Flower Tour & Travel Agency

Flower Tour & Travel Agency Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Flower Tour & Travel Agency, Travel Agency, Улаанбаатар хот .

20/09/2026

Mongolia 🇲🇳🇲🇳

Mongolia 🇲🇳🇲🇳
20/09/2026

Mongolia 🇲🇳🇲🇳

Аялагчдын сэтгэгдэл-с Манайхыг сонгон хамтдаа аялсанд баярлалаа💕
20/09/2026

Аялагчдын сэтгэгдэл-с

Манайхыг сонгон хамтдаа аялсанд баярлалаа💕

🇲🇳 “Цахирын Шүтээн – Хос Оршинол” аялалдаа бүртгэж байна. 🤗⛰️ Архангайн Цахир сумын нутаг, Содномдаржаа хайрханы өвөрт о...
20/09/2026

🇲🇳 “Цахирын Шүтээн – Хос Оршинол” аялалдаа бүртгэж байна. 🤗

⛰️ Архангайн Цахир сумын нутаг, Содномдаржаа хайрханы өвөрт орших “Цахирын хоёр шүтээн” буюу:
• Өвгөн Гэсэр лам Тойн-Эрдэнэ Чүлтэмжамц
• Цорж-аграмба Санжжав нарын Лагшин шүтээнд зочлон мөргөх аяллаа бидэнтэй хамт хийгээрэй.
📅 2026.09/04-с эхлэн БААСАН ГАРИГ БҮР ТОГТМОЛ аялалд хамрагдах боломжтой.
Аяллын хугацаа: 1 өдөр / 2 шөнө
Хэзээ: БААСАН ГАРИГ БҮР ТОГТМОЛ АЯЛАЛ ГАРНА. ⚠️ЦУЦЛАГДАХГҮЙ.

🌅Аялалын хураангуй жишиг хөтөлбөр:
✅️Эхний өдөр: Баасан гаригийн оройны 17:00 цагт Драгон автовокзал хүлээлгийн танхимд цугларна. 18:00 цагт Уб-Ар чиглэлийн автобусандаа сууна.
✅️2дахь өдөр: Маргааш нь буюу Бямба гаригийн өглөөний.... цагт Архангай авто вокзал дээр бууна. Аялагчдын тооноос хамаарч унаагаа захиалж байгаа болно.
Өглөө автобуснаас буухад тань нутгийн хүн тосож аван хөтөчлөн оройн 18:36цаг хүртэл үйлчлэх болно. / 🗣️ Жолооч, Хөтөч — газрын түүх, домгийг тайлбарлаж, мөргөх маршрутаар дагуулан аялуулна./
Оройн 19:39цагт Ар- Уб чиглэлийн автобусандаа буцаж суун УБ хот руу хөдөлнө.
✅️3дахь өдөр: Ням гаригийн өглөө УБ хотод ирснээр аялал өндөрлөнө.

💸Аялалын зардал: 1 хүний 295.000₮
Аялалын зардалд багтсан:
- 🚙 Ирж, буцах 2 талын автобусны тасалбар/ Автобус амь даатгалтай/
-Нутгийн жолоочийн цалин хөлс
-Архангайд тосож авч үйлчлэх жолоочийн машины бензин тосны зардал
- 🍲 Гэрийн хийцтэй өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол /нийт 3 удаагийн хоол/
-ТХГН нэвтрэх хураамж орсон.

🇲🇳Энэ аялал таны сэтгэлийг амрааж, сүнсийг ариусгах гайхамшгийг мэдрүүлнэ🤗
📞 Утас: 9527-6600
📌Flower tour LLC Mongolia
#ХосОршинол
#Цахирыншүтээн
#Архангайнаялал

20/09/2026

Энэ БААСАН гаригт ЦАХИРЫН 2 ШҮТЭЭН -д мөргөх аялалтай.
☎️9527-6600
Flower Tour LLC Mongolia

🇲🇳 ДОРНЫН ИХ ЯРУУ НАЙРАГЧ Б.ЯВУУХУЛАН“БИ ХААНА ТӨРӨӨ ВЭ?” 👍💓📚ЭНЭ найраглал нь :365 үгтэй (нэг жилийн хоногийн тоо),12 ба...
18/09/2026

🇲🇳 ДОРНЫН ИХ ЯРУУ НАЙРАГЧ Б.ЯВУУХУЛАН
“БИ ХААНА ТӨРӨӨ ВЭ?” 👍💓📚

ЭНЭ найраглал нь :
365 үгтэй (нэг жилийн хоногийн тоо),
12 бадагтай (сарын тоо),
бадаг бүр 30 үгтэй (сарын хоногийн тоо),
нэг бадаг таван шадтай (таван өнгө, таван махбод),
нийт 60 шадтай (нэгэн жаран),
"эзэгнэнхэн" хэмээх гол үг нийт 24 удаа давтагдсан (билгийн тооллын 24 улирал, 25 нас) байдаг байна.

БЭГЗИЙН ЯВУУХУЛАН "БИ ХААНА ТӨРӨӨ ВЭ?"

Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт
Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд
Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд
Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би
Цан хүүрэг савсаж үүлс ороох оргилд
Цасан ширхэг царцаж мөс болох халилд
Царгиа хүйтэн өвөлд сарлагийн бух дошсон
Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би
Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би
Орог саарал зэрэглээ хавар сүүмэлзэх хөндийд
Орсон буурийн шүд өвөл хангинах хоолойд
Yлэг гүрвэлийн мөрийг өдий хүртэл хадгалсан
Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би
Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би
Мөнгөн сарны сүүдэр толиорон хөвөх долгионд
Миний өвөг дээдсийн морины туурайнд наалдсан
Хүний нутгийн шороог ариун усаараа угаасан
Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би
Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би
Yүр шөнийн завсар шүүдэр буух навчинд
Yрэл усан шүүдэрт нь одод гялалзах дэлбээнд
Yхэлгүй мөнхийн бэлэгдэл цагаан уул цэцгэнд
Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би
Зүүрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би
Зүйдэлгүй цагаан өрхний хоймсолж томсон оосорт
Зүрхэн улаан галтай ган тулгын тотгонд
Зуун түмэн үед монгол хүний идээшсэн
Зүүрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би
Сайхан бүсгүйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би
Сормосон дундаан талимаарах алаг нүдний мэлмэрээнд
Саалийн үнэр ханхалсан дээлийн хормойн нугалаасанд
Санан санан уярах цэвэр ичимтгий аашинд
Сайхан бүсгүйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би
Тэнхээт хүлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би
Тэлмэн жороо морины шанхны үзүүрийн чичиргээнд
Тэнгэрийн салхинаас бусдыг дээрээн гаргаж үзээгүй
Тэнэгэр говийн сүрэг онгон хулангийн нуруунд
Тэнхээт хүлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би
Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би
Амгалан тэнгэрийг цочоох аянгын догшин гялбаанд
Ариун агаарт шүхэрлэх мөндрийн цагаан ширхэгт
Алтан талд татах солонгын долоон өнгөнд
Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би
Цээлхэн дууны эгшгийг эзэгнэнхэн төрлөө би
Цэнхэр хадган дээрх мөнгөн аягатай сархаданд
Цээл сайхан эгшигтэй уртын дууны аянд
Цэнгэх зовох хосолсон хүний хувь заяанд
Цээлхэн дууны эгшгийг эзэгнэнхэн төрлөө би
Авхаалжит хүний биеийг эзэгнэнхэн төрлөө би
Амь нэгтэй олныхоо Монголоо гэсэн сэтгэлд
Үүрийн таван жингээр хүдэр нэхэн улалзах
Үйлдвэрийн өндөр яндангийн хэлэн улаан галанд
Авхаалжит хүний биеийг эзэгнэнхэн төрлөө би
Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би
Хөх Монгол алдаршсаны үе дамжсан домогт
Хүчирхэг дээдсийн нутагт мандсан хувьсгалын дөлөнд
Хөрст алтан дэлхийн үрчлээт магнай болсон
Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би...

17/09/2026
17/09/2026

Энэ БЯМБА гаригт ЭЭЖ ХАД, МАНЗУШИР ХИЙД үзэх аялалтай.

☎️9527-6600
Flower Tour LLC Mongolia

МАНЗУШИР ХИЙД🇲🇳 Сэрүүн лаврин Манзушир хутагтын анхдугаар дүрийн хувилгаан Лувсанжамбалданзан удирдан 1733 онд Богдхан у...
16/09/2026

МАНЗУШИР ХИЙД🇲🇳
Сэрүүн лаврин

Манзушир хутагтын анхдугаар дүрийн хувилгаан Лувсанжамбалданзан удирдан 1733 онд Богдхан уулын урд энгэрт бариулснаар Манзуширын хийдийн суурь тавигджээ. XVIII зууны сүүлчээр цогчин дуганыг байгуулж, өмнө талд нь Богд уулнаас ус татаж, хиймэл нуур үүсгэжээ.
XX зууны эхэн үе гэхэд 500 гаруй шавьтай, гавж аграмбын мяндгийг олгодог Монголын нэр нөлөөтэй том хийд болсон байна. Сүмээс үлдсэн хэсэг нь одоо музей болж хадгалагдан иржээ. Манзуширын хийдийг 1937 оны хэлмэгдүүлэлтээр нураан буулгах үед 20 барилга байгууламж, 300 лам нартай байжээ. Энэ хийдийн туурь, уулын энгэрийн хадан дээр сийлбэрлэсэн том бурхдын зураг нь түүх соёлын ховор нандин бүтээл дурсгал болж үлдсэнийг улсын хамгаалалтад авсан. Тус музейн зүүн талд 1726 онд аяганы дархан Жалбуу ах дүү нарынхаа хамт урлан бүтээсэн нэг удаадаа 1000 хүний хоол бэлтгэх жасын том тогоо байдаг.

16/09/2026

ЭЭЖ ХАД - Төв аймаг 📍

Address

Улаанбаатар Хот

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Flower Tour & Travel Agency posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Flower Tour & Travel Agency:

Shortcuts

Share

Category