Хөвсгөл Далайн Аялал Ингэттулга ХХК

Хөвсгөл Далайн Аялал Ингэттулга ХХК УТАС: 322250 ,

ХАЯГ: СБД -ЭСРЭГ ТАЛД ЦЭЦЭЭ ГҮН ДС-ИЙН БАЙР 201

06/06/2019

07 дугаар сарын 6,7 нд Хөвсгөл далай "Цаатан фестивал"-н аялалд урьж байна. үүнд:Хөвсгөл нуурын мандалд өглөөний нар мандахыг харах, Цаатан фестивал урлагын наадмын нээлт,"Хөвсгөл монголын Алтан хоймор" уран зургийн үзэсгэлэн,"Далай ээж дээ хүндэтгэл үзүүлэх " ёслол,"Бэсрэг наадам" үндэсний бөхийн барилдаан,цааны уралдаан,"Цаан поло" дотоод гадаадын зочид оролцсон тэмцээн,Хөвсгөл нуураар аялах,Хурдан морины уралдаан,Цаатан айлд зочлох, Хөвсгөл нуурын чөлөөт аялал,Галын наадам,бөөгийн дуудлага ёслол,оройн цэнгүүн,"Тайгийн эгшиглэн" урлагийн тоглолт Дурсгалын зураг авахуулах гээд гайхалтай аялалд амжиж бүртгүүлэрэй. Далай ээжийн хөвөөнд 3 шөнө 4 өдрийг ........
гайхалтай аялал байх болно. "Ингэттулга" компани утас: 70122250-94119938

06/06/2019
26/07/2018
Хөвсгөл далайн аялал: Энэ удаагийн багийнхны хөгжилтэй агшны зургуудаас оруулаадхий.
26/07/2018

Хөвсгөл далайн аялал: Энэ удаагийн багийнхны хөгжилтэй агшны зургуудаас оруулаадхий.

Эх орны үзэсгэлэнт газруудаар:
29/08/2017

Эх орны үзэсгэлэнт газруудаар:

Хөвсгөл далайн аялалд аа байнга захиалга авч байна.Мөн тээврийн хэрэгсэлээр үйлчилнэ.1.Тээвэр,англи,хятад ,орос хэлтэй х...
25/07/2017

Хөвсгөл далайн аялалд аа байнга захиалга авч байна.Мөн тээврийн хэрэгсэлээр үйлчилнэ.
1.Тээвэр,англи,хятад ,орос хэлтэй хөтөчөөр үйлчилнэ.
Тээвэр: 45 хүний суудалтай эйр кондейншин байнга ажилладаг,25 хүний суудалтай,12 хүний суудалтай,8 болон 6 хүний суудалтай автобус,делика,старекс,истано,пургон машинуудаар үйлчилнэ.
Захиалга авах утас: 322250,70122250,99192032

09/11/2016

Токио аялал маш сонирхолтой юм байна

Архангай аймгаар Хөвсгөл далайн аялал :7 дугаар сарын 22,29 нд гарна.Архангай Хөвсгөлийн МаршрутАялал эхлэх :Аялалын хөт...
03/07/2016

