Тосон заамар од

Тосон заамар од Манайхтай хамт байхад та хорвоо дэлхийгээр хүссэнээрээ аялах болно. Итгээрэй. 🌍✈️🛳️

01/05/2026

✨ Somewhere between mountains & dreams — Yangshuo 🌿

28/04/2026
Хилийн боомтуудын 2026.05 -р сард ажиллах цагийн хуваарь
25/04/2026

Хилийн боомтуудын 2026.05 -р сард ажиллах цагийн хуваарь

24/04/2026

Энэ удаагийн гайхамшигт аяллын маршрутыг Ордос хотын Чингисийн онгон цогцолборт жил бүр зохион байгуулагддаг их тахилга ёслолтой нэгтгэн, цоо шинэ хөтөлбөртэй аялал бэлдлээ ✨

Түүх, соёл, өв уламжлалд дуртай хүн бүхэнд зориулсан энэ аялал маань ялангуяа энэ чиглэлээр сурдаг, ажилладаг, судалгаа хийдэг, зураг авдаг, зурдаг, уран бүтээл туурвидаг сонирхогчид болон судлаачдад үнэхээр онцгой мэдрэмж өгөх болно 🌏📸🎨

⌛️5сарын4 нд Ганцхан удаа гарах хөтөлбөр тул амжаад бүртгүүлээрэй✈️🎆

📞89890867

10/04/2026

БНХАУ-Д ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Манай улсын иргэд БНХАУ-д зорчихдоо анхаарал болгоомжгүй байдлаас болж гадаад паспорт, мөнгө зэрэг зүйлсээ гээгдүүлэх, олон нийтийн унаанд мартаж буух тохиолдлууд гарч байна.

Гадаад паспортаа гээгдүүлснээр зочид буудалд захиалга хийх боломжгүй болох, нислэгээ цуцлах зэрэг хүндрэлтэй асуудлууд үүсдэг. Энэ тохиолдолд холбогдох дүүргийн Цагдаагийн газарт бүртгүүлж бичиг баримтаа гээгдүүлсэн тухай бичиг авч, БНХАУ-ын НАХЯ-ны Хилээр орох, гарах газраас тус улсын хилээр гарах зөвшөөрөл хүсэж 5-7 хоног хүлээх зэргээр цаг хугацаа алдаж, санхүүгийн хохирол амсдаг.

Элчин сайдын яамны зүгээс паспорт гээгдүүлсэн иргэдэд буцах үнэмлэх олгох, тухайн иргэнд Хятад улсын хилээр гарах зөвшөөрөл гаргуулах зэргээр иргэний асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэн ажилладаг.

Иймд БНХАУ-аар зорчих Монгол Улсын иргэн Та хувийн хариуцлагаа нэмэгдүүлж, сонор сэрэмжтэй байж, гадаад паспорт болон мөнгө, эд зүйлсээ биеэсээ салгахгүй, анхааралтай аялахыг Элчин сайдын яамны зүгээс анхааруулж байна.

Иргэн Та БНХАУ-д зорчих үедээ бичиг баримтаа гээгдүүлсэн тохиолдолд Элчин сайдын яамны шуурхай утас болон цахим хуудсаар холбогдоно уу.

ЭСЯ-ны шуурхай утас : +8617600787323
+86(10)65321203,
Цахим хаяг: [email protected], [email protected]

Address

Ulaanbaatar
17060

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Тосон заамар од posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share