Гадаад Аяллын Салбар Холбоо,АЖМХ - Outbound Chapter of MTO

Гадаад Аяллын Салбар Холбоо,АЖМХ - Outbound Chapter of MTO Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Гадаад Аяллын Салбар Холбоо,АЖМХ - Outbound Chapter of MTO, Tourist Information Center, Очир Төв, Ulaanbaatar.

Монгол улсад гадаад аяллын үйл ажиллагаа эрхэлж буй Аялал жуулчлалын тухай хуулийн дагуу Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо НЭЗХЭ-д бүртгэлтэй байгууллагуудын нэгдсэн мэдээллийн хуудас буюу Гадаад Аяллын Салбар Холбооны албан мэдээлэл.

‼️ АЯЛАГЧДАД АНХААРУУЛГА ‼️Өнгөрсөн жил хувь хүнээр дамжуулан вилла, зочид буудал болон аяллын үйлчилгээ захиалсан иргэд...
21/09/2026

‼️ АЯЛАГЧДАД АНХААРУУЛГА ‼️
Өнгөрсөн жил хувь хүнээр дамжуулан вилла, зочид буудал болон аяллын үйлчилгээ захиалсан иргэд залилуулж, мөнгөөрөө хохирсон тохиолдол олноор гарсан.

❗ Хувь хүнээр дамжуулан үйлчилгээ авахад:
• Захиалга баталгаажаагүй үлдэх
• Бодит бус вилла, зочид буудал санал болгох
• Төлбөр авсны дараа холбоо тасрах
• Мөнгөө буцаан авч чадахгүй болох
• Асуудал гарсан үед хариуцлага хүлээх байгууллагагүй байх зэрэг эрсдэлтэй.

✅ Иймд аялагчид тухайн чиглэлийн аялал, нислэгийн тийз, вилла болон зочид буудлаа:
• Албан ёсны бүртгэлтэй, баталгаатай аяллын компаниар захиалах
• Төлбөрөө зөвхөн байгууллагын данс руу шилжүүлэх
• Гэрээ байгуулж, төлбөрийн баримт болон нэхэмжлэл авах
• Тухайн компанийн нэр, регистр, туршлага, мэргэжлийн холбооны гишүүнчлэлийг шалгахыг зөвлөж байна.

‼️ Аюулгүй, баталгаатай аяллын төлөө мэргэжлийн аяллын компаниар үйлчлүүлээрэй.

Гадаад Аяллын Салбар Холбооны гишүүдэдДэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан 9-р сарын 27, 28-ны өдрүүдэд Сүхбаата...
18/09/2026

Гадаад Аяллын Салбар Холбооны гишүүдэд

Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан 9-р сарын 27, 28-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд “Outbound Expo” зохион байгуулагдана.

Оролцох хүсэлтэй гишүүн байгууллагууд саналаа өгнө үү.
https://forms.gle/qa9spt3sYxJHfVTo8

20/08/2026

БНСУ-ын Засгийн газраас 2026 оны 9 дүгээр сараас эхлэн Монгол Улсын иргэдийн 5-аас дээш хүний бүрэлдэхүүнтэй байгууллагын урамшуулалт аялал болон ЕБС-ийн сурагчдын групп аялалд групп аяллын визийн журмыг туршилтаар хэрэгжүүлнэ.

Тус виз нь 3 сарын хүчинтэй, 15 хүртэл хоног зорчих нэг удаагийн виз байна.

Үүнтэй холбогдуулан БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас групп аяллын визийг хариуцан ажиллах аялал жуулчлалын компаниудыг сонгон шалгаруулж байна.

Шалгаруулалтын материалыг 8 сарын 10-24 ны өдрүүдэд хүлээн авна

🔎 Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор авна уу.

🇲🇳🇨🇳 МОНГОЛ–ХАЙНАНИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА ӨРГӨЖИЖ БАЙНА🔹2026 оны 7 дугаар сарын 22-ны өдөр БНХАУ-ын Хайнан...
31/07/2026

🇲🇳🇨🇳 МОНГОЛ–ХАЙНАНИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА ӨРГӨЖИЖ БАЙНА

🔹2026 оны 7 дугаар сарын 22-ны өдөр БНХАУ-ын Хайнань мужийн соёл, аялал жуулчлалын сурталчилгаа, бизнес уулзалт Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.

🔹Арга хэмжээний үеэр Хайнанийн далайн эргийн амралт, халуун орны ширэнгэн ой, усан спорт, эрүүл мэндийн аялал жуулчлал, татваргүй худалдаа зэрэг онцлох бүтээгдэхүүнийг Монголын аялал жуулчлалын салбарын төлөөлөгчдөд танилцуулж, хамтарсан аяллын бүтээгдэхүүн хөгжүүлэх, жуулчин солилцоог нэмэгдүүлэх, сурталчилгаа, маркетингийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов.

🔹2025 онд Хайнань мужид 62,700 Монгол жуулчин аялсан нь өмнөх оноос 32.7 хувиар өссөн үзүүлэлт юм. Одоогоор Улаанбаатар–Хайнань чиглэлд долоо хоногт зургаан удаагийн шууд нислэг үйлдэгдэж байна.

📌Дэлгэрэнгүй мэдээллийг https://mto.mn/news/254 авна уу.

23/07/2026

АЖМХ БНХАУ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ АЛБАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

🔹Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүд БНХАУ-ын төлөөлөгчидтэй албан уулзалт хийлээ.

🔹Уулзалтад Удирдах зөвлөлийн гишүүн Г.Аабат, Гадаад аяллын салбар холбооны Тэргүүн Б.Баянжаргал, Гадаад аяллын салбар холбооны удирдах зөвлөлийн гишүүн Г.Гэрэл нар оролцов.

🔹Талууд Монгол, Хятадын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан жуулчны урсгалыг нэмэгдүүлэх, цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцлоо.

Гадаад Аяллын Салбар Холбоо,АЖМХ - Outbound Chapter of MTO
АЖМХ - Хятад зах зээлийн салбар холбоо


20/07/2026

⚠️ АЯЛЛЫН КОМПАНИА ХЭРХЭН СОНГОХ ВЭ?

Сүүлийн үед нэр бүхий аяллын компаниуд иргэдийг залилан мэхлэсэн, амласан үйлчилгээгээ үзүүлээгүй, аяллын үеэр нэмэлт төлбөр шаардах, гадаад улсад очсоны дараа төлбөр мөнгөний барьцаанд оруулах, улмаар эх орондоо хугацаандаа буцаж ирж чадахгүй байх зэрэг эрсдэлтэй тохиолдлууд гарсаар байна.

Иймд иргэд, аялагчдад дараах зөвлөмжийг хүргэж байна.

✅ Аяллын компаниа сонгохдоо
1. Компанийн үйл ажиллагааны түүх, нэр хүндийг судлаарай.
* Хэдэн жил үйл ажиллагаа явуулж байгаа эсэх
* Албан ёсны вэбсайт, цахим хуудастай эсэх
* Өмнөх аялагчдын бодит сэтгэгдэл, үнэлгээг унших

2. Албан ёсны бүртгэлтэй эсэхийг нягтлаарай.
Хууль ёсны а.а.н бүртгэлтэй эсэх, Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбооны гишүүн энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх шаардлагыг хангасан компанийг сонгоорой.

3. Гадаад дахь хамтрагч байгууллагын талаар лавлаарай.
Тухайн улсын лицензтэй аяллын компанитай хамтран ажилладаг эсэхийг асууж тодруулах нь таны эрх ашгийг хамгаална.

4. Хэт хямд үнээс болгоомжил.
Зах зээлийн бодит үнээс хэт доогуур саналын цаана үйлчилгээ танагдах, нэмэлт төлбөр гарах эсвэл луйврын шинж чанартай байх эрсдэл үүсэх магадлал байдаг.

5. Аяллын гэрээгээ бүрэн уншиж, албан ёсоор байгуулан гарын үсэг зурж баталгаажуулаарай.

6. Төлбөрөө зөвхөн байгууллагын албан ёсны дансанд шилжүүлээрэй.
Хувь хүний дансанд төлбөр хийхээс аль болох татгалзаж, бүх төлбөрийн баримтаа хадгална уу.

7. Даатгал, нислэгийн тийз, зочид буудлын баталгаажуулалт болон бусад бичиг баримтаа урьдчилан авч шалгаарай.

⚠️ Дараах тохиолдолд онцгой анхаараарай.
* “Өнөөдөр л мөнгөө шилжүүлбэл энэ үнээр авна” гэх мэт хэт яаруулсан санал.
* Гэрээ байгуулахгүйгээр урьдчилгаа авах.
* Зөвхөн чат, мессежээр харилцаж, албан ёсны баримт гаргаж өгөхөөс татгалзах.
* Нислэг, зочид буудлын захиалгын баталгааг үзүүлэхгүй байх.
* Визийг “100% гаргаж өгнө”, “татгалзах ямар ч боломжгүй” гэх мэт бодит бус амлалт өгөх.
* Аяллын зорилгоос өөр үйл ажиллагаа (ажил хийх, бараа зөөвөрлөх, мөнгө авч явах гэх мэт)-д оролцуулах санал тавих.

❌ Аялагч та дараах үйлдлээс зайлсхийгээрэй.
* Гадаад паспортыг бусдад хадгалуулах.
* Танихгүй хүний ачаа тээш, илгээмжийг өөрийн нэрээр авч явах.
* Гэрээнд байхгүй нэмэлт төлбөрийг баримтгүйгээр төлөх.
* Хувийн мэдээлэл, банкны мэдээллээ баталгаагүй этгээдэд өгөх.

📞 Асуудал гарсан тохиолдолд
Хэрэв таны эрх зөрчигдөж байгаа, эсвэл залилангийн шинжтэй нөхцөл байдал үүссэн гэж үзвэл:

* Боломжтой бүх баримт, гэрээ, төлбөрийн баримт, чат, зураг, бичлэгээ хадгална уу.
* Монгол Улсын Элчин сайдын яам, Консулын газар болон тухайн улсын холбогдох байгууллагад яаралтай хандана уу.
* Монгол Улсад ирсний дараа цагдаа, хэрэглэгчийн эрхийг хамгаалах болон бусад эрх бүхий байгууллагад мэдээлэл өгч шалгуулна уу.

✈️ Аюулгүй аялал зөв сонголтоос эхэлдэг.
Аяллын үнэ чухал боловч найдвартай байдал, хууль ёсны үйл ажиллагаа, үйлчилгээний чанар, хариуцлага түүнээс илүү чухал юм.

Иргэд та бүхэн аливаа аяллыг сонгохдоо мэдээллээ нягталж, эрсдэлээс урьдчилан сэргийлэн, зөвхөн хариуцлагатай, хууль ёсны үйл ажиллагаа явуулдаг аяллын компаниар үйлчлүүлэхийг зөвлөж байна.

МАЖМХ- Гадаад Аяллын Салбар Холбоо

‼️АЯЛАГЧДАД АНХААРУУЛГА‼️Та аялал болон нислэгийн тийз захиалахдаа төлбөрөө хувь хүний данс руу шилжүүлэхээс зайлсхийхий...
30/04/2026

‼️АЯЛАГЧДАД АНХААРУУЛГА‼️

Та аялал болон нислэгийн тийз захиалахдаа төлбөрөө хувь хүний данс руу шилжүүлэхээс зайлсхийхийг зөвлөж байна.

