ТОКИО ХӨТӨЧ

ТОКИО ХӨТӨЧ Токио хотын хөтөч.

🇯🇵🇲🇳 ЯПОН УЛСАД МОНГОЛ АЯЛЛЫН КОМПАНИУДЫН “ХАЛТУУРНЫ ТЭЭВЭР” -ийн АСУУДАЛ НЭН ДАРУЙ ЗОГСОХ ЁСТОЙ!––– Энэ бол манай салба...
27/11/2025

🇯🇵🇲🇳 ЯПОН УЛСАД МОНГОЛ АЯЛЛЫН КОМПАНИУДЫН “ХАЛТУУРНЫ ТЭЭВЭР” -ийн АСУУДАЛ НЭН ДАРУЙ ЗОГСОХ ЁСТОЙ!
––– Энэ бол манай салбарын ИЧГҮҮР –––

Япон улсад Монгол жуулчдыг авчирч байгаа зарим “аяллын компани” гэж өөрийгөө нэрлэдэг хүмүүс:

❌ Гэр бүлийн хувийн машинаар үйлчилэх
❌Түрээсийн машинаар үйлчилэх
❌ Лицензгүй жолоочтой ажилладаг
❌ Хот хооронд мөнгө авч тээвэр хийдэг
❌ Хууль бус тээвэр зохион байгуулдаг

гэсэн гутамшигтай мэдээллүүд ЯПОН ТАЛД цацагдсаар байна.

⸻

⚠️ Энэ бол жижиг алдаа биш

Энэ бол:

🚫 Японы хуулийг илт зөрчсөн
🚫 Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үйлдэл
🚫 Монгол Улсын нэр хүндэд халдсан
🚫 Салбарын ирээдүйг сүйтгэсэн

үндсэн ЗӨРЧИЛ юм.

⸻

🇯🇵 ЯПОН тал юу гэж хэлж байна вэ?

Японы аялал, тээврийн салбарын хүмүүс:

“Монголын жуулчид ихэвчлэн хууль бус тээвэр ашигладаг”
“Аюултай, аяллын зохион байгуулалттгүй”

гэж шууд ярьж байна.

Та төсөөл дөө:

Монголын бүх компаниуд “хууль зөрчигч” мэт харагдаж байна.

⸻

😡 Яагаад уур хүрч байна вэ?

Монголын аяллын салбар Японд хөлөө олох гэж:

✅ Олон жилийн хөдөлмөр
✅ Итгэлцэл
✅ Харилцаа
✅ Хамтын ажиллагаа

бүхнийг бий болгож ирсэн.

Гэтэл зарим хүмүүс:

💸 10,000–30,000 иений ашиг авахын тулд
🚗 Хувийн машиндаа жуулчин чихээд
🏃‍♂️ Даатгалгүй тээвэр хийж
📲 Messenger-ээр тохиролцож

бүхнийг нурааж байна.

⸻

⚠️ ОСОЛ ГАРВАЛ ЯАХ ВЭ?

Японд осол гарлаа гэж төсөөл:

❌ Даатгал үйлчлэхгүй
❌ Жуулчин өөрөө төлнө
❌ Аяллын зохион байгуулагч шүүхэд дуудагдана
❌ Монголын компаниудад шалгалт чангарах
❌ Визний нөхцөл хатуурах

Энэ нь бид бүгдэд нөлөөлнө.

⸻

😢 ИЧМЭЭР ЮМ

Япончууд биднийг:

“Хуулийг уландаа гишгэж, хямдхан арга хайдаг”
“Үнэнч биш бизнес соёлгүй”

гэж бодож байгаа.

Энэ үнэхээр ИЧМЭЭР.

Монголын аяллын салбар ийм түвшинд очих ёсгүй!

⸻

✅ Хэнтэй хамтран ажиллах ёстой вэ?

👉 Хууль ёсны тээврийн компани ашигладаг
👉 Даатгалтай үйлчилгээ үзүүлдэг
👉 Зөвшөөрөлтэй ажилладаг

мэргэжлийн компаниуд олон бий.
Бид тэдэнтэй хамтран ажиллах ёстой.

⸻

❌ Харин хууль зөрчиж байгаа хүмүүс:
• “Хямд хүргэнэ”
• “Найз маань машинтай”
• “Бид өөрсдөө явна”

гэж хэлдэг нөхдүүд…

ТА НАР Монголын аяллын салбарыг сүйрүүлж байна.

⸻

✅ ДҮГНЭЛТ

👉 Богино ашиг олох гэж ХУУЛЬ ЗӨРЧИХ
нь Монголын аяллын ирээдүйг баллаж байна

👉 Бид мэргэжлийн, хариуцлагатай байж
Монгол жуулчдыг Японд нэр хүндтэй авчирч аялуулмаар байна.

