Tourist information center

  • Home
  • Tourist information center

Tourist information center Tours and souvenirs

О.Борбола судлаачийн бичсэн "Европийг донсолгосон Хүннүгийн түүх буюу Атилла хааны цадиг" хэмээх номыг манай жуулчны мэд...
20/11/2025

О.Борбола судлаачийн бичсэн "Европийг донсолгосон Хүннүгийн түүх буюу Атилла хааны цадиг" хэмээх номыг манай жуулчны мэдээллийн төвөөс худалдан авах боломжтой боллоо.

Европийн болон Азийн хүннү нарын түүх соёлын маргаантай асуудлуудыг хөндөн судалсан судалгаа Монгол дахь Хүннү болон Европ дахь Хүннү нарын угсаа гарвал, түүх соёл, зан заншил маш адил байгааг хөдөлшгүй баримт нотолгоотойгоор баталгаажуулсаар байна.

Обурщанскийн Борбола нь 1972 онд Унгар улсын Удз хотноо төрсөн. 1997 онд Унгар улсын ELTE Их Сургуулийн Түүх болон Монгол судлалын ангийг төгссөн. 1999 онд МУИС-ийн Түүхийн тэнхимд академич, профессор Ж.Болдбаатарын удирдлагаар "Унгар болон Монголын нийгмийн адилтгал" сэдвээр Түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Тэрбээр "Монгол улсын түүхийн товчоо", "Чингис хааны оюун түлхүүр", "Несториан шашныг дорнодод дэлгэрүүлсэн түүх, түүний Монголын эзэн хаант улсын дурсгалууд", "Балинт Габор монголч эрдэмтний монголын сурах бичиг" зэрэг бүтээлүүдийг унгар хэлнээ орчуулан буулгасан билээ. Одоо Унгар улсын Кароли Гашпарын нэрэмжит Их сургуулийн багшаар ажиллаж байгаа. Доктор О.Борбола нь Дани улсын Дундад Азийн судалгааны төв, Кембриджийн Их Сургуулийн Дундад Азийн Зоосны судалгааны төвүүдийн жинхэнэ гишүүн, "Евро-Азийн судлал" сэтгүүлийн редактор зэрэг ажлуудыг хийдэг юм.

Хэвлэгдсэн он: 2018 /Унгар улс/
Номын үнэ: 130,000₮
Хаяг: Чойжин ламын сүм музейн жуулчны мэдээллийн төв
Холбогдох утас: 89740231

  Бусдаас төлбөр авсан бол, төлсөн мөнгөндөө харамсахааргүй сэтгэл ханамжийг өгч хүлээлтийг давуулдаг даа. Үүнийгээ “чан...
03/11/2025


Бусдаас төлбөр авсан бол, төлсөн мөнгөндөө харамсахааргүй сэтгэл ханамжийг өгч хүлээлтийг давуулдаг даа. Үүнийгээ “чанар чансаа” гэж эрхэмлэдэг. Тийм ч учраас 20 жилийн турш 115 элсэлтээр тасралтгүй үргэлжилсэн байх аа.

Удахгүй 116 дахь элсэлтээ 11 сарын 10-нд эхлүүлэх гэж байна. Намар, өвлийн цагаар суралцах нь хавар суралцсанаас илүү ашигтай. Учир нь арай ачаалал бага, танхимдаа шахцалдаад байхгүй, суралцагсадын тархи оюун “ядраагүй” байдаг. Мөн жуулчны улирал хүртэл өөрийгөө бэлдэх цаг хугацаа гарч ирдэг. Энэ удаагийн 116 дахь элсэлтийн хээрийн аяллын дадлагыг “Талын түмэн адуу” эвент рүү чиглүүлж хийхээр бэлдэж байна. Замын туршид бүх тайлбар мэдээллийг өөрөө тайлбарлан хүргэх болно. Өөрийгөө дахин нэг шалгах боломж гэж харж байна. Энэ жилийн Талын түмэн адуу эвентийн бэлтгэл ажил эртнээс эхэлсэн, нэлээд далайцтай явагдах шинжтэй байна. Өнөөдөр буюу 3-нд эхлэх байсан сургалтыг “Талын түмэн адуу” эвентэд тохируулан нэг 7 хоног ухрааж 10-нд эхлүүлэхээр болсон билээ.