❗ Хувь хүний данс руу төлбөр хийх нь дараах эрсдэлтэй:
• Луйвар, залилангийн хохирогч болох
• Захиалга баталгаажаагүй үлдэх
• Мөнгө буцаан авах боломжгүй болох
• Хариуцлага хүлээх байгууллага байхгүй байх

✅ Иймд:
• Зөвхөн албан ёсны бүртгэлтэй аяллын компани, агентлагийн данс руу төлбөрөө шилжүүлэх
• Гэрээ байгуулж, баримт, нэхэмжлэл авах
• Байгууллагын нэр, регистр, гишүүнчлэлийг шалгах (жишээ: MTO)

‼️Аюулгүй аялал таны зөв сонголтоос эхэлнэ

✅  Аялал захиалахдаа тухайн компанийнгишүүнчлэл, бүртгэлийг шалгаж байхыг зөвлөж байна.Монголын Аялал Жуулчлалын Мэргэжл...
15/04/2026

✅ Аялал захиалахдаа тухайн компанийн
гишүүнчлэл, бүртгэлийг шалгаж байхыг зөвлөж байна.

Монголын Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбооны гишүүн компаниудыг дараах линкээс шалгах боломжтой:
https://mto.mn/members

МАЖМХ нь доорх шалгуурыг аяллын компаниудад тавьж гишүүнчлэлээр бүртгэдэг.
• Мэргэжлийн ажилтантай
• Албан ёсны үйл ажиллагаа эрхэлдэг (аж ахуйн нэгжийн гэрчилгээтэй)
• НДШимтгэл болон татвар төлөлтийн тодорхойлолттой
• Байгууллагын хариуцлагын даатгалд хамрагдсан байх

10/04/2026
Гадаад Аяллын Салбар Холбооны гишүүнээр элсэх ДАРААЛАЛ1️⃣ https://mto.mn/home  Вэбсайт руу нэвтрэх “Бүртгүүлэх” хэсэгт н...
10/04/2026

Гадаад Аяллын Салбар Холбооны
гишүүнээр элсэх ДАРААЛАЛ

1️⃣ https://mto.mn/home Вэбсайт руу нэвтрэх “Бүртгүүлэх” хэсэгт нэвтэрнэ.

2️⃣ Ангиллаа сонгох
Өөрийн үйл ажиллагаанд тохирох ангиллыг сонгоно:
• Тур оператор компани
• Аяллын агент
…………….

3️⃣ Анкет бөглөх
Мэдээллийг бүрэн, үнэн зөв бөглөнө:

4️⃣ Материал хавсаргах
Доорх шаардлагатай файлуудыг upload хийнэ:
• Улсын бүртгэлийн гэрчилгээ
• Аялал жуулчлалын мэргэжлийн ажилтны диплом
• Татвар төлөгчийн тодорхойлолт
• НДШ төлөлтийн тодорхойлолт
• Байгууллагын хариуцлагын даатгал (гэрчилгээ, гэрээ)
• Байгууллагын лого
• Гишүүнчлэлийн хүсэлт (албан бичиг)
• Төлбөр төлсөн баримт

5️⃣ Мэдээлэл, хавсралтаа шалгасны дараа “Илгээх”

6️⃣ Шалгалт, баталгаажуулалт
• АЖМХ таны бүртгэлийг хянан шалгана
• Дутуу мэдээлэл байвал засварлуулах хүсэлт илгээнэ
• Шаардлага хангаж байвал гишүүнчлэл баталгаажна

7️⃣ Гишүүнчлэл идэвхжих
• Байгууллага албан ёсоор бүртгэгдэнэ
• Холбооны мэдээлэл, сургалт, эвентүүдэд оролцох боломж нээгдэнэ

8️⃣ Гадаад аяллын салбар (Outbound Chapter) холбоонд элсэх хүсэлтийг албан бичгээр бэлтгэн [email protected] хаяг руу илгээнэ..

Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо НЭЗХЭ нь 2023 онд шинэчлэгдэн найруулагдан батлагдсан Аялал жуулчлалын тухай хуулийн 26,1 дээр заасны дагуу 2023 оны 8-р сарын 21-ний ө....

Address

Очир Төв
Ulaanbaatar
00000

Alerts

Be the first to know and let us send you an email when Гадаад Аяллын Салбар Холбоо,АЖМХ - Outbound Chapter of MTO posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share