21/07/2021
АЛТАЙ ТАВАН БОГДЫН АЯЛАЛ
Аяллын зохион байгуулагдах хугацаа:
• 2021.08.01-08.05-н хүртэл /код АТ2021/01/
• 2021.08.08-08.12-н хүртэл /код АТ2021/02/
• 2021.08.15-08.19-н хүртэл /код АТ2021/03/
Үргэлжлэх хугацаа: 4 шөнө 5 өдөр
Аялагчдын тоо: 4-16 хүн 1 групп болно.
Аяллын үзвэрүүд:
1. Алтай Таван Богд уул
2. Хотон Хурган нуур, Бага Түргэний хүрхрээ
3. Сүүн Цагаан гол, Потаниний мөсөн гол
4. Хүн чулуу
5. Казах үндэсний хоол
6. Казах гэр бүлийн концерт.
Аяллын үндсэн маршрут:
1. Улаанбаатар хотоос Баян-Өлгий /1700км/ өөрийн машинаар болон эсвэл хот хоорондын автобусаар хүрэлцэн ирэх боломжтой. (Улаанбаатар – Баян-Өлгийн шуудан автобусны зардал 104,000төг. Даваа, лхагва,пