Манай Чингис Хааны монгол аялал жуулчлалын агент нь 2019 онд анх хоёр хүний санаачлагаар 2019 оны 05.02нд гадаад худалдаа, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар дотоодын 100%-ийн хөрөнгө оруулалтаар байгуулагдаж байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд бид 2019 оноос Монголын 20 гаран үндэсний томоохон үйлдвэрүүдтэй 1000+ гаруй иргэдийг танилцуулсан Үйлдвэрийн аялалыг 14хоног тутам т
огтмол зохион байгуулж, Бид 2021 оны 12 сараас Улаанбаатар орчмын уулын алхалтаас гадна өндөр уулын Экстрем аялал зохион байгуулж эхэлсэн.Хан хэнтийн ноён оргилуудын нэг болох Алтан-Өлгий хайрханаас аялалын гараагаа эхлүүлж байсан.Түүнээс хойш өндөр уулын олон олон оргилд гарч, 100+ гаран иргэдийг 1 жил гаруй хугацаанд өндөр уулсуудад оргилдуулж чаджээ. Энэ бүх туршлага, бас алдаа сургамж, бүхнээсээ бид суралцаж чадваржиж илүү ихийг хийхийг хүсэн тэмүүлж хөгжсөөр байна.
2022 оны 01-р сараас Хан хэнтийн нууруудын ноён оргил болох Асралт хайрханд авирах аялалыг 14хоног бүр тогтмол зохион байгуулж 100+ гаран иргэдийг тус хайрханд бараалхуулж мөн авиралт хийлгэж оргилдуулж чаджээ.
Бид 2021оноос УБ хотынхоо ойр иргэдийг агаар салхинд гарах, амрахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 7 хоног бүр ууланд алхах аялалыг компанийхаа ажилчид, найз нөхөд мөн ууланд алхахыг сонирхдог иргэдийн оролцоотойгоор тогтмол зохион байгуулж давхардсан тоогоор 200орчим иргэдэд үйлчилж, Олон олон залуучууд, мөн иргэдийг ууланд алхах сонирхолтой болгохын зэрэгцээ, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэхэд дэмжлэг болж ажиллажээ.
Алсын хараа: Дэлхийн топ 500 компаний нэг болох
Зорилго: Азидаа салбартаа тэргүүлэгч 10 компаний нэг болох
Уриа: Мянга сонсохоор, Мянга аяла
Үйл ажиллагааны чиглэл
1.) Дотоодын Үндэсний Үйлдвэрүүдтэй танилцах Үйлдвэрийн аялал
2.) Өндөр уулын Экстрем аялал
1.Алтай_Таван_Богд Хүйтэний оргил-дтд 4374м
2.Мөнх_Хайрханы_нуруу-Сүхбаатар-дтд 4362м
3.Алтай_Таван_Богд_ Наран-дтд 4285м
4.Сутай Хайрхан дтд 4234м
5.Цамбагарав -Цаст дтд 4208м
6.Алтай Таван Богд-Найрамдал-дтд 4192м
7.Алтай Таван Богд-Цагаан суварга-дтд 4152м
8.Даривын_нуруу_Сутай_уул-дтд 4090м
9.Алтай Таван Богд- Бүргэд-дтд 4068м
10.Алтай таван богд- Малчин дтд 4051м
11.Хархираа – дтд 4037м
12.Отгонтэнгэр – дтд 4021м
13.Их Богд -дтд 3975м
14.Түргэний уулс-Дэглий цагаан дтд 3965м
15.Саяны нурууны ноён оргил-Мөнх сарьдаг дтд-3491м
16.Хорьдог сарьдагийн нуруу-Дэлгэр хаан дтд 3188 м
17.Асралт хайрхан- дтд 2799м
18.Хорьдол Сарьдагийн нуруу Уран дөш уул- дтд 2702 м
19.Бурхан Халдун -2245м
20.Цэцээ гүн -дтд 2262м
3.) Тусгай сонирхолын аялал- (Шувуу ажиглах аялал,Фото аялал, Унадаг дугуйн аялал, Шүхрээр буух, Хадны авиралт, Загасчлах аялал,Ан хийх аялал,Танин мэдэхүйн аялал, адал явдалт усан аялал,нүүдлийн мал аж ахуйтай танилцаж нүүдэлчдийн амьдралаар амьдрах аялал, морин аялал, Спорт аялал, Соёлын аялал)
4.) Тусгай Захиалгат аялал, Азийн үйлдвэрүүдтэй танилцах аялал, Дотоодын аялал чиглэлд үйл ажиллагаа явуулж байна.