Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний сургалтын төв / THTC

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний сургалтын төв / THTC

Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний сургалтын төв / THTC Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний сургалтын төв / THTC(Tourism and Hospitality Training Center)

27/02/2026
24/02/2026

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын хооронд байгуулсан хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд байгуулагдсан Аялал жуулчлалын сургалтын төв нь салбарын хүний нөөцийг чадавхжуулах, олон улсын жишигт нийцсэн мэргэжилтэн бэлтгэх зорилготой.

Төслийг БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар, KTO, KOICA-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн бөгөөд Монголын аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын тогтвортой хөгжлийн чухал суурь дэд бүтэц болж байна.

Эрхэм зорилго

• Аялал жуулчлалын салбарын мэргэжлийн ур чадварыг олон улсын стандартад нийцүүлэх
• Үйлчилгээний соёл, харилцааны чанарыг сайжруулах
• Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
• Монгол–Солонгосын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх

Сургалтын чиглэл

Чадамжид суурилсан хосолсон дараах сургалтуудыг зохион байгуулдаг

• Зочид буудлын менежмент
• Ресторан, кейтеринг үйлчилгээ
• MICE арга хэмжээний менежмент
• Хөтөч тайлбарлагчийн сургал
• Тогтвортой аялал жуулчлал
• Харилцаа, үйлчилгээний ёс зүй
• Англи, солонгос хэлний мэргэшүүлэх сургалт

Практик сургалт нь бодит үйлчилгээний орчинд явагддаг бөгөөд салбарын байгууллагуудтай хамтын ажиллагаанд тулгуурладаг.

Бидний давуу тал
• Олон улсын хамтын ажиллагаанд суурилсан сургалтын хөтөлбөр
• Орчин үеийн сургалтын танхим, дадлагын орчин
• Салбарын болон олон улсын мэргэжилтнүүдийн оролцоо
• Сертификатжуулалтын тогтолцоотой

Ирээдүйн зорилт

Бид Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг бүс нутгийн хэмжээнд өрсөлдөх чадвартай болгоход хувь нэмэр оруулж, тогтвортой хөгжил, чанартай үйлчилгээний соёлыг төлөвшүүлэхийг зорин ажиллаж байна.

13/02/2026
06/02/2026
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗОЧЛОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙСУРГАЛТЫН ТӨВИЙН ТАНИГДСАН БАЙДЛЫГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГАА 🏨✈️Сайн байна уу 👋Энэхүү суда...
04/02/2026

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗОЧЛОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ
СУРГАЛТЫН ТӨВИЙН ТАНИГДСАН БАЙДЛЫГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГАА 🏨✈️

Сайн байна уу 👋

Энэхүү судалгааны зорилго нь Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний сургалтын төв-ийн
🔹 олон нийтэд танигдсан байдал
🔹 үйл ажиллагааны талаарх ойлголт
🔹 байгууллагын дүр төрх
🔹 мэдээллийн хүртээмж
🔹 хэрэгжүүлж буй ажлын үр нөлөө
🔹 цаашдын оролцооны хандлагыг тодорхойлоход оршино.

Сургалтын төв нь
🤝 KOICA (БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага),
🏛 Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам,
🌏 Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо (MTO)
хамтран ажиллуулж байгаа бөгөөд сүүлийн хугацаанд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

📌 Үйл ажиллагаанууд:
• 🗣 Жуулчны хөтөч тайлбарлагч нарт зориулсан Солонгос хэлний ментор хөтөлбөр
• 🎓 Жуулчны хөтөч тайлбарлагчийн сургагч багш мэргэшүүлэх хөтөлбөр
• 📘 Зочид буудлын гарын авлага боловсруулах
• 💬 Салбарын хэмжээнд санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг
• 🤝 Мэргэжилтнүүдийн сүлжээ (networking), хамтын ажиллагааг дэмжих
• 📱 Сошиал сувгууд (Facebook, Instagram гэх мэт)-аар дамжуулсан мэдээлэл, сурталчилгаа

🔒 Судалгаанд өгсөн хариулт бүр нэргүй, нууц байдлаар боловсруулагдах бөгөөд
📊 олон нийтийн ойлголт тодруулах, стратеги боловсруулах суурь мэдээлэл болгон ашиглагдана.

⏱ Хариулах хугацаа: ~3 минут

🙏 Баярлалаа.

🔗 Link: https://forms.gle/58sr55AS3BvPCaFa7

02/02/2026

Address

VR8P+XJ9 1430/1, HUD/23 Khoroo
Ulaanbaatar
17100

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний сургалтын төв / THTC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share