Бүртгэлийн линк
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSen-2xMEXch0BS1EG43DHQ-dXi9XO3hxc_OnHMasK0bo3EuNg/viewform?fbclid=IwY2xjawN1iAVleHRuA2FlbQIxMABicmlkETF5emRsY2c3TVMweW15M1pqAR5iDX8ypwJlvIG6ddtKtSI8LdDM9Y9CDbB0mHefUMXFyfz9fqCJ61lei_0C-Q_aem_c9wtLddqzqqBs3BCMBtoTQ

Сонирхож байвал 11-324788 утсаар холбогдоорой.
03/11/2025

Сонирхож байвал 11-324788 утсаар холбогдоорой.

Дашрамд дурдахад, Манай “Чойжин – жуулчны мэдээллийн төв” дээр Чойжин ламын сүм музейн хамт олноос  хэвлүүлэн гаргасан 9...
01/11/2025

Дашрамд дурдахад,
Манай “Чойжин – жуулчны мэдээллийн төв” дээр Чойжин ламын сүм музейн хамт олноос хэвлүүлэн гаргасан 9 янзын ном борлуулагдаж байгаа шүү. Энэ музейн захирал ба ажилтнууд ерөөсөө “зүгээр суудаггүй” нь эдгээр номуудаас шууд харагдана. Өнгөрсөн 4 сараас хойш 5000 гаруй жуулчид орж ирж үйлчлүүлэхдээ бас чиг гайгүй худалдан авсан байна билээ, ихэнх нь англи орчуулгатай. Ном нэг бүрийн агуулга болон үнийн мэдээллийг орууллаа. Бурханы шашин сонирхдог гадаад найздаа ч худалдан авч өгөхөд болохоор шүү.

25/07/2025

Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойд зориулсан тусгай үзэсгэлэн.

ХААНААС... ХЭН... ЯАЖ... Хүннү гүрэн НТӨ 209 онд байгуулагдахаас өмнө 3500 жилийн тэртээгээс Монголын газар нутаг дээр “...
29/04/2025

ХААНААС... ХЭН... ЯАЖ...
Хүннү гүрэн НТӨ 209 онд байгуулагдахаас өмнө 3500 жилийн тэртээгээс Монголын газар нутаг дээр “төр улс” оршиж байсан гэж үздэг. Түүний нэгэн гэрч нь “Буган хөшөө бүхий хиргисүүр”-ийн соёл юм.
Тухайн үед “чулуучид” байсан уу. 2-4тн, 3-4м, 30см х 40см гэх тогтсон заншил мэт хэмжээстэй тэдгээр чулуунуудыг хаанаас хэрхэн зөөж ирдэг байсан бэ. Морин тэргээр үү, үхэр тэргээр үү, эсвэл өөр...

Дээр нь сийлэгдсэн “бугын загварлаг дүрслэл” дэх угалзарсан эвэр, шувууных шиг урт хушуу, дотогш атирсан хөлнүүд нь зүгээр нэг дүрс бус өвөг дээдсээс хойч үедээ хэлж үлдээсэн “үсэг, үг, өгүүлбэр, өгүүлэмж” гэх... энэ үнэн үү?

Мөрөн хотоос баруун тийш орших Уушигийн өвөрийн буган хөшөөдийн дотор хүний нүүрний дүрслэлтэй нэг хөшөө бий. Тэр нүүрний төрх байдал бидэнтэй төстэй гэдэг. Жуулчид лав тэр нүүр бүхий буган хөшөөтэй зургаа авхуулах дуртай. Яагаад гэвэл 5000 жилийн өмнөх “монгол хүний царай”... гэж боддог байх.

Чойжин ламын сүм музейн “Жуулчны мэдээллийн төв” дээр зохион байгуулагдах “Бямба гарагийн Work shop”-ийн анхны хүндтэй зочноор эрдэмтэн судлаач Цагааны Төрбат багшийг урьсан билээ. МУИС-ийн антропологи, археологийн тэнхимийн дэд профессор учраас Баянхонгор аймгийн Цагаан агуйгаас олдсон 730 мянган жилийн тэртээх хүний араг ясны талаар ч тодруулахыг хүсэх байх... Бид хүний үүсэлд хэр ойрхон бэ...

Эрдэмтэн судлаачийн үзэл бодлыг сонсож, эрэлч хайгуулч шиг асуулт өрнүүлэхийг хүсэж буй хэн бүхнийг 5-р сарын 3-ны Бямба гарагийн 10 цагт эхлэх “Work shop”-доо урьж байна. Оролцогчийн тоо хязгаартай, бүртгүүлэхийг хүсвэл дараах линкээр ороорой.
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScAh7izz6LtXSY3E3nxTe6NUWEBw5VE8FBmnEKoXyBFf7WTbQ/viewform

   2025 оны 4 сарын 21-нд эхэлж 5 сарын 10-нд дуусна. Аяллын хөтөч бэлтгэхАялал жуулчлалын боловсрол олгох сургалт • 20 ...
09/04/2025




2025 оны 4 сарын 21-нд эхэлж 5 сарын 10-нд дуусна.

Аяллын хөтөч бэлтгэх
Аялал жуулчлалын боловсрол олгох сургалт

• 20 жилийн туршлагатай
• Сургалт явуулах зөвшөөрөлтэй
• Хамгийн чанартай, хүртээмжтэй
• Чадварлаг багш нарын бүрэлдэхүүнтэй
• Сургалтын цаг мөч бүхэнд мэдлэг өгдөг
• Суралцах орчны нөхцөлийг хангасан

Сургалтын төлбөр 550 000 төгрөг.
• 60 минутаар 60 цагийн сонирхолтой лекц
• 26/IY-ны Бямба гарагт Чойжин ламын сүм музейд – дадлага
• 3/Y-ны Бямба гарагт Хархорум музейд – дадлага
• 4/Y-ны Ням гарагт Эрдэнэ Зуу музейд – дадлага
• Сургалтын гарын авлагаар хангана.
• Сертификат олгоно.
• Ажлын байранд зуучилна.

БҮРТГҮҮЛЭХ ЛИНК: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSf1dvGOKrBoDas_5RL-u5ZG6NrQQLFfl1B2Vd240cBd2NC3YQ/viewform?fbclid=IwY2xjawJjCwNleHRuA2FlbQIxMAABHo1lRrsUtjHS3f8bPlawwpv04svBjnGSHTOotqNRdEDMpf5go0Wa5c9utjq6_aem_RlHejWvokxg33BGLrrlTjw

Утас: 70101011, 89740231
FB page: Guide center
Website: www.mongolianguideschool.com

 Хэдэн өдрийн өмнө салбарын яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргалтай уулзаж ЖАЙКА-гийн захиалгаар 2023-2024 он...
23/01/2025


Хэдэн өдрийн өмнө салбарын яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргалтай уулзаж ЖАЙКА-гийн захиалгаар 2023-2024 онд хэрэгжүүлсэн судалгааны үр дүнгээ танилцуулж, төр засагт хандаж бодлогын түвшинд хэрэгжүүлүүлэхийг хүссэн зүйлсээ уламжилсан. Тус судалгаа нь салбарт анх удаа нэг орныг онцолсон зах зээлийн судалгаа байсан юм. Цаашид энэ жишгээр Монгол оронд ихээр аялдаг солонгос, хятад, орос, герман, франц жуулчин гэж хэн бэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй юм.

#Аливаа судалгааны үр дүнг нийтэд танилцуулдаг байх, хувийн хэвшил юуг хийх вэ, ТББ-ууд юуг хийх вэ, төр засаг юуг хэрэгжүүлэх вэ гэж гурав хувааж асуудлыг дэвшүүлж бодлого төлөвлөлт, төсөвт суулгадаг байх хэрэгтэй.

#Судалгааны явцад “Япон жуулчин гэж хэн бэ” гэдгийг тодорхойлсон зүйлсээ нэг өгүүлбэрээр маш товч өгүүлэхэд,
- Япончууд 4 шөнө 5 өдрийн аяллаар ирдэг.
- 85% нь Тэрэлж рүү аялдаг.
- Цэцэг зочид буудал, Тоёоко ин буудалд буух дуртай. Японоор ярьдаг ресепшинтэй учраас.
- Зүгээр л релакс хийх гэж ирдэг.
- Экстрем, хөдөлгөөн хүч шаардсан аялалд дуртай биш.
- Аяллын хөтөлбөрийн үед нэг удаа япон хоолоо идэхийг хүсдэг.
- Жижиг стори өгүүлэмжтэй зүйлд сэтгэл хөдөлдөг.
- Эгдүүтэй хөөрхөн харагдах зүйлд дуртай.
- Аяллын хөтөлбөрийн дагуу л аялна, гэнэтийн өөрчлөлтөнд дургүй.
- Хүйтнээс айдаг, шороон замаар удаан явахаас айдаг.
- Амархан ядардаг, 5-аас дээш хоногийн аялал тэдэнд тохирохгүй.
- Заавал зорилготой аялдаг.

Төслийн даалгаврын дагуу Япон жуулчдад санал болгохоор 14 бүтээгдэхүүнийг дэвшүүлэн тавьсан. 10 бүтээгдэхүүн дээр жуулчдыг оролцуулсан туршилт зохион байгуулсан билээ.

#Жич: Судалгааны эцсийн тайлангаа 200 гаруй хуудас болгож багцалж хүлээлгэн өгсөн. Энд маш багахан өгүүлэмжийг орууллаа.

 .  Жуулчинд үйлчлэхэд юу саад болоод байна вэ.  Замын хог хаягдал ба 00, хүний нөөц, аяллын жолоочийн ёсзүй, хоол үйлчи...
16/01/2025

.
Жуулчинд үйлчлэхэд юу саад болоод байна вэ. Замын хог хаягдал ба 00, хүний нөөц, аяллын жолоочийн ёсзүй, хоол үйлчилгээ, үнийн хөөрөгдөл гэсэн 5 асуудлыг хөндөж ярилцаад “өөрсдөө шийдчихээр ямар гарц байна вэ” гэдэгт илүү анхаарал хандуулсан. Тус сэдвийг ХААИС-ийн ЭЗБС-ийн тэнхимийн эрхлэгч, доктор З.Ундрах чиглүүлэн хэлэлцүүлсэн юм.

: Хог хаягдал, 00-ийн хувьд бүх шатанд сургалт зохион байгуулах, аргачлалыг нь зааж өгөх, ухамсар суулгах, хөдөө орон нутгийн иргэдэд нөлөөлөх боловсрол соёлын манлайлал хэрэгтэй гэж дүгнэсэн. Гэвч сургалтыг олон дахин үе шаттай зохион байгуулахад төрийн дэмжлэг хэрэгтэй. Орон нутгийнханд зааж өгөх үү, байх уу, тэдэнд нөлөөлж ажиллах уу, үгүй юу гэдэг сонголт танд бий.

: Хүний нөөц дээр аль болох 2-3 ажлын байран дээр хөрвөх чадвартай хүмүүсийг сайн цалингийн нөхцөлтэйгөөр ажлын санал тавих, арын хангамж үйлчилгээн дээр ахмад ажилтнуудыг ажиллуулах, зочлох үйлчилгээн дээр гадаад мэргэжилтнүүдийн сургалтыг тасралтгүй зохион байгуулах, мэргэжил сурталчлах, ажилтныг урамшуулах, алдаршуулах хөшүүргүүд хэрэгтэй гэж үзсэн. Хүний нөөцөө яаж сонгох вэ гэдэг эрх нь танд бас байна аа.

: Жолооч нарын хувьд, аяллын үед хөтчид муугаар нөлөөлөх, захирал хөтөч хоёрын дунд хов зөөх, хөтчийг гүтгэх, тохирсон хөлсөө замын дунд голох, “явна гэчихээд өөр хүн явуулах”, дараагийн ажилдаа яараад өмнөх ажлаа гүйцэд дуусгахгүй орхих, хөтчийг жуулчдаас мөнгө нэмж авч өг гэж дарамтлах, эсвэл илүү гарсан төсвийг хуваагаад авчихая гэж ятгах, харилцааны соёл, хувийн ариун цэвэр, очсон газраа нийлж архидах ... гэх мэт асуудал улам ихэссэн байна. Тийм учраас тур операторууд жолооч нартай хийх гэрээгээ сайтар хийх нь чухал бөгөөд асуудалтай жолооч нарын бүртгэлийг өөрийн компани дээр үүсгэх, ажлын дараа тусгайлан уулзаж ярилцах, сануулах зэрэг өөрсдөө шийдвэрлэж болох гарцууд байна. Ямар жолоочийг сонгох вэ, яаж хамтран ажиллах вэ гэдэг сонголтын эрх нь захирал танд бий.

: Баазуудын хоолны амт чанар, халуун бөгөөд шинэ байх, гал тогооны ариун цэврийг хангах, ялгарах хоолны цэс, баазын бренд хоол хөгжүүлэлт, хаа сайгүй тааралддаг хоол бус зөвхөн Монголд, зөвхөн тэр баазад идэх боломжтой хоол ундны үйлчилгээг сайжруулахын тулд бас дахиад “сургалт” хэрэгтэй. Мөн баазын захирал менежерүүд өөрсдөө хоол үйлчилгээний сургалтуудад хамрагдаж суралцах хэрэгтэй гэх мэт өөрсдөө шийдвэрлэж болох олон гарцууд байна. Өөрсдөө хоолны цэс болон үйлчилгээгээ судалж үзэх үү, хоол хийж сурах уу, тогоочоо сургах уу гэх мэт сонголтын эрх нь бас танд бий.

: Бусад улс оронд Ковидын дараах үнийн өсөлт Монгол шиг өсөөгүй. Монголчууд гадагш аялах нь илүү хямд байна гэж үздэг болсон. Ковидоос өмнө ч гадаад жуулчин Монгол руу аялахад “маш үнэтэй” гэж үздэг байсан. Бааз, буудал, үзвэр үйлчилгээ үнэтэй байгаа учраас старт ап компаниудын ихэнх нь гаднаа олигтой 00-гүй малчдын гэр буудал нэртэй хэдэн гэрийг сонгож, хоолоо өөрсдөө хийж, жолооч хөтөч нь жуулчинтайгаа нийлж архидангаа аялдаг хэлбэр хөгжиж байна. Үүнийг зах зээлийн хөгжил гэж итгэж байгаа байх. Яг үнэндээ өмнөхөөсөө дордоод зохицуулалт, бодлогогүй аялал жуулчлал болчихсон гэхэд хилсдэхгүй. Ашиг багассан ч хасах руу оруулчихгүйхэн шиг, түншүүдээ алдахгүйн тулд, хэдэн жолооч хөтчөө “барьж” байх үүднээс жуулчингаа авч л байя, цаашид дээрдэж магадгүй гэдэг итгэл найдвар тээн ажиллаж буй олон тур операторууд байна. Үнийн хөөрөгдлийн бодит нөхцөл байдлыг судалж үзэх, түүнийг хэрхэн даван туулах талаар сайтар бодож, шийдэл гаргах эрх нь танд байна. Аяллын явцад дан бааз байх уу, бааз майхан хослуулах уу, өөрсдийн байршуулах үйлчилгээний “технологи”-ийг бий болгох уу, эсвэл нөгөө малчдын гэр буудлуудад хөрөнгө оруулж өөд нь татаад хамтраад ажиллах уу ... гээд гарц шийдлүүд бий.

Жич: сургалтын нэг сэдвийг ийнхүү танилцууллаа.

Address


Alerts

Be the first to know and let us send you an email when Tourist information center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Tourist information center:

  • Want your business to be the top-listed Travel Agency?

Share