UB city bus tour

UB city bus tour Улаанбаатар хотын анхны автобус аялалын үйлчилгээ Анхны Улаанбаатар хотын аялалын автобус үйлчилгээний компани

заавал уншаарай
11/01/2020

заавал уншаарай

ЗААВАЛ УНШААРАЙ, ШЭЙР ХИЙЖ ТҮГЭЭГЭЭРЭЙ

ҮНЭ ба ҮНЭ ЦЭНИЙН ЯЛГАА
Одоогоос 44 жилийн өмнө нэгэн орос залуу тамирчны замналаа орхиж зодог тайлжээ. Спортын ертөнцөд бүгд л зодог тайлж байдаг. Гэвч энэ бол жирийн нэгэн түүх биш байлаа.
Тэр дэлхийн 11 удаагийн рекордыг эзэмшигч, 17 удаагийн дэлхийн аварга, 13 удаагийн Европын аварга, 7 удаагийн ЗХУ-ын аварга хүн байлаа. Ийм намтартай тамирчин дэлхийн түүхэнд байхгүй ээ.
1976 оны 9-р сарын 16-ны намрын зэврүүн өдөр Ереван хотод далан дээгүүр явж байсан тролейбус далангаас усанд унажээ. 10м цүнхээлийн гүнд 92 зорчигч амьдаараа булшлагдсан нь тэр. Хэрэв яг тэр үед усны гүний шумбалтын дэлхийн олон удаагийн аварга, олон рекордын эзэн Шаварш Карапетян нуурын эрэг даган бэлтгэл хийн гүйж байгаагүй бол тэр олон хүн бүгд амьд үлдэх ямар ч боломжгүй болсон байв. Хожим нь мэргэжилтэнүүд Шаваршын хийсэн үйлдлийг зүгээр нэг цусан зүрхтэн хийх зүйл биш байсан гэж дүгнэсэн байдаг. Тэр унасан тролейбусны араас шумбан орж, арын цонхыг хөлөөрөө хагалаад ухаан алдсан зорчигчдыг татан гаргаж эхэлжээ. Нэг хүн гаргахад 20 гаран секунд хүйтэн усанд шумбаж байжээ. Нийт хорин хүний алтан амийг аварсан бөгөөд татаж гаргасан хүний тоо хамаагүй олон байсан гэдэг. Харамсалтай нь түүний аварсан зарим хүн амьд үлдэж чадаагүй байна. Түүнийг ээлжит хүнээ татан гаргах үед эрэг дээр байсан хүмүүс бүх бие нь шилэнд зүсэгдсэн байхыг олж харжээ. Хожим нь түүнээс хамгийн аймшигтай санагдсан зүйл юу байсан бэ? гэж асуухад
- Би хэчнээн бэлтгэл сайтай байсан ч тодорхой тооны хүнийг л аварч чадахаар байсан. Усны гүнд үзэгдэх орчин огт байхгүй байсан тул би тэмтэрч байгаад таарсан хүнээ татаад дээш гарч байсан. Нэг удаад нь усны мандалд гараад хартал би суудлын арьсан дэрийг барьсан байгаагаа мэдсэн. Үүнийг хараад миний алдааны үнэ цэнэ нэг хүний амиар хэмжигдсэнийг ойлгосон. Сүүлд нь би тэр дэрийг олон удаа зүүдэлсэн.
Түүний байгуулсан энэ гавъяа хоёр уушгийг нэвт хатгаагаар өвдүүлж, голын ус руу хотын бохирыг шууд хаядаг байснаас цусанд нь бохир орж бүх биеийн цус нь бохирдож хүндэрсэн байна. Эмч нар маш их хүчин чармайлт гаргаж түүний амь насыг аварсан боловч спортын амьдралдаа эргэн орох ямар ч боломжгүй болсон гэдэг. Ингээд тэр хөгжлийн бэрхшээлтэй болж өөрийнхөө гайхамшигтай авъяасыг насан үүрд үгүй хийсэн боловч бусдад бэлэглэсэн хайр энэрэл нь түүний туулсан аймшигт мөчүүдээс хэд дахин илүүг бусдад өгчээ.
КАРЬЕЕР, АМЖИЛТААС ИЛҮҮ ҮНЭ ЦЭНТЭЙ ЗҮЙЛС ХҮНИЙ АМЬДРАЛД
#АмьдралынУтгаУчир

31/12/2019

ТА БҮХЭНДЭЭ ШИНЭ ОНЫ ХАЛУУН МЭНДИЙГ ДЭВШҮҮЛЖ БАЙНА.
ТА БҮХЭНДЭЭ АЗ ЖАРГАЛ, ЭРҮҮЛ ЭНХ, АМЖИЛТ БҮТЭЭЛИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ...

07/09/2019
17/04/2017

Монголын сүүлчийн хааны ордон

07/03/2017
Гандантэгчинлэн хийд
07/03/2017

Гандантэгчинлэн хийд

Address

KhanUul
Ulaanbaatar
976

Telephone

88106706

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when UB city bus tour posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category