Air Expert Travel Japan

Air Expert Travel Japan モンゴル専門旅行会社です。航空券からモンゴルでの車・ホテル・通訳な?

✈️  #Үндэсний агаарын тээвэрлэгч   🇲🇳 авиа компани нь ФРАНКФУРТ-УБ-ФРАНКФУРТ хотын чиглэлд  дараах хямдралтай шууд нислэ...
15/09/2022

✈️ #Үндэсний агаарын тээвэрлэгч 🇲🇳 авиа компани нь ФРАНКФУРТ-УБ-ФРАНКФУРТ хотын чиглэлд дараах хямдралтай шууд нислэгтэй:

🌐 ОУ-ын нислэгийн тийз захиалгын төвийг сонгон үйлчлүүлсэн танд
Баярлалаа 😉


08/09/2022

Япон Улсын "Ковидын эсрэг авах хилийн шинэ арга хэмжээ"-ний тухай

Японы Засгийн газраас эдийн засгийн үйл ажиллагаагаа хэвийн болгох хүчин чармайлтын хүрээнд ковидын эсрэг авах хилийн хоригийг зөөлрүүлж, энэ сарын 7-ны өдрөөс эхлэн хилээр нэвтрэх хүний хязгаарыг 20 мянгаас 50 мянга болгож нэмэгдүүлэхээр болов. Иймд сүүлийн үед зөвхөн урьдчилж аялах маршрутаа гаргаж өгч, түүнээсээ гажихгүй гэх баталгаа гаргасан группээр ирэх жуулчдад олгож ирсэн жуулчны визийг хувиараа ирэх жуулчдад ч олгож, Японы хилээр нэвтрэхийн тулд бүх хүнээс шаардаж байсан 72 цагийн дотор өгсөн сөрөг гарсан PCR шинжилгээний гэрчилгээний оронд гурав дахь вакцинжуулалтад хамрагдсан тухай гэрчилгээг ашиглах боломж олгох болсон зэрэг өөрчлөлтийг зарлав.

Хилээр нэвтрэхээс өмнөх сөрөг гарсан PCR шинжилгээний тухайд:

“Засгийн газраас 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гаргасан “Хилийн хяналтыг чангатгахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай шинэчилсэн 28-р журам”-ын 1 дүгээр заалтад буй “Омикрон хувилбар” (B.1.1.529 удмын мутант омог) тархсан улс орон, бүс нутгаас ирж буй нийт эргэн ирэгсэд болон гадаадын иргэд нь вакцинжуулалтын гэрчилгээтэй бол өмнөх орны хилээр гарахаасаа өмнө 72 цагийн дотор хийлгэсэн PCR шинжилгээний хариуг шаардахгүй байж болно.” хэмээн “Хилийн хяналтыг чангатгахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай шинэ 31-р журам”-д заалт оруулсан байна.
(Жич:) Дээрх арга хэмжээг 2022 оны 9-р сарын 7-ны (Японы цагаар) 00:00 цагаас эхлэн хэрэгжүүлнэ.

Negative COVID-19 test result certificate:
https://www.mhlw.go.jp/stf/covid-19/border_test.html

Вакцины гэрчилгээний тухайд:

Уг коронавирусын халдварын эсрэг вакцин тариулсан тухай гэрчилгээ нь Японы Гадаад хэргийн яам, Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас үр дүнтэй гэж үзэж байгаагаа зарласан вакцинуудын дотроос 3 тунг өмнө нь хийлгэснээ баталгаажуулсан зүйл байх ёстой болж байна.Эдгээр вакцины нэр нь Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайтад нээлттэй байгаа бөгөөд Файзэр /Pfizer/-ын COMIRNATY intramuscular injection, Модерна /Moderna/-гийн Spikevax intramuscular Injection, Астра Зенека, AstraZeneca/-гийн Vaxzevria intramuscular Injection, Яансэн / Janssen/-ий JCOVDEN intramuscular injection, Барат Биотех /Bharat Biotech/-ийн COVAXIN, Новабакс /Novavax/-ийн Nuvaxovid intramuscular Injection гэсэн вакцинуудаас байх ёстой ажээ. Вакцины асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл харахыг хүсвэл доорх холбоосоор орно:

Vaccine Certificate for Quaranatine https://www.mhlw.go.jp/stf/covid-19/border_vaccine.html

Япон Улсад оршин суух үед дэглэм сахих тухайд:

Япон Улсын дотоодод нийтийн тээвэр болон ресторан, хоолны газар, кино театр зэрэг олон нийтийн газар явахдаа болон хүмүүстэй уулзаж, ярилцах үедээ маск зүүх, тогтмол гараа угааж ариутгахыг шаардаж байна. Японд оршин суухдаа баримтлах дэглэмийн талаар илүү тодорхой мэдээлэл авахыг хүсвэл доорх холбоосоор орж харна.
Англи хэл дээрх мэдээлэл: Coronavirus (COVID-19)
https://www.mhlw.go.jp/stf/seisakunitsuite/bunya/0000164708_00079.html
Монгол хэл дээрх мэдээлэл: https://www.isa.go.jp/mn/index.html
Япон Улсад ирж эмчилгээнд хамрагдах тухайд:

Одоогоор эцэслэн тогтоогүй ч ковидын үеэс эхэлж Японд ирснээс хойш 7 хоногийн дараа эмнэлгээр үйлчлүүлэх гэсэн нөхцөл үргэлжлэн мөрдөгдөж байгаад анхаарна уу.

Дэлгэрэнгүй мэдээлэлтэй доорх линкээр орж танилцана уу.
https://tokyo.embassy.mn/advice/c/5233

КОНСУЛЫН ХЭЛТЭС

✈️ Aero Mongolia LL 🇲🇳 авиа компани нь 09-ээр сард Токио хотын чиглэлд 7 хоног бүрийн Мягмар, Баасан гарагуудад тогтмол ...
31/08/2022

✈️ Aero Mongolia LL 🇲🇳 авиа компани нь 09-ээр сард Токио хотын чиглэлд 7 хоног бүрийн Мягмар, Баасан гарагуудад тогтмол шууд нислэгтэй:

🌐 Олон улсын нислэгийн тийз захиалгын төвийг сонгон үйлчлүүлсэнд Баярлалаа 😉

31/08/2022
✈️  #Япон 🇯🇵 улсын хилээр нэвтрэх шинэ журмын талаарх мэдээлэл: ☑️ Япон Улсад ирж байгаа зорчигчид PCR /72 цаг/-ын батал...
31/08/2022

✈️ #Япон 🇯🇵 улсын хилээр нэвтрэх шинэ журмын талаарх мэдээлэл:

☑️ Япон Улсад ирж байгаа зорчигчид PCR /72 цаг/-ын баталгаажсан сөрөг хариуг биедээ авч явах

☑️ 2022 оны 09-р сарын 07-ны өдрөөс эхлэн Япон улсад хүчинтэйд тооцогдож буй вакцины гэрчилгээ ( Тус улсын засгийн газрын зөвшөөрсөн 3 удаагийн вакцины
тунд хамрагдсан бүх зорчигчид PCR-ын шинжилгээ өгөх шаардлагагүй болох
https://www.mn.emb-japan.go.jp/itpr_ja/vaccinetuikamn.html

☑️ Хэрэв Япон Улсад хүчинтэйд тооцогдож буй вакцинд хамрагдаагүй зорчигчдын тухайд 72 цагийн өмнө PCR шинжилгээ хийлгэх шаардлагатай болохыг анхаарах

☑️ Япон Улсын Засгийн газраас баталсан шинжилгээний тусгай маягт эндээс татаж авах https://www.mn.emb-japan.go.jp/itpr_ja/coronarelated20220622mn.html

☑️ MySOS аппликэйшн татаж асуумж
бөглөх QR код авах

26/08/2022

ӨВЛИЙН НИСЛЭГИЙН ⏰ЦАГИЙН ХУВААРЬ

МИАТ ТӨХК-ийн өвлийн цагийн хуваарь зарлагдлаа. Энэхүү хуваарь нь 2022 оны 10-р сарын 30-ны өдрөөс 2023 оны 3-р сарын 25-ны өдрийн хооронд хүчинтэй.

Долоо хоногийн давтамж
✈️Франкфурт хот 3 нислэг
✈️Сөүл хот 10 нислэг
✈️Т️окио хот 3 нислэг
✈️Пусан хот 2 нислэг
✈️Истанбул хот 3 нислэг
✈️Бангкок хот 3 нислэг

Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг ☎️11 333999 дугаараас авна уу.

Баярлалаа

住所

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо Жамъян Гүний гудамж Меру Тауэр 2 давхар 00976 モンゴル国ウランバートル
Arakawa-ku, Tokyo

営業時間

月曜日 09:30 - 18:00
火曜日 09:30 - 18:30
水曜日 09:30 - 18:30
木曜日 09:30 - 18:30
金曜日 09:30 - 18:30

電話番号

+97611310910

ウェブサイト

アラート

Air Expert Travel Japanがニュースとプロモを投稿した時に最初に知って当社にメールを送信する最初の人になりましょう。あなたのメールアドレスはその他の目的には使用されず、いつでもサブスクリプションを解除することができます。

事業に問い合わせをする

Air Expert Travel Japanにメッセージを送信:

共有する

カテゴリー