Flower Tour LLC Mongolia

Flower Tour LLC Mongolia Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Flower Tour LLC Mongolia, Travel Agency, Улаанбаатар хот .

01/06/2026
Monument Valley Navajo Tribal Park, United States 🇺🇸
01/06/2026

Monument Valley Navajo Tribal Park, United States 🇺🇸

ХАМАРЫН ХИЙД РҮҮ ВАГОНООР...☎️9527-6600Flower Tour LLC Mongolia.
01/06/2026

ХАМАРЫН ХИЙД РҮҮ ВАГОНООР...

☎️9527-6600
Flower Tour LLC Mongolia.

👋😇Говийн догшин Ноён хутагт Д.Данзанравжаагийн байгуулсанХАМАРЫН хийд рүү явахаасаа өмнө мэдээд аваарай. 🕉️🪷Энергийн төв...
01/06/2026

👋😇Говийн догшин Ноён хутагт Д.Данзанравжаагийн байгуулсан
ХАМАРЫН хийд рүү явахаасаа өмнө мэдээд аваарай.

🕉️🪷Энергийн төв буюу Шамбалын орон: Шамбал гэдэг нь мунхаг харанхуй, аминч үзлийн үндсийг тасалаж сэтгэлийн гэгээрэлд хүрэх оюуны орон гэсэн утгатай бөгөөд зөвхөн сүнс, оюун санаагаараа очиж чадах ажээ. Шамбалын орныг 2007 онд сэргээж 108 суварга тойруулан босгож, Гаадамбын 77 боть судрыг залсан байдаг.
Данзанравжаа шавь нарын хамт 1851 онд Хамарын хийдийн Дүйнхорын дацанд Цагийн хүрдний ном буюу Дүйнхорын хурал хурж, цам харайгаад Шамбалын оронд залрах мөрийг гаргаж, олон сүсэгтнийг Шамбалын оронд дагуулах ерөөл тавьжээ. Шамбалын орны эзнийг Улаан хүлэг баатар буюу Сучандра хэмээх бөгөөд Сучандра нь МЭ Х зууны үед Шагжамуни Буддагаас Цагийн хүрдний авшиг хүртсэн гэж үздэг. Эдүгээ Хамарын хийд нь Шамбалын орны эзэн болон Дүйнхорын 35 хаадад зориулан жил бүр тахилга үйлдэж ном уншдаг.

🧿🪬Бурханы мэлмий:
Шамбалын орны үүд хэмээн нэрлэгддэг хана бөгөөд бурханы мэлмийг дүрсэлсэн байдаг.
Дэлхий ертөнц өөрчлөгдөхөөс өмнө их гэгээрлийг олж байсан гурав дахь ертөнцөд оюун ухаан өгсөн хүний мэлмий хэмээнэ. Энэ мэлмийг ширтэж бие, хэл, сэтгэлээр үйлдсэн гэмийг ариусган засахыг даатгаснаар засал ном уншуулаагүй хүмүүст засал болж байдаг. Аливаа хүн өөрийнхөө дотоод ертөнцийг эндээс нээж олдог хэмээнэ. Бодлоо төвлөрүүлж мэлмийг ширтсэнээр хоёр хөмсөгний хооронд байгаа цагираг эргэх шиг, нүд ирмэж байгаа юм шиг, хамрын хар хүрээ нь олон янзын гэрлээр солигдох туяарах гэх мэт мэдрэмж төрдөг байна. Тийм мэдрэмж өөрт төрж байвал энерги сайтай байна гэсэн үг ажээ. Хэрвээ хөдөлгөөн мэдрэхгүй бол энэ Шамбалын орноос сайн энерги хуримтлуулах хэрэгтэй хэмээн айлддаг.

☸️Хилэнцийг арилгах АЛТАН ХААЛГААР ОРООД... Мэлмийнээс холгүй “бирдийн ходоод” гэх нэртэй чулуун овоолго байх бөгөөд өөрийн үйлдсэн гэм нүглийг намчинчлах ёстой. Дараа нь гурван чулуун тойрог бүхий газарт архи, сүү, будаа өргөх ба тэдгээр нь Хүслийн хар уулын зүгт цуварсан байрлалтай байдаг.