⸻

🇲🇳 Бид аялал жуулчллын салбарыг хамгаалъя
🇯🇵 Хууль ёсны үйлчилгээ ашиглая

Баярлалаа.

22/09/2025

Окинава. Японд №1 Чурауми аквариум😍
Өнгөрсөн хавар хөтөч хийгээд ирлээ✈️🚩

Tokyo station
19/11/2020

Tokyo station

Япон улс эдийн засгаа аврах 3 том арга хэмжээ зохион байгуулж байна. 1️⃣Go to travel: Аяллын зардлын 50%-г төрөөс даана....
17/11/2020

Япон улс эдийн засгаа аврах 3 том арга хэмжээ зохион байгуулж байна.
1️⃣Go to travel: Аяллын зардлын 50%-г төрөөс даана.
2️⃣Go to eat: Өдрийн хоол-500yen, Оройн хоол-1000yen-ийг пойнт хэлбэрээр буцаан олгоно.
3️⃣Go to event: Тоглолт, тэмцээн, үзвэрийн 20%-ийг төрөөс даана.
Гэртээ суух биш гадуур гарахаас өөр аргагүй болоод байна кк.

Японы өвөл
20/10/2020

Японы өвөл

Shirakawa-go, a Winter Wonderland in Japan 日本 🇯🇵❄️

15/10/2020

Mt. Fuji 🗻🇯🇵

14/10/2020

📣📣 📣📣
✈️ #УЛААНБААТАР – #ТОКИО. 10 САРЫН 28. 👏👏👏
📣🇯🇵Тусгай үүргийн нислэг📣

✈️ 📦 Та 🇯🇵Япон ба 🇺🇸Америк улс руу бичиг захидал, илгээлт, буухиа шуудан -EMS илгээж болох ба илгээмжийг #Нийслэлийн ШҮС, Төв шуудан дээр 10 сарын 25-ныг дуустал хүлээж авна. 👏👏
📣Аймаг, орон нутагт тухайн газрынхаа шуудангийн салбараас илүү тодорхой мэдээлэл аваарай! Мөн
🇺🇸Америк
🇲🇾Малайз
🇸🇬Сингапур
улсууд руу бүх төрлийн илгээмж илгээх боломжтой.
💌Та бүхэн хайртай дотнын хүмүүстээ #амжиж 📦 #илгээгээрэй! 🎁🎁
☎️ 1800-1613, 7007-1613


Японд ТАЧИНОМИ 立ち飲み буюу сандалгүй, буйдангүй уушийн газар их байдаг. Тооцоогоо урьдчилаж хийгээд , уух идэх зүйлсээ худ...
13/05/2019

Японд ТАЧИНОМИ 立ち飲み буюу сандалгүй, буйдангүй уушийн газар их байдаг. Тооцоогоо урьдчилаж хийгээд , уух идэх зүйлсээ худалдаж авдаг. Хямд бөгөөд хэтрүүлэн уухгүй давуу талтай.
Аялах гэж төлөвлөж байгаа хүмүүс нэг ороод гарахад зүгээр шүү.

Гэхдээ 5 дүрэм байдгийг битгий мартаарай.
1. Нэг юм аваад удаан ууж зогсохгүй байх.
2. Хэт чанга дуу авиа гаргахгүй. Орилж савахгүй.
3. Зогсож уудаг газар учраас их ядарч байсан ч суухгүй, хэвтэхгүй.
4. Хэт их согтож бусдад төвөг удахгүй байх.
5. Дээрх 4 дүрмийг баримтлангаа тухайн орчиндоо таатай, хөгжилтэй байх чухал.

Good morning. Japand guzeelzgeneii uliral eheljee. 2000yen tuluud, 30min husseneeree idne Gene.
25/12/2018

Good morning.
Japand guzeelzgeneii uliral eheljee. 2000yen tuluud, 30min husseneeree idne Gene.

Өглөөний мэнд. Асакуса , Токио скай трий цамхагт ирээд явж байна.
24/12/2018

Өглөөний мэнд.
Асакуса , Токио скай трий цамхагт ирээд явж байна.

住所

Nago-shi, Okinawa

ウェブサイト

アラート

ТОКИО ХӨТӨЧがニュースとプロモを投稿した時に最初に知って当社にメールを送信する最初の人になりましょう。あなたのメールアドレスはその他の目的には使用されず、いつでもサブスクリプションを解除することができます。

ショートカット

  • 住所
  • アラート

共有する

カテゴリー