Orchuulgiin online uilchilgee

Orchuulgiin online uilchilgee Онлайн орчуулгын үйлчилгээ

Англи, орос, хятад хэлний орчуулыг онлайнаар гадаад дотоодын бүх байгууллага аж ахуйн нэгж, хувь хүн, хуулийн этгээдийн бичиг баримт, төсөл, хөтөлбөр, эрдэм шинжилгээний ажил, албан бичиг, мэргэжлийн орчуулгыг чанарын өндөр түвшинд хийж үйлчилж байна.

Утас: 94173707

09/03/2026

Мэргэжлийн орчуулгын үйлчилгээ хайж байвал шууд залгаарай
8595-7070, 8038-2858

ChatGPT бий болсноор энгийн техник мэдлэг цаашдаа сонин биш болох шинжтэй.  Харин та бидэнд болон хүүхдүүдэд маань Soft ...
08/03/2026

ChatGPT бий болсноор энгийн техник мэдлэг цаашдаа сонин биш болох шинжтэй. Харин та бидэнд болон хүүхдүүдэд маань Soft Skill маш чухал болж байна. Soft Skill гэдэг нь нэг тийм эвтэйхэн хүн байдаг даа, тэрийг хэлж байгаа юм.
12 чухал Soft Skill-ийг хэлж өгье.
• Communication - Харилцаа
- Тод ярь.
- Биеийн хэлэмжийг судал.
- Асуултаа зөв тавь.
- Бусдыг тасалж болохгүй.
- Төвөгтэй үгс хэрэглэж болохгүй.
- Бохир joke хэрэглэж болохгүй.
• Critical Thinking - Нухацтай сэтгэлгээ
- Асуулт тавь.
- Мэдээлэлд нухацтай ханд.
- Шийдвэр гаргахдаа логиктой бод.
- Асуухгүйгээр зөвшөөрч болохгүй.
- Яарч дүгнэж болохгүй.
- Таны тухай сөрөг ярианд автаж болохгүй.
• Leadership - Манлайлал
- Бусдад урам өг.
- Утга учиртайгаар санал сэтгэгдлээ хэл.
- Бусдын сургамжаас үлгэр ав.
- Жижиг сэтгэлгээ хэрэггүй.
- Хатуу шийдвэр гаргахгүй байж болохгүй.
- Хэт хүлцэнгүй байж болохгүй.
• Emotional Intelligence - Сэтгэл хөдлөлийн оюун ухаан
- Бусдын өмнө яриахаар бол шударга байгаарай.
- Бусдыг сонсож, зөвөөр ойлгож байгаарай.
- Нээлттэй хэв маягт орж, бусдад боломж олгож байгаарай.
- Хэцүү ярианаас зайлсхийж болохгүй.
- Бусдын мэдрэмжийг үгүйсгэж болохгүй.
- Хэт сэтгэл хөдлөлд автаж болохгүй.
• Time management - Цагаа зохицуулах
- Таскуудаа дараалалд оруулаарай.
- Маш тод, цөөхөн зорилго тавиарай.
- Календарь, Alert зэргийг сайн ашигла.
- Хойшлуулж болохгүй.
- Анхаарал сарниулдаг зүйлсэд автаж болохгүй.
- Өөрийгөө хэтрүүлж болохгүй.
• Creativity - Сонирхолтой, бүтээлч байдал
- Санаагаа бусадтай хуваалц.
- Чөлөөтэй сэтгэж байгаарай.
- Бусадтай хамтарч байгаарай.
- Санаагаа хэт хурдан орхиж болохгүй.
- Бүтэлгүйтлээс айж болохгүй.
- Ажиллахгүйг мэдсээр байж хуучинтайгаа зууралдаж болохгүй.
• Adaptability - Дасан зохицох чадвар
- Өөрчлөлтөд нээлттэй бай.
- Юунд ч гэсэн эерэг байгаарай.
- Сайжрахын тулд шүүмжлэлд нээлттэй бай.
- Өөрчлөлтийг эсэргүүцэж болохгүй.
- Асуудалд бусдыг буруутгаж болохгүй.
- Шинэ зүйл сурахгүй байж болохгүй.
• Negotiation - Хэлэлцээр хийх
- Бэлтгэлээ сайн хий.
- Win-win зарчмыг баримтал.
- Тайван байж, хүндэтгэлтэй ханд.
- Гэрээ байгуулахаар яарч болохгүй.
- Хувийн хандлагаар хандаж болохгүй.
- Сүрдүүлэх маягаар хандаж болохгүй.
• Collaboration - Хамтын ажиллагаа
- Аливаа яриа, хэлэлцүүлэгт нээлттэй байх
- Амжилтаа бусдадаа нялзаагаарай.
- Буулт хийхэд бэлэн бай.
- Уулзалтыг хэт давамгайлж болохгүй.
- Өш хонзон санаж болохгүй.
- Тусгаар ажиллаж болохгүй.
• Proactivity - Идэвх санаачилга
- Санаачилгатай байж сурах.
- Хувийн зорилготой бай.
- Үргэлж сайжирч, хөгжих ёстой.
- Бусдыг хийхийг хүлээж болохгүй.
- Өөрчлөгдөх шинж тэмдгийг үл анзаарч болохгүй.
- Асуудлыг бусдад чихэж болохгүй.
• Resilience - Тэсвэр хатуужил
- Сорилт тулгарахад өөдрөг байх
- Алдаа бүтэлгүйтлээс суралцаж, цааш явах
- Сөрөг зүйл дээр хэт удаан төвлөрч, зууралдаж болохгүй.
- Хэрэгтэй үед тусламж авахгүй байж болохгүй.
• Self-Discipline - Өөрийгөө хянах чадвар
- Тогтмол цагийн хуваарь, дэглэмтэй байх
- Анхаарал сарниулах зүйлсээс хол байж сурах
- Амжилт гаргасан үед өөрийгөө урамшуулах
- Сорилтод бууж өгч болохгүй.
- Шалтаг тоочиж болохгүй.
- Эрүүл мэнд, өөрийн цэнгэг байдлыг үл тоож болохгүй.
Эх сурвалж: Jargal Tumurbaatar

Манай орчуулгын алба нь Монголын Мэргэжлийн орчуулагчдын холбооны гишүүн албан ёсны мэргэжлийн байгууллага юм.Та орчуулг...
02/03/2026

Манай орчуулгын алба нь Монголын Мэргэжлийн орчуулагчдын холбооны гишүүн албан ёсны мэргэжлийн байгууллага юм.

Та орчуулгаа манай [email protected] эсвэл чатаар илгээгээд 86150030 дугаар луу залгаж мэдэгдэнэ үү.

23/01/2026

Хувь хүний өсөлтөд хэрэгтэй 12 гоё зөвлөгөө цуглуулснаа хуваалцъя:

1. Гадуур цагийг өнгөрөөх үед бүтээлч сэтгэлгээ, сэтгэл санаа хоёр зэрэг сэргэдэг. Өдөрт багадаа 30 минут гадаа байгаарай. Нар, мод, алхалт гурав бол чиний хамгийн сайн эмч.

2. Aжлыг үргэлж бодоод байвал сайжирдаг юм бол биш. Хааяа зориуд утсаа болиод, найзуудтайгаа асуудлаа мартатлаа чалчаарай. Толгой чинь өөрөө мэргэн санаанууд олоод ирнэ.

3. Ганцаараа байж бас сураарай. Өдрийн бодол, сэрүүн зүүдэнд автсан мөчүүд чамд хэрэгтэй. Тийм л үеүүд түгжээг мулталж, гэрэл гэгээг чамд өгдөг. Алх.

4. Утасныхаа нотификэйшн буюу дон дон гэж дуугардаг бүх тохиргоог унтраагаарай. Маш чухал ганц нэг аппныхыгаа л үлдээчих.

5. Дэлгэцний цагаа хүчээр багасгаарай. RescueTime, Freedom зэрэг тусгай аппууд бий. Мөн өөртөө хатуу дүрэм гаргаарай. FB макс 30 минут, IG бас 30 минут байхад дэндүү хангалттай.

6. Бие эрүүл биш байгаа цагт оюун санаа тань хэзээ ч саруул, сайхан байхгүй. Үүнтэй бүү марга. Алтан сайхан биендээ багадаа 30 минутыг цэвэр зориулаарай. Залхуу хүнд алхах шиг том эрдэм үгүй.

7. Нойр бол биеийг эдгээгч, сэтгэл санааг сэргээгч их чадалтай эмч юм. Унтахыг өмнө их сахартай юм идэж тархиа бүү идэвхжүүлээрэй. Утасны гэрэл бас тархийг асаадаг. Хэт халуун өрөөнд хүн муу унтдаг. Нойрны мэргэжилтэн бол. Унтсан шиг унт.

8. Хоол таны гэдэсний бактеруудад нөлөөлдөг. Бактерын зөв баланс бүтэн биед нөлөөлдөг. Эрүүл тараг ид. Үйлдвэрийн савласан хоол бага ид. Гэрийн хоол сайн ид.

9. Муу зангууд чинь амархан арилчихгүй. Харин хэмжээнд нь контролтой байлгаж болно шүү дээ. Муу зангуудаа ний нуугүй хань ижилтэйгээ ярилцаарай, хэмжээ дамжаатай байх арга хэмжээг хамт ав.

10. Хүн баахан зовсныхоо эцэст л тэгэх шаардлагагүй л байж харамсан боддог Өөрөө махарч, зовж хийх шаардлагагүй юмнууд юу байна, илрүүлээрэй. Чаддаг хүнээр нь хийлгэж сураарай. Өөрөө харин сайн чаддаг юмаа кайфтай хий.

11. Ер нь юуны тулд би ингэж зүтгэж байгаа юм? гэж өөрөөсөө эртхэн асууж байгаарай. Ихэнхи хүнийх нийгэмдээ нөлөө үзүүлэх, тухлаг амьдралд хүрэх, хийснээсээ кайф авах гэх мэт шалтгаанууд байдаг. Таных юу вэ?

12. Ирээдүйгээ нүдэндээ зураглаад нэг бодоорй. Таны амьдралын хэмнэл, таны байгуулах гавьяа.. гэх мэт. Ингэснээр хүн холын зорилгодоо наалдацгүй, өнөөдрийн дэмий дадлуудаа хаяж эхэлдэг.

Үг цээжилдэг апп хэрэглээд англи хэлээ эрчтэй явуулаарай. Hippocards бол 6 жил гаран батлагчихсан сайн апп шүү.

01/01/2026
Бид таньд Англи-Монгол, Монгол-Англи хэл дээр бүх төрлийн орчуулгыг түргэн шуурхай, найдвартай, мэргэжлийн өндөр түвшинд...
09/12/2025

Бид таньд Англи-Монгол, Монгол-Англи хэл дээр бүх төрлийн орчуулгыг түргэн шуурхай, найдвартай, мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж онлайнаар илгээх үйлчилгээг үзүүлнэ.

• Албан бичиг, төрөл бүрийн тодорхойлолт, гэрчилгээ
• Бичиг баримтууд
• Визний материал
• Тайлан, төсөл, тендерийн материал
• Номын орчуулга
• Анагаахын орчуулга, эмнэлгийн магадлагаа, өвчний түүх, шинжилгээний хариу
• CV, намтар
• Эссе
• Тайлан судалгаа
• Итгэмжлэл
• Их сургуульд элсэх өргөдөл
• Албан газрын гэрээт орчуулга

✅Хувь хүн болон албан байгууллагатай хамтран ажиллана.
✅Баталгаат орчуулгын тамгатай.

☎️86150030, 85957070

📧[email protected]

📍Хаяг:
Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Барилгачдын талбай, ХОТ АЙЛ төвийн 5 давхарт 56 тоот
#онлайнорчуулга

Address

Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай 4-р хороо, Max Tower
Ulaanbaatar
976

Telephone

+97685957070

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Orchuulgiin online uilchilgee posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Orchuulgiin online uilchilgee:

Shortcuts

Share