03/03/2022
☝Заавал явж үзэх адал явдал:
"Энэ бол Өвлийн Сүүлийн дугуйн аялал" ❄🚴
🌋Хан Хэнтийн бага салбар уулс, Горхи-Тэрэлжийн өвлийн үзэсгэлэнг бид тэр бүүр үзэж, мэдэрч чаддаггүй. Машины цонхоор харагдаад өнгөрөх үзэгдэлийн цаана жинхэнэ уран зураг нуугдаж байдаг билээ! 😯📷😍
Тэгвэл өвлийн аялалд зориулагдсан дугуйгаар аялаж, хээрийн цайтай, хорхог боодогтой, адал явдалтай, амьдралд үлдэх дурсамжтай ЯВААД ИРЭХ ҮҮ? 🍖😋🚴😎
Маршрут: Улаанбаатар - Тэрэлж - Улаанбаатар.
Огноо: 2022.03.5
Цуглах цаг: 09.00цагт
Цуглах газар: Сансрын тунель, CU дэлгүүртэй байр, Attila Mongolian Cycling Center.
- 09.30 минутад машиндаа суугаад Тэрэлжийн зүг хөдөлнө.
- 10:30 д аяллын баг дугуйнуудаа угсарч, хөтөч аялах маршрутыг танилцуулж, аюулгүйн зааварчилгаа өгснөөр аялал эхэлнэ.
- Замын дунд халуун цай, аарц, кофе уун амсхийнгээ зураг авалт, стори, видеогоо амжуулж аваад цааш аяллаа үргэлжлүүлсээр өдрийн хоолны цэгт хүрнэ. 🍵📷🙋
- Тэнд манай баг хорхогоо задлаад, халуун чулуу атгуулах гээд хүлээгээд сууж байна даа. Хийцэлж чанасан хээрийн цай, халуун аарцаа зооглоод, буцан аялал эхэлсэн цэгрүү аялалаа үргэлжлүүлэн очоод, машиндаа суун утаатай Улаанбаатарынхаа зүг жолоогоо залснаар аялал өндөрлөнө.
/Агаарт гарч ЦЭВЭРШСЭН хүмүүс тэгээд буцмааргүй санагддаг юм дөө/
Аяллын төлбөр: 80k
Аяллын үнэд орсон зүйлс:
• Ирж очиход таныг болон дугуйнуудыг тээвэрлэх машин🚗
• Дугуйн хөтөч🙋
• Аяллын тоног төхөөрөмж
• Аяллын хоол /хорхогдоно/🍖🍖
• Халуун цай, аарц
• Унадаг дугуй - хадаастай гадартай / Хамгаалалтын малгай/🐢
• Гэнэтийн ослын даатгал💯
• Attila studio - Зураг авалт, контент бэлтгэх 🎥
☝Аялалд оролцох хүмүүс: Аялал эхлэхээс 2 хоногийн өмнө бүртгэлээ баталгаажуулж, Хаан банкны: 5039508082 /О.Баяндалай/ тоот дансанд төлбөрөө шилжүүлээрэй.
☝Шилжүүлгийн утга дээр нэр, утасны дугаараа заавал бичээрэй дугуйчидаа.
📱Асууж тодруулах зүйл байвал 96520011-рүү шууд залгаарай.
Унтаж байсан ч хариулна
Усан дотор ч ярина 😜