🎵🎶Энергийн төвийн хойд дэнж дээр байх овоонд гурван удаа залбирч өмнө зүгт байх
“Үлэмжийн чанар” дууны үг бүхий суварганы дэргэд ирж таван бадгийг бүтнээр нь дуулна.
Суварган хүрээний дотор баруун хойно орших тойрог нь энергийн төвийн хүйс цэг гэгдэх ба тэнд мөргөлчид завилан сууж бясалгах, хэвтэж хөрвөөх гэх мэтээр энерги авах үйлдэл хийдэг.
Шамбалын орны мөнгөн хаалгаар гарснаар эргэл мөргөлийн үйл ажиллагаа дуусна.

🌸🌸Сакура цэцгийн хөндий:
Ноён хутагт маань зөвхөн Монгол орноор яваад зогсохгүй Манж, Түвд зэрэг газраар аялан ном хаялцаж, эрдэм авъяасаа ард олонд түгээж байсан гэдэг. Зөвхөн ном эрдмээс гадна одоогийнхоор нинжа нарын од хэлбэрт зэвсгийг гаргууд эзэмшсэн байжээ. Нэгэн удаа модны мөчрийг од шидэн тасар татахыг харсан нэгэн самурай хутагтыг бишрэн шавь орсон бөгөөд 3 жил Шамбалын оронд шавилан суусан ч энэхүү эрдмийг нь сурч чадаагүй ажээ. Нутаг буцахын өмнө багшдаа бэлэг болгон Сакура тарьж өгсөн ажээ.

🤰Эхийн умай: Ийнхүү нэрлэгдсэн агуй бөгөөд ороод гарахад шинэ төрсөн хүүхэд шиг ариуслыг олж авдаг байна.

⛰️Хүслийн хар уул:
Хийдээс баруун хойно 20км гаруй зайд Хүслийн хар уул байх бөгөөд дээш өгсөх хоёр замтай, түр амрах хоёр буудалтай. Уулын бэлээс 100-гаад метр өгсөж нэг жижигхэн сүмд очно. Энэ нь эмэгтэйчүүд хүүхэд, настнуудын хүрэх цэг бөгөөд тус хайрханд зориулсан зан үйлээ энд хийнэ. Эрэгтэйчүүд нь дээшээ өгсөж тахилгатай оргилд гарч, оройд байх овоог тойрч мөргөн, гуйх зүйлээ хүсэж шивнэнэ. Энэхүү уулыг говийнхон эртнээс нааш тахиж ирсэн бөгөөд Хан Баянзүрх хэмээх албан ёсны нэртэй ажээ. Нутгийнхан Хүслийн уул, Хар уул, Шарилын уул гэх мэтээр нэрлэж иржээ. Уулын оройд байх овоо нь эрт цагт онголон дархалж аравнайлсан сүншиг, ганжир, хадаг, хийморийн дарцаг зэргээр чимэглэгдсэн байжээ. 1930 оноос өмнө овооны орой нь Хан хүний өмсдөг малгайтай ижил эрдэнийн чулуун чимэг бүхий титэм бүхий ганжиртай байжээ. Хан гэдэг нь тус ууланд олгосон цол бөгөөд Монгол оронд Хан, Богд, Гүн, Бээл, Бээс, Зайсан гэх мэт цолонд өргөмжлөгдсөн 120 орчим уул бий хэмээн судлаачид үздэг.

👉Аялагч та эдгээр нь зүйлсийг авч явбал зохино. Үүнд:
- Сүү
Шамбалын оронд орохын өмнө заавал Мөөм Овоо орно. Энэхүү овоонд зөвхөн Эмэгтэйчүүд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн гуйж сэтгэлийн өргөл болгон бэлгэдэж СҮҮ өргөдөг.
-Архи
Хүслийн уул буюу “Хан Баянзүрх Хайрхан”-д хүслээ шивнэн гуйхдаа эрчүүд малгай өмсөн сэржимлэн өргөдөг.
- Хүүхдийн овооны өргөл
Хүслийн ууланд гарахад наана нь Хүүхдийн овоо гэж байдаг. Энэ овоонд Хүүхэдгүй хүмүүс хүүхэд гуйж, сэтгэлээсээ идээ будаа юу ч байж болохоор өргөлөг өргөдөг.
- ХАЛТАР АРВАЙ БУУДАЙ
- Бал цаас
Хүслийн уулан дээр чин сэтгэлээсээ хүслээ бичиж шатаадаг. Хүслээ бичихдээ цаг хугацаатай, овог нэр, жил болон бусад зүйлсээ дэлгэрэнгүй тодорхой бичих хэрэгтэй.
- Цэвэр ус
Цэвэр усаа энергийн тахилын найман хундаганд дусааж усаа энергижүүлж авна.
Энэхүү энерги шингэсэн усаа Энерги авч чадаагүй ирж амжаагүй хүмүүстэй амсуулж энерги хуваалцдаг.
- Арц, хүж, шүдэнз
Арц, хүжийг хамарын хийд, 108 агуй болон уул овоо гээд хүссэн газартаа уугуулж аривлаж болдог.

©️Flower tour LLC Mongolia 🇲🇳

ХҮСЛИЙН ХАР УУЛ ⛰️
01/06/2026

ХҮСЛИЙН ХАР УУЛ ⛰️

01/06/2026

ХҮСЛИЙГ БИЕЛҮҮЛЭГЧ ХАНБАЯНЗҮРХ ХАЙРХАН🙏

Говийнхон эртнээс нааш тахиж ирсэн Хүслийн Хар уул бий. Эл уул Ханбаянзүрх хэмээх албан ёсны нэртэй ажээ. Нутгийнхан Хүслийн уул, Хар уул, Шарилын уул гэх мэтээр нэрлэж оройд нь байх овоог эртнээс нааш аравнайлсан сүншиг, ганжир, хадаг, хийморийн дарцаг бий.

Ноён хутагтын өмнөх нэгэн дүр эцгийнхээ хийсэн нүглийн үрээр Эрлэгт дуудагдан шүүгдээд эргэж иртэл цогцсыг нь занданшуулсан байжээ. Ингээд биегүй хоцорсон сүнс хамаг амьтны хүслийг биелүүлэх тангараг тавиад энэ уулнаа шингэсэн гэх домогтой. Мөн говь нутагтаа өндөр газарт тооцогддог, шажигнасан хар чулуутай тус хайрханы хормойд хутагтыг оршуулсан учир “Шарилын уул” хэмээх болсон хэмээн ярьдаг.

ӨВГӨН СУВАРГА 🇲🇳Анх 1823 онд Ноён хутагт энэ суваргыг бүтээж байжээ. Ингэхдээ Монгол төрийг мандан бадруулах, ард түмнээ...
01/06/2026

ӨВГӨН СУВАРГА 🇲🇳

Анх 1823 онд Ноён хутагт энэ суваргыг бүтээж байжээ. Ингэхдээ Монгол төрийг мандан бадруулах, ард түмнээ өвчин зовлонгүй, нутаг орноо ган зудгүй байлгах үүднээс бүтээсэн гэдэг. Уг суварга 1937 он хүртэл сүсэгтэн олондоо адистид хүртээж байгаад буулгагдсан байна. Монголын хамгийн том суваргыг бүтээн залж 2011 оны 9 дүгээр сарын 10-нд нээлтээ хийжээ. Монгол гэрийн хэлбэртэй, 32 метр өндөр, 5 талтай ажээ. Өвгөн суваргын таван талд нь Бурхан багшийн таван дүр буюу Язгуурын 5 бурхан заларч, оройд нь соёмбо байрлуулжээ. Уламжлалын дагуу тарнийн хүчийг оршоож олон боть цай, 7 тонн арц, иж бүрэн тавилгатай таван ханатай гэр хоёрыг, бурхан шүтээн, Улааны шашны номын дагуу лүйжин тавьж байгаа ламтны шуумал дүр, торго дурдан зэргийг шүншигт нь хийсэн гэдэг.
Гол амин мод буюу сорогшинг Төв аймгийн Батсүмбэр сумын Минжийн хангайгаас авчирч, эргэн тойронд нь олон суваргын чуулбар хийжээ. Түүнээс доош байх танхим руу нэгэн олс уяаг оруулсан бөгөөд үзүүрт нь том очир уяжээ. Танхимын хойморьт байх Бурхан багш, Гүрү ренбүүчийн хөргийг залсан ширээн дээр тэр очирыг тавьжээ. Тэрхүү очирт мөргөхөөр бурханд мөргөж байгаа гэсэн үг гэнэ.

01/06/2026

Бясалгалын агуй- Сакура цэцгийн хөндий📍

Бясалгалын агуй- Сакура цэцгийн хөндий📍
01/06/2026

Бясалгалын агуй- Сакура цэцгийн хөндий📍

01/06/2026

ШАМБАЛЫН ОРОН 🕉

Address

Улаанбаатар Хот

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Flower Tour LLC Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Flower Tour LLC Mongolia:

Share

Category