Алсын хараа: Дэлхийд Монголыг Монголд дэлхийг таниулна.
Эрхэм зорилго: Бид мэргэшсэн чадварлаг багийн хүчээр дэлхийн аялал жуулчлалын салбарт өөрийн давтагдашгүй өнгө төрхийг цогцлоож Монголынхоо үнэт зүйлс түүх баялгийг дэлхийд таниулна.
Анхдагч - Бид Монголын аялал жуулчлалын түүхийг эхлүүлж, амжилт бүтээлийн он цагийн хэлхээсийн залгамж хойч үеийг үргэлжлүүлэгч...
Тэргүүлэгч - Cалбартаа ямагт тэргүүлэгч байж, хийсэн ажилдаа эзэн болж өөрсдийн хийсэн ажлын сайн үр дүнгээрээ харилцагч, үйлчлүүлэгчидээ үргэлж өөрсдийн байр сууриа хадгалахад хичээн ажилладаг.
Мэргэжлийн баг - Манай хамт олон аялал жуулчлалын мэргэжлээр төгссөн мэргэжилээ мэргэшүүлж ажилласан олон жилийн туршлагатай олон орны хэлийг эзэмшсэн, багийн ажиллагааны өндөр зохион байгуулалттай, үйлчлүүлэгчид бидний аяллын цаана мэргэжлийн хамт олон ажиллаж байгаад үргэлж сэтгэл хангалуун байдаг.
Шинийг санаачлагч – Үйлчлүүлэгчидийн хүсэл сонирхол, эрэлт хэрэгцээ нь биднийг үргэлж шинийг санаачлагч байлгадаг.Салбартаа шинийг санаачилж, эрсдэлийг даван туулж амжилтын үр шимийг харилцагч, үйлчлүүлэгчиддээ өгөх нь бидний нэр төрийн баталгаа болдог.
Хариуцлагатай – Байгаль орчинд ээлтэй, нийгмийн зорилтот бүлгүүдэд чиглэсэн ажлуудыг зохион байгуулахын зэрэгцээ аяллын бүтээгдэхүүнээрээ нутгийн иргэдийн амжиргааг дэмжиж ажилладгаараа нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байж чаддаг.