оролцлоо.
📌Дэлгэрэнгүй мэдээллийг 👉 https://www.facebook.com/share/p/198qmJrjjS/?mibextid=wwXIfr авна уу.
🇲🇳МОНГОЛ УЛС АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ӨСӨЛТӨӨР АЗИ, НОМХОН ДАЛАЙД 4 ДҮГЭЭРТ ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ
📌“Дэлхийн Аялал жуулчлалын байгууллага"-ын тайланд 2026 оны эхний хагас жилийн байдлаар:
• "Ази номхон далайн бүс нутгийн хамгийн сайн үзүүлэлттэй улс" номинацид Монгол улс 39 хувийн үзүүлэлтээр 4-р байр,
• Зарцуулалтын үзүүлэлтээр хамгийн сайн байгаа зах зээл номинацид Монгол улс 29 хувийн өсөлттэйгөөр 2-р байр,
• Орлогын үзүүлэлтээр 27 хувийн өсөлттэй дүнгээр 3-р байр,
• Хамгийн өндөр үзүүлэлттэй 20 улсын жагсаалтад 39 хувийн өсөлттэй дүнгээр 4-р байрт эрэмбэлэгдэж байна.
📌Дэлгэрэнгүй мэдээллийг 👉 https://www.facebook.com/share/p/1LwdQUYBam/?mibextid=wwXIfr авна уу.
ТОКИО ХОТНОО БОЛОХ ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭНД СТЕНДИЙН ТОХИЖИЛТ ХИЙХ БАЙГУУЛЛАГЫГ СОНГОН ШАЛГАРУУЛНА
🔹2026 оны 9 дүгээр сарын 24–27-ны өдрүүдэд Япон улсын Токио хотноо зохион байгуулагдах олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол Улсыг сурталчлах 54 м² буюу 6х9 метр талбайн тохижилтын ажлыг гүйцэтгэх байгууллагатай хамтран ажиллана.
📌Дэлгэрэнгүй мэдээллийг 👉 https://www.facebook.com/share/p/1CyPJeAYjb/?mibextid=wwXIfr авна уу.
333 ТОГООЧ, 1,000 ХОРХОГ ХИЙСНЭЭР “МОНГОЛ ЗООГ” ДЭЛХИЙН ДЭЭД АМЖИЛТ ТОГТООЛОО
🔹Монголын уламжлалт хорхогийг дэлхийд таниулсан түүхэн үйл явдал болж, Монголын тогооч нар Guinness World Records-ийн шинэ амжилтын эзэд боллоо.
📌Дэлгэрэнгүй мэдээллийг 👉 https://www.facebook.com/share/p/1MF7Upqmak/?mibextid=wwXIfr авна уу.
"НҮҮДЭЛЧИН" ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
🔹Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах зорилго бүхий “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026 оны 08 дугаар сарын 21 - 23-ны өдөр Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд боллоо.
📌Дэлгэрэнгүй мэдээллийг 👉 https://www.facebook.com/share/p/1DiMfqnFf8/?mibextid=wwXIfr авна уу.
ЯПОНЫ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
🔹Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо болон Монгол Японы аялал жуулчлалын холбоо -ны төлөөлөл Монгол, Японы аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаа, зах зээлийн боломжийн талаар уулзалт хийв.
📌Дэлгэрэнгүй мэдээллийг 👉 https://www.facebook.com/share/p/1DPtdrdZ59/?mibextid=wwXIfr авна уу.
COP17-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДЭД МОНГОЛООР АЯЛАХ ТУСГАЙ ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ САНАЛ БОЛГОВ
🔹Хөтөлбөрт Горхи-Тэрэлж, Чингис хааны морьт хөшөөт цогцолбор, “Монгол нүүдэлчин” тоглолт, Улаанбаатар хот, Хустайн нуруу, мөн Хархорум, Өгий нуур, Өмнөд говь, Ёлын ам, Баянзаг зэрэг чиглэлүүд багтсан юм.
📌Дэлгэрэнгүй мэдээллийг 👉 https://www.facebook.com/share/p/1FT3eMgnhR/?mibextid=wwXIfr авна уу.
🇺🇸АНУ-ЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗАХ ЗЭЭЭЛД ГАРАХ БОЛОМЖ — USTOA 2026-Д ОРОЛЦОХ СҮҮЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
🔹АНУ-ын аялал жуулчлалын салбарын тэргүүлэх арга хэмжээний нэг болох “USTOA Annual Conference & Marketplace 2026”-д Монгол Улсаас оролцох сүүлийн байгууллагуудын бүртгэл үргэлжилж байна.
