15/11/2025
Аль хотод суралцах сонголтоо хийж чадахгүй байгаа хүүхдүүдэд санал болгоход энэ 🇨🇳Наннин гэдэг чинь их аятайхан хот байна шүү.
Анх удаа Наннин хотод ирж үзлээ, надад анзаарагдсан зүйл гэвэл:
🌦️1. Цаг агаар. Жилийн 4 улиралд ерөнхийдөө л их ойролцоо байдаг юм байна. Дунджаар 30 орчим хэмийн дулаантай байдаг буюу хэт халуун биш, хэт чийглэг биш их сайхан уур амьсгалтай газар юм. Өнөөдөр гэхэд 27 хэмийн дулаантай байна. 5-8-р саруудад хамгийн халуун буюу дунджаар 35 хэмтэй байдаг юм байна.
🫂2. Хүн хөдөлгөөн хэтэрхий их биш, 9 сая орчим хүн амтай. Хэт том биш, хэт жижиг биш их сайхан хот байна. Амьдрахад их тухтай санагдлаа.
📚3. Монголчууд багатай газар сурах хүсэлтэй хүмүүст их л тохиромжтой газар байна.
✈️4. Вьетнамтай хил залгаа учир амралтаараа зүүн өмнөд азийн орнуудаар маш бага зардлаар аялах боломжтой. Аялал, адал явдалд дуртай хүмүүст их тохирох газар байна.
💰5. Амьдрах өртөг багатай юм. Юмны үнэ хямдаас гадна 40км газар таксидхад 50-60 юань буюу 25-с 30 мянган төгрөг болж байх жишээний😅 (бас түгжрэлгүй)
📚6. Их сургуулиуд олонтой, мөн тэтгэлэгээр суралцах боломжтой.
Гэм нь Бээжингээс бараг 4 цаг орчим нисч ирсэн. Над шиг онгоцонд удаан суух дургүй хүнд жаахан төвөгтэй санагдсан.
Та бүхэнд аль хотод суралцах нь тааламжтай санагдаж байна вэ? Сэтгэгдэл хэсэгт хуваалцаарай.
Anko Bridge Academy Mongolia