16/07/2025
‼️8 сарын 7ны өдрөөс эхлэн РТЕ шалгалтанд шинэ дасгал нэмэгдэхээс гадна дараах байдлуудаар өөрчлөлтүүд орж байна.
1. Бүх дасгалын агуулга хэсгийг хүн шалгадаг болно.
- Describe image
- Retell lecture
- Summarize written text
- Write essay
- Summarize spoken text
- Respond to a situation
- Summarize group discussion зэрэг хэсгүүдийн Агуулга хэсгийг хүн шалгаж оноо тооцно. Өөрийн үг ашиглаж хийж байгаа эсэх, бэлэн цээжилсэн (template) ашиглаж байна уу гэдгийг илүү чухалчилж үзнэ.
2. Speaking хэсэгт дараах 2 хэсэг нэмэлтээр орж ирнэ. Үүнд:
- Summarize group discussion
Энэхүү хэсэгт 3 минутын урттай хэдэн хүний харилцан яриа сонсоод, хэн хэн нь юуны тухай ярьсанг, 10 секунд бэлдээд, 2 минутын турш ярих болно. 2-3 ширхэг ирэх бөгөөд таны Speaking болон Listening хэсэгт оноо өгнө.
- Respond to a situation
Энэхүү хэсэгт 60 хүртэлх үгтэй текстийг унших болон давхар сонсоод, 10 секунд бэлдээд 40 секунд урттай хариултыг хэлнэ. Таны Speaking хэсэгт оноо өгнө.
Жишээ нь: Танай ажлыхан бөөнөөрөө цуглаад дугуй түрээсийн газар орж дугуй унахаар боллоо. Чи ч гэсэн нэгдээд түрээслэх бол юу гэж асуух вэ?
3. Read Aload хэсэг өмнө нь Speaking болон Reading хэсэгт оноо тооцдог байсанг зөвхөн Speaking хэсэгт оноо өгөх болжээ.
🌼🌼🌼 7 сарын 21 өдөр эхлэх РТЕ эрчимжүүлсэн ангидаа элсэлт авч байна.
Зорьсон оноогоо авах арга замыг тань РТЕ академик шалгалтын багшлах эрхтэй, РТЕ шалгалтын 90/90 оноотой Эрхэс багш заах болно.
Дараах холбоосоор бүртгүүлж, суудлаа баталгаажуулна уу?
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSd61KT1huiunbBmf324rn3Le8AzJTJmvEnXY_81F-KNtfDBSA/viewform?usp=sf_link
Үргэлжлэх хугацаа: 14 хоног
Өдрүүд: Даваа, Лхагва, Баасан
Цаг: 18:00-20:00
Хаяг: 478 George street Sydney NSW 2000
Төлбөр: 300$
Холбоо барих: 0424028867