17/01/2025
📌МЭДЭЭЛЭЛ📌
🔹️🇰🇷БНСУ-д 🇲🇳Монгол Улсын 55,834 иргэн оршин сууж байна. Үүнээс бүртгэлгүй, визийн зөрчилтэй 17,075 иргэн байна.
🔹️2024 онд🇰🇷 БНСУ-д манай улсын 38 иргэн нас барсан ба үүнээс үйлдвэрийн🏭 болон автын ослоор🚗 8, амиа хорлосон 6, бусад нь 🏥өвчний улмаас нас барсан бөгөөд 917 иргэн 👮♂️гэмт хэрэг, зөрчилд холбогдсон.
🔹️Тус улсад Монгол Улсын 23 иргэн хорих ял эдэлж байгаа бөгөөд 18 иргэн урьдчилан хорих төвд👩⚖️ шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд саатуулагдсан байна.
🔹️2023 онд 🇰🇷БНСУ-д 🏥эмчилгээний шугамаар 22,080 иргэн (Эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлсэн иргэдийн бодит тоо буюу давхардсан тоог хассан)давхардсан тоогоор 71,281 иргэн үйлчилгээ авсан бөгөөд энэ нь нийт гадаадын 605,768 өвчтөний 3,6% эзэлж байна.
🔹️2024 онд ЭСЯ-ны Консулын хэлтэс 9 төрлийн иргэний бүртгэлийн үйлчилгээг 8,915 иргэнд үзүүлж, итгэмжлэл 10,833, хуулбар орчуулга 11,410, гарын үсэг 542, нийт 22,785 нотариатын үйлдлийг гэрчлэн, Консулын хэлтсийн ☎️шуурхай утсанд хандсан 5,200 гаруй иргэнд мэдээлэл, зөвлөгөө өгсөн байна.
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг
@우수 팬