📌Дэлгэрэнгүй мэдээллийг 👉 https://www.facebook.com/share/p/1BDKAX5bnE/?mibextid=wwXIfr авна уу.
COP17 “ТОРГОНЫ ЗАМЫН ЖИНГИЙН ЦУВАА” БОЛЛОО
🔹Евразийг дамнан Монгол Улсад хүрэлцэн ирсэн “Торгоны замын жингийн цуваа” нь малчдын дуу хоолой, газрын нөхөн сэргээлт, бэлчээрийн ирээдүйн асуудлыг Улаанбаатар хотноо өрнөх дэлхийн хэлэлцүүлэгтэй холбож, COP17-ын нээлтийн бэлгэдэл боллоо.
📌Дэлгэрэнгүй мэдээллийг 👉 https://www.facebook.com/share/p/1C9Jv4AUtk/?mibextid=wwXIfr авна уу.
ЗОЧИД БУУДЛУУДЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, СТАНДАРТЫГ САЙЖРУУЛАХ СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
🔹Монгол Улсад зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын бэлтгэл ажлын хүрээнд зочлох үйлчилгээний салбарын ажилтан, удирдлагуудын мэргэжлийн ур чадвар, үйлчилгээний чанар, стандартыг дээшлүүлэх сургалтыг зохион байгууллаа.
📌Дэлгэрэнгүй мэдээллийг 👉 https://www.facebook.com/share/p/1bEvXteNFE/?mibextid=wwXIfr авна уу.
АЖМХ-НЫ 2025 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ТАЙЛАНГ ССАЖЗ-ЫН САЙД Ж.АЛДАРЖАВХЛАНД ТАНИЛЦУУЛЛАА
🔹Уулзалтын үеэр 2026 оны зургаадугаар сард төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд гүйцэтгэсэн ажлын талаар мэдээлж, гэрээний хэрэгжилт, санхүүжилт болон салбарын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэв.
📌Дэлгэрэнгүй мэдээллийг 👉 https://www.facebook.com/share/p/1EsMxkESbs/?mibextid=wwXIfr авна уу.
ХӨВСГӨЛ НУУРЫН ДЭРГЭДЭХ ЧӨЧҮ УУЛЫН 6.3 КМ ЯВГАН БОЛОН МОРИН АЯЛЛЫН ЖИМИЙГ ТОХИЖУУЛАВ
🔹Азийн хөгжлийн банкны санхүүжилт, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны захиалгаар хэрэгжиж буй "Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл"-ийн хүрээнд аялал жуулчлалыг дэмжсэн бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байгаагийн нэг нь Хөвсгөл нуурын эрэг дагуу 15 км урттай, хоёр чиглэл бүхий явган болон морин аяллын жимийг тохижуулан сайжрууллаа.
📌Дэлгэрэнгүй мэдээллийг 👉 https://www.facebook.com/share/p/1SEACohoD8/?mibextid=wwXIfr авна уу.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
Нийслэлийн Аялал жуулчлалын газар / Ulaanbaatar city Tourism Department
АЖМХ-Жуулчны бааз, байршуулах хэрэгслийн мэргэжлийн холбоо
Ажмх - Нутгийн Иргэдэд Түшиглэсэн Аялал Жуулчлал
АЖМХ - Хятад зах зээлийн салбар холбоо
Америк-Монголын Аялал Жуулчлалын нийгэмлэг - AMTA
Монголын Солонгос Зах Зээлийн Аялал Жуулчлалын Холбоо
モンゴル日本観光協会/Монгол Японы аялал жуулчлалын холбоо
Дундговь аймгийн "Говийн шуранхай" аялал жуулчлалын холбоо
Төв Аймгийн Аялал Жуулчлалын Холбоо
Найрамдалт Дархан аялал жуулчлалын мэргэжлийн холбоо
Солонго- ХОНХ хөтөч,орчуулагчдын нэгдсэн холбоо
Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэг
Mongolian Professional Tour Guides Association
Булган аймгийн аялал жуулчлалын холбоо
European Market Chapter - Европ Зах Зээлийн Салбар Холбоо
Гадаад Аяллын Салбар Холбоо,АЖМХ - Outbound Chapter of MTO