Chip&Chic room

Chip&Chic room Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зүрх сэтгэлтэй монгол хү

25/09/2020
Залуусдаа уриалга гаргах нь:Доллар юаны ханшын өсөлтийн эсрэг хүн бүр дор бүрнээ тэмцэж Монгол төгрөгөө дэмжье.Яаж вэ гэ...
15/10/2014

Залуусдаа уриалга гаргах нь:
Доллар юаны ханшын өсөлтийн эсрэг хүн бүр дор бүрнээ тэмцэж Монгол төгрөгөө дэмжье.
Яаж вэ гэхээр дотоодын үйлдвэрийнхээ бүтээгдэхүүнийг түлхүү худалдан авч, эх орноороо аялж үзээгүй байж хэдэн сая төгрөгөөр валют худалдан авч гадагшлуулдагаа зогсооцгооё. Далайн дусал нэмэр бас олны хүч оломгүй далай болхоор хүндхэн байгаа эдийн засагт маань жаахан ч гэсэн туслах болно.Эх орондоо хайртай залуусаа энэ уриалгыг маань зөвхөн Лайк даралгүй заавал Шейр лэж олонд хүнд хүргээрэй.
via Bayaraa

“Баялаг бүтээгч залуу малчин” анхдугаар зөвөлгөөний зохион байгуулагчид тээврийн асуудлаа “СПЕШЛ КАР” компанитай хамтран...
09/05/2014

“Баялаг бүтээгч залуу малчин” анхдугаар зөвөлгөөний зохион байгуулагчид тээврийн асуудлаа “СПЕШЛ КАР” компанитай хамтран зохион байгууллаа.

Ерөнхий сайдын ивээл дор энэ сарын 9, 10-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулах “Баялаг бүтээгч залуу малчин” анхдугаар зөвлөгөөн өнөөдөр эхэллээ.

Энэхүү зөвлөгөөнд улсын хэмжээний залуу малчдын төлөөлөл болох 360 залуу оролцож байгаа юм байна.

Эдгээр залуусыг “Спешл кар” ХХК-ын 45 хүний суудалтай 8 автобусаар хангаж тээврийн асуудлыг нь бүрэн шийдэхэд нь тусалж хамтран ажиллаа.

"Спешл кар" компани нь 2009 онд байгуулагдаж, байгууллагдсан цагаасаа бүх төрлийн авто машиныг урт болон богино хугацаагаар, хот болон хөдөөд, туршлагатай, соёлч боловсон жолооч нарын хамтаар түрээслэдэг энэ салбартаа тэргүүлэгч компани юм.

"Уянга Хийцийн Гэр" ХХКМанай компани Монгол үндэсний гэрийн үйлдвэрлэл,  иж бүрдүүлэлт, худалдаа үйлчилгээний чиглэлээр ...
22/04/2014

"Уянга Хийцийн Гэр" ХХК

Манай компани Монгол үндэсний гэрийн үйлдвэрлэл, иж бүрдүүлэлт, худалдаа үйлчилгээний чиглэлээр дагнан үйл ажиллагаагаа явуулдаг. Анх 1994 онд зөвхөн гэр бүрдүүлэлт хийдэг байсан бол одоо Монгол гэрийн үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээг цогцоор нь эрхэлдэг болон өргөжлөө. Манай компани “Уянга” хэмээх нэртэй хийцээр гэрээ үйлдвэрлэдэг бөгөөд энэ нь Монголд хамгийн алдартай, чанар, загварын хувьд олноо танигдсан хийц юм. Энэ хийц нь Өвөрхангай аймгийн Уянга сумаас гаралтай бөгөөд Монгол үндэсний гэрийн өлгий нутаг билээ.
Өнгөрсан хугацаанд бид гадаад, дотоодын зах зээл дээр багагүй туршлага хуримтлуулсан байна. Дурьдвал, Франц, Их Британи, Америкийн Нэгдсэн Улс, Голланд, Солонгос, Япон зэрэг олон улсад гэр экспортолж байна. Газар нутаг, цаг уурын байдал манай Монголоос эрс ялгаатай тул дотоод болон гадаадын зах зээлд нийлүүлэх гэр харилцан адилгүй байхыг зайлшгүй шаарддаг. Үүнтэй холбогдуулан бид гэрийг хэрхэн өөрчилж тохируулах талаар багагүй мэдлэг, туршлага хуримтлуулаад байна.

Бидний үйл ажиллагааны зарчим

Монгол соёлын нэг хэсэг болсон Монгол Үндэсний гэрийн давуу талыг дэлхийд таниулах зорилго тавин ажиллаж байна.
Тиймээс бид үндэсний хэв маягаа хадгалан Монгол гэрийг урлан бүтээдэг. Орчин үед тоног төхөөрөмж улам боловсронгуй болж хөгжиж байгаа боломжийг ч бас алдалгүй ашиглахыг зорьж байна. Монгол гэрийн уг суурь, чанар хийцийг хадгалахын тулд гар хийцийн уламжлалыг үрэгэлжлүүлж Жишээлбэл: нарийн сийлбэртэй гэрийг манай мэргэжсэн сийлбэрчид өөрсдийн гарын дүйгээр урлан бүтээдэг юм.

Бидний хамтын ажиллагаа

Олон улсын тусламжийн байгууллагуудтай бид хамтран ажилладаг. Мөн ядуу орон гэргүй хүмүүст гэр олгох тендерүүдэд байнга оролцдог. Түүгээр зогсохгүй бид ашгийн тодорхой хувиар эдгээр хүмүүст тусалж байна. Дурьдвал, 2000 оноос хойш бид Хүүхдийг Ивээх Сан, Улаан Загалмай, Улаан Хавирган Сар нийгэмлэг, Дэлхийн Зөн олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Мөн ерөнхий захирлыг маань улс орны хөгжилд оруулсан хувь нэмрийг төр үнэлж 2010 онд Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаав.
Дотоодын хэрэглэгчиддээ улам ойртон ажиллахын тулд бид “ХААН” болон “ХАС” банкуудтай хамтран санхүүгийн түрээсээр гэр нийлүүлэх болсон нь худалдан авагчид болон компанийн үйл ажиллагааг илүү хялбар нөхцлийг бүрдүүлж өгдөг юм.

“МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ” ШОШГОТОЙ “МОНБУС”-аа дэмжицгээе!  Монгол улс жилдээ 120 автобус гаргах боломжтой. “Монголын цахилга...
22/04/2014

“МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ” ШОШГОТОЙ “МОНБУС”-аа дэмжицгээе!

Монгол улс жилдээ 120 автобус гаргах боломжтой.

“Монголын цахилгаан тээвэр” компани, ШУТИС, Металл үйлдвэрлэлийн холбоо болон мэргэжлийн 13 байгууллага, компанийн хамтын оролцооны дүнд бүтээгдсэн “Монбус” нь нийслэлийн нийтийн тээврийн салбарт шинэ хөгжил, шинэ алхам авчирлаа. УИХ-ын дэд дарга, “Монголын төмөрлөг машин үйлдвэрлэлийн холбоо”-ны ерөнхийлөгч Г.Батхүү “Энэ Монбус бол Монголд үйлдвэрлэгдсэн 5 дахь загварын троллейбус. Монголчууд бид машин техник тоног төхөөрөмжийг өөрсдөө хийдэг болж байна. Мөн жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд цаашдаа гаднаас авдаг, өндөр үнэтэй олон төрлийн сэлбэг хэрэгслийг өөрсдөө хийж бүтээхийн төлөө ажиллаж байна.Бидэнд нөөц боломж их байгаа гэдэг нь эндээс харагдаж байна” гэсэн юм.
Мөн олны анхаарлыг цахилгаанаар ажилладаг суудлын тэрэг ихээхэн татсан юм. Шөнөдөө 6-8 цаг цэнэглэхэд 500-1000 төгрөг болно. Үүгээрээ 200 орчим км явах боломжтой, байгаль орчинд ээлтэй, дуу чимээ багатай, цахилгаанаар ажилладаг суудлын машинтай болохыг хүсвэл “Монголын цахилгаан тээвэр”компанийн алтан гартай инженерүүдэд хандаж болох ажээ.
“Монголд үйлдвэрлэв” гэсэн цоо шинэхэн шошготой “Монбус”-ын эзэд Цахилгаан тээвэр компанийн ажилтан ажиллагсад, жолооч нартаа “Алтан шар зам нь өлзийтэй байж, Монголд үндэсний үйлдвэрлэл, технологи хөгжин дэвжих болтугай” гэсэн ерөөл өргөе.

“Эрдэнэт хивс” ХХКҮйлдвэрлэл худалдааны “Эрдэнэт хивс” ХХК 1981 онд үүсгэн байгуулагдсан үндэсний хивс үйлдвэрлэлийн том...
22/04/2014

“Эрдэнэт хивс” ХХК

Үйлдвэрлэл худалдааны “Эрдэнэт хивс” ХХК 1981 онд үүсгэн байгуулагдсан үндэсний хивс үйлдвэрлэлийн томоохон компаниудын нэг юм.

“Эрдэнэт Хивс” ХХК нь үүсгэн байгуулагдсанаасаа хойш 30 жилийн туршид бизнесийн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа, машинт аргаар ноосон хивс, хивсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Монгол Улсын тэргүүлэгч компани юм. Манай компани нь жилдээ 8000,0 тн бохир ноос ангилан, ялгалт хийж, угаах, 2000.0 тн дан, давхар ээрмэл үйлдвэрлэх, 1200 – 1500 мян.м2 хивс нэхэх хүчин чадал бүхий үндсэн 3 үйлдвэртэй. Мөн гэрийн эсгий, эсгий гутал, эсгий шаахай, эсгий гудас , өргөн хэрэглээний хивсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Угалз үйлдвэр, ямааны ноолуур болон тэмээний ноосон нэхмэл хөнжил, ороолт, шааль, нөмрөг, тэмээний болон хонины ноосон дүүргэгчтэй оёмол хөнжил, дэвсгэрийн иж бүрдэл үйлдвэрлэдэг Нэхмэлийн үйлдвэртэй.

Тус компанийн үйлдвэрлэлийн зарим шаардлагатай сэлбэг эд ангийг дотооддоо үйлдвэрлэдэг механик цех, эрчим хүч тээврээр ханган үйлчилдэг цахилгаан, дулаан, электроник, дотоод тээврийн цехүүд, автограж, ажилчдын гуанз, 100 хүн нэг ээлжиндээ амрах амралтын газар, цехийн эмнэлэг, бялдаржуулах кабинет тус тус ажилладаг.

“Эрдэнэт хивс” ХХК нь MNS ISO9001:2010 ISO9001:2008 Олон улсын чанарын удирдлагын стандартыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлсэн Монголын Улсын хоёр дахь байгууллага бөгөөд 3 дахь удаагаа чанар стандартын шаардлагыг тогтвортой ханган ажиллаж байгаа гэж дүгнэгдэн гэрчилгээгээ эзэмшиж байна.

2008 онд Дэлхийн ноосон эдлэлийн хамгийн нэр хүндтэй Woolmark барааны тэмдгийг хэрэглэх эрх авсан Монгол улсын анхны компани болсон. Мөн 2010 онд битүү дэвсгэрийн зориулалттай хивсэнд Woolmark Blend тэмдгийг эзэмших эрхийг авсан.

“Эрдэнэт Хивс” ХХК нь өнөөдөр ОХУ, БНХАУ-д өөрийн төлөөлөгчийн газартай, УБ, Дархан, Эрдэнэт, Хөвсгөл, Завхан, Говь-Алтай, Дорнод аймгуудад төлөөлөгчийн газар, салбар дэлгүүрүүдтэй, Монголын бүх аймаг сумдад гэрээт борлуулагчтай болж, эх орныхоо өнцөг булан бүрт бүтээгдэхүүнээ түгээн борлуулж байна.

Бид гадаад зах зээлээ тэлэх, шинэ худалдан авагчидтай холбоо тогтоох, өөрийн бүтээгдэхүүнээ сурталчлах, гадаадын ижил төстэй компаниудын техник технологи болон дэлхийн хивсний хөгжлийн чиг хандлагыг судлах зорилгоор жил бүр Германы Ганновер хотод зохиогддог олон улсын хивсний “ДОМОТЕКС” үзэсгэлэн худалдаа, Хятадын Шанхай хотноо зохиогддог Азийн “ДОМОТЕКС” үзэсгэлэн худалдаа болон Түвд, ОХУ, Казакстан, Япон зэрэг орнуудад зохиогддог хивсний төрөлжсөн олон улсын үзэсгэлэн худалдаануудад шат дараалан амжилттай оролцож байна.

21/04/2014

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зүрх сэтгэлтэй монгол хү

Address

Ulaanbaatar
00976

Telephone

96609227

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Chip&Chic room posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category