07/11/2025
🇲🇳 Токио хотод “POKEPARK KANTO” нэртэй шинэ Pokémon сэдэвт парк нээгдэхээр боллоо! 🎉
2026 оны хавар Токиогийн Тамагийн нуруунд байрлах Ёмиуриланд (Yomiuriland) зугаа цэнгэлийн хүрээлэнд Pokémon-д зориулагдсан анхны гадаа парк үүд хаалгаа нээх гэж байна.
📍 Байршил
Парк нь Токио хотын баруун хэсэг, Канто бүсийн Ёмиуриланд зугаа цэнгэлийн хүрээлэнгийн дотор байрлана.
📏 Хэмжээ
Нийт талбай нь ойролцоогоор 2.6 га (26,000 м²) байх бөгөөд Pokémon ертөнцийн сэдэвтэй тусгай хэсэг болон байгуулагдана.
🌳 Гол бүсүүд
Pokémon Forest (Покемон ой)
Байгалийн замаар алхаж, уул толгод, өвстэй хөндий зэрэг орчинд 600 гаруй Pokémon-ийг “бодитоор” харж, харилцан үйлчилж болох сонирхолтой бүс. Зочид Pokémon-ийг байгалийн орчинд нь анх удаа бодит мэт мэдрэх боломжтой.
Pokémon ертөнцийн жижиг хот шиг сэдэвт хэсэг бөгөөд энд Pokémon Center, Poké Mart, гэх мэт дэлгүүрүүд байрлахын зэрэгцээ Pokémon парад болон үзүүлбэрүүд тогтмол зохион байгуулагдана. Энэ бүсийн гол бэлэг тэмдэг нь Primarina сэдэвт усан оргилуур байх аж.
🎨 Онцлог
Энэхүү паркийг The Pokémon Company, Yomiuri Land, болон Yomiuri Shimbun хамтран бүтээж байна.
Төслийн бүтээлч удирдлагыг Pokémon-ийн анхны хөгжүүлэгчдийн нэг Жүнич Мацуда (Junichi Masuda) хариуцаж байгаа бөгөөд паркт байрлах Pokémon-уудын дүрслэл нь улирал болон цаг агаарын өөрчлөлтөд тохирон хувирдаг байх онцлогтой.
🎟️ Тасалбар
Урьдчилсан тасалбарын худалдаа 2025 оны сүүлчээр эхлэх төлөвтэй байна. Үнэ болон захиалгын нарийн мэдээллийг нээлтийн хугацаа ойртох үед зарлах юм.
Pokémon-ы ертөнцийг бодитоор мэдрэх шинэ адал явдал — POKEPARK KANTO Токио хотод удахгүй нээгдэнэ! 🇯🇵✨
Газарчин аяллыг сонгоорой
́mon
#гадаадаялал
#токиоаялал
#Японаялал