Архангай аймгаар Хөвсгөл далайн аялал :7 дугаар сарын 22,29 нд гарна.
Архангай Хөвсгөлийн Маршрут
Аялал эхлэх :
Аялалын хөтөлбөр: Эх орны маань үзэсгэлэнт газрууд болох Хорго, Тэрхийн цагаан нуур, Чулуун гэр болон Шар нохойн там, Тайхар чулуу, Чулуутын хавцал, Заяын хүрээ, Эрдэнэ зуу хийд, Хаадын цогцолбор, Хөвсгөл нуурын байгалын цогцолборт газар, Уран тогоо тулга уул зэрэг газаруудыг үзэж сонирхоно.
Аялалын маршрут: Улаанбаатар – Элсэн тасархай /163 км/ - Хархорин /365 км/ - Цэцэрлэг хот /65км/ - Тариат/166км/ - Хорго, Тэрхийн цагаан нуур /10км/ - Жаргалант /35км/– Мөрөн /182км/ – Хатгал /100км/ – Мөрөн /100км/- Тосонцэнгэл/ 64 км/ – Их уул/48км/ – Хутаг өндөр /146км/- Булган / 143км/ – Орхон /22км/ – Дархан /70км/- Улаанбаатар / 219км/
Нийт замын урт: 1950 км
Аялалын хоног:7 өдрийн аялал
Аялалын үнэ: 650,000 төгрөг
Хоноглох газар: Тэрхийн цагаан нуур / Тариат сум “ Их хорго” жуулчны бааз / нуурын эрэг дээр
Хөвсгөл / Хатгал сум : “ Montravel” жуулчны бааз / далайн эрэг дээр
Булган / “Тус ч тур “ жуулчны бааз / Уран тогоо уулын хажууд Битүү модтой горхитой ууланд /
Хооллох газар: Элсэн тасархай, Хархорин, Тэрхийн цагаан нуур,Мөрөн,Хатгал,Мөрөн, Булган,
Нэмэлт үйлчилгээ:
• Морь унах
• Завинд суух
• Хөгжөөнт тэмцээн
• Загасчлах
• Photo аялал хийх
Үзэх зүйлсийн товч тайлбар:
1. Элсэн тасархай: Батхаан уулын баруун хажуугаас эхэлж баруун хойшоо Хөгнө хан уулаас цааш үргэлжлэх 80км гаруй урт сунаж тогтсон элсэн зурвас манхнууд. Бургас ,Яргай үэрэг бутлаг ургамалтай. Улаанбаатар хотоос баруун зүг биглэсэн гол зам үүгээр дайрч өнгөрөх бөгөөд манай орны аялал жуулчлалын бас нэг томоохон бүс болох ба 4 аймгийн зааг дээр оршино. Эндээс Хөгнө хан уул харагдана.
2. Эрдэнэ зуу хийд: 1585 онд Монголын Автай сайн хааны санаачлагаар эртний Монголын нийслэл Хархорум хотын туурийн дэргэд байгуулагдсан Монголын шарын шашны анхны хийдийн нэг юм. 1944 онд улсын хамгаалалтанд авсан хааш хаашаа 400м тэг дөрвөлжин хэрэмтэй, хэрэмний дөврөн зүг хаалгатай, хэрэмний тал бүрд 25, дөрвөн өнцөгт нь тус бүр 2 бүгд 108 суврагатай. 1658 онд барьсан 20м голчтой Бат-Өлзий гэрийн шал бий. Гурван зуугийн сүмийн гадаа үүдэнд жинхэнэ Монгол уран барилгын загвараар барьсан хоёр бунхан бий. Мөн энд Боовон хад, Мэлхий хад зэргийг сонирхож болно. Хархорины хажуугаар Орхон гол урсана.
3. Хаадын цогцолбор:
4. Заяын хүрээ:
5. Булган уул: Архангай аймгийн Цэцэрлэг сумын нутагт 1840га талбайтайгаар 1995 онд улсын хамгаалалтанд авсан. Цэцэрлэг хотыг нөмөрлөн орших 1980м өндөр сүрлэг сайхан уул ба энэ уулын өвөрт Заяын хүрээ бий.
6. Тайхар чулуу : Тамирын голын хөвөөнд орших Боржингоос тогтсон 10м гаруй өндөр цохио. Энд эртний хадны зосон бичээс бий. 1998 онд улсын хамгаалалтанд авсан. Тайхар чулууны домог. Урьд цагт энэ нутагт Тайхар нэртэй сайхан залуу, Тамир нэртэй баян айлын нэгэн бүсгүйтэй амрагын харцаатай байжээ. Тамирыг өөр хүнд богтлох болход Тамир усанд үйж Тайхар эрэг дээр нь харуулдсаар байгаад чулуу болж хувирсан гэдэг.
7. Чулуутын хавцал: Чулуут гол нь хангайн нурууны Эгийн нуруунаас эх авч хойшоо 415км урсаад Идэр, Дэлгэрмөрөнтэй нийлж Сэлэнгэ мөрөн болдог. Чулуут голын адгаас Ацтын гол хүртэл 100км-т эгц гүнзгий 20-иод метр хурмэн чулуу хавцал дундуур урсах нь нэн сонин.
8. Хорго, Тэрхийн цагаан нуур: Архангай аймгийн Тариат сумын нутагт орших 40ам км талбайтай 100м гүнзгий унтарсан галт уул юм. 1965 онд улсын хамгаалалтанд авсан. Хорго галт уулын халуун хайлмаг бодисонд боогдон үүссэн цэнгэг уст нуур, урт нь 16км, өргөн нь 4-10км, 61ам км талбайг эзэлсэн гүн нь 20 гаруй метр, далайн түвшнээс дээш 2060м-ийн өндөрт оршино. Сэлэнгийн савын загаснуудтай, ховор шувууд амьдардаг.
9. Чулуун гэрүүд, Шар нохойн там: Хоргын урд хэсгээр халуун лавын царцах үеийн хийн хөөсний хальсанцараас үүссэн хүрмэн чулуун гэрүүд. Галт уул оргилж байсан нэгэн цэг болох эгц чавчим талуудаар хүрээлэгдсэн хүн цооногийг нутгийн ардууд Шар нохойн там гэнэ. Үүний ойролцоо мөн залуучуудын мөсөн хонгил бий.
10. Хөвсгөл: Монгол орны хойд хэсэгт 1624м өндөрт орших 2620 ам км газар нутагийг хамарсан цэнгэг уст нуур, монгол орны хамгийн гүн нуур ба усны нөөцөөрөө Азид хоёр /Байгаль далайн дараа/, дэлхийд 14 дүгээрт ордог. Дэлхийн цэнгэг усны 1%-ийг агуулдаг ба хойноосоо урагшаа 134 км, өргөөшөө 39км, гүн нь 262 м юм.
11. Булган уул, Уран тогоо уул. Эрдэнэт хот Дархан УБ

Address

Address:№ 201, 311, Tsetsee Gun Institute. Street: Sukhbaatar 7 Region: Chingeltei District, 976
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Хөвсгөл Далайн Аялал Ингэттулга ХХК posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category