MTC жуулчны бааз MTC CAMP

  • Home
  • MTC жуулчны бааз MTC CAMP

MTC жуулчны бааз MTC CAMP Хамрын хийд Хилэнцийн хөшөө дэргэд тохилог зочид буудал таныг хүлээж байна.

22/01/2026

Тэмээний уралдаан Дорноговь аймаг Хамарын хийд 2026.01.31-02.01

15/12/2025

Нүүр номын найзууддаа

Шинэ оны босгон дээр Манай жуулчны баазын 2025 оны бүтээн байгуулалтын нөр их ажил өндөрлөснийг дуулгахад таатай байна.
2025.12.15

27/10/2025

Танд энэ өдрийн мэнд хүргэе.
Хамарын хийдийн орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутагт аялан ирж буй та болон таны гэр бүлд тухтай амрах орчныг бид бүрдүүллээ.
Авшиг шингэсэн газар саатан хоноод яваарай.
2025.10.27

Танд энэ өдрийн мэнд хүргэе.Манай жуулчны бааз үйлчлүүлэгч та бүхэндээ тав тухтай орчинг санал болгож байна.Хамт  олны з...
20/10/2025

Танд энэ өдрийн мэнд хүргэе.
Манай жуулчны бааз үйлчлүүлэгч та бүхэндээ тав тухтай орчинг санал болгож байна.
Хамт олны захиалга,үсний найр, төрсөн өдрийн тэмдэглэлт үйл явдал, шинэ жилийн арга хэмжээ хийхэд тохиромжтой.🥰🥰🥰🥰
Холбогдох утас: 9966-3485

ХАМАРЫН ХИЙД ЭНЕРГИЙН ТӨВДорноговь аймгийн Сайншанд хотоос 40 км-д орших Хамарын хийд, энергийн төвийн тухай товчхон Шам...
20/10/2025

ХАМАРЫН ХИЙД ЭНЕРГИЙН ТӨВ

Дорноговь аймгийн Сайншанд хотоос 40 км-д орших Хамарын хийд, энергийн төвийн тухай товчхон

Шамбал гэдэг нь мунхаг харанхуй, аминч үзлийн үндсийг таслаж, сэтгэлийн гэгээрэлд хүрэх оюуны орон гэсэн утгатай бөгөөд зөвхөн сүнс, оюун санаагаараа очиж чадах ажээ. Шамбалын орныг 2007 онд сэргээж 108 суварга тойруулан босгож, Гаадамбын 77 боть судрыг залсан байдаг. Энергийн төвд нар мандахтай зэрэгцэн очвол сайн хэмээн итгэдэг. Суварган хүрээний дотор баруун хойно орших тойрог нь энергийн төвийн хүйс цэг гэгдэх ба тэнд мөргөлчид завилан сууж бясалгах, хэвтэж хөрвөөх гэх мэтээр энерги авах үйлдэл хийдэг.

Ноён хутагт Данзанравжаа шавь нарын хамт 1851 онд Хамарын хийдийн Дүйнхорын дацанд Цагийн хүрдний ном буюу Дүйнхорын хурал хурж, цам харайгаад Шамбалын оронд залрах мөрийг гаргаж, олон сүсэгтнийг Шамбалын оронд дагуулах ерөөл тавьсанаас хойш 166 жил өнгөрчээ. Шамбалын орны эзнийг Улаан хүлэг баатар буюу Сучандра хэмээх бөгөөд Сучандра нь МЭ Х зууны үед Шагжамуни Буддагаас Цагийн хүрдний авшиг хүртсэн гэж үздэг. Эдүгээ Хамарын хийд нь Шамбалын орны эзэн болон Дүйнхорын 35 хаадад зориулан жил бүр тахилга үйлдэж ном уншдаг.

Николай Рерих анх эхнэрийн хамт Шамбалын орон буюу Амгалан жаргалангийн орныг хайн 1924-1928 оны хооронд Төв Азиар аялжээ. XYIII зуунд Унгарын нэгэн судлаач Монголын Хамар гэдэг газарт энерги байна хэмээн тодорхойлж байсан тухай баримт тэмдэглэгдэн үлджээ.

Энергийн төвд хийх зан үйл:

Эхлээд “Шамбалын орны үүд” хэмээн нэрлэгддэг бурханы мэлмийг дүрсэлсэн хананы өмнө очно. Дэлхий ертөнц өөрчлөгдөхөөс өмнө их гэгээрлийг олж гурав дахь ертөнцөд оюун ухаан өгсөн хүний мэлмий хэмээдэг. Энэ мэлмийг ширтэж бие, хэл, сэтгэлээр үйлдсэн гэмийг ариусган засахыг даатгадаг. Аливаа хүн өөрийнхөө дотоод ертөнцийг эндээс нээж олдог хэмээнэ. Бодлоо төвлөрүүлж мэлмийг ширтсэнээр хоёр хөмсөгний хооронд байгаа цагираг эргэх мэт, нүд ирмэж байгаа мэт, хамрын хар хүрээ нь олон янзын гэрлээр солигдох гэх мэт мэдрэмж төрдөг байна. Тийм мэдрэмж өөрт төрж байвал энерги сайтай байна гэсэн үг ажээ. Хэрвээ хөдөлгөөн мэдрэхгүй бол энэхүү Шамбалын орноос сайн энерги хуримтлуулах хэрэгтэй хэмээн айлддаг. Мэлмийнээс холгүй “мангасын ходоод” гэх нэртэй чулуун овоолго байх бөгөөд өөрийн үйлдсэн гэм нүглийг цаасан дээр бичиж хойшоо харсан онгорхой нүхэнд хийж шатаах ёстой ажээ. Дараа нь гурван чулуун тойрог бүхий газарт архи, сүү, будаа өргөх ба тэдгээр нь Хүслийн хар уулын зүгт цуварсан байрлалтай байдаг. Энергийн төвийн хойд дэнж дээр байх овоонд гурван удаа залбирч өмнөх тахилын ширээн дээрх цөгцнүүдэд идээ будаа өргөөд өмнө зүгт байх “Үлэмжийн чанар” дууны үг бүхий суварганы дэргэд ирж таван бадгийг бүтнээр нь дуулаад Шамбалын орны мөнгөн хаалгаар гарснаар эргэл мөргөлийн үйл ажиллагаа дуусна.

Сакура цэцгийн хөндий: Ноён хутагт маань Монголоос гадна Манж, Түвд зэрэг газраар аялан ном хаялцаж, эрдэм авъяасаа ард олонд түгээж байсан гэдэг. Зөвхөн ном эрдмээс гадна одоогийнхоор нинжа нарын од хэлбэрт зэвсгийг гаргууд эзэмшсэн байжээ. Нэгэн удаа модны мөчрийг од шидэн тасар татахыг харсан нэг самурай хутагтыг бишрэн шавь орсон бөгөөд 3 жил Шамбалын оронд шавилан суусан ч энэхүү эрдмийг нь сурч чадаагүй ажээ. Нутаг буцахын өмнө багшдаа бэлэг болгон сакура тарьж өгсөн ажээ. Хутагтын музейд тэр самурайн сэлэм нь хадгалагдан үлдсэн байдаг.

2025.10.20

Дорноговь Бүрдэн элс манай жуулчны баазаас маш ойрхон байрладаг
07/10/2025

Дорноговь Бүрдэн элс манай жуулчны баазаас маш ойрхон байрладаг

Дорнын говийн наран
07/10/2025

Дорнын говийн наран

03/10/2024

Хамт олны нэгдсэн захиалга хүлээн авч байна
Тохилог байр, караоке

Дорноговь аймаг Хамарын хийд2024 он
03/10/2024

Дорноговь аймаг Хамарын хийд
2024 он

Address

Дорноговь, Сайншанд Хамрын хийд чиглэлийн автозамын зүүн талд

976

Telephone

+97699663485

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when MTC жуулчны бааз MTC CAMP posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to MTC жуулчны бааз MTC CAMP:

  • Want your business to be the top-listed Travel Agency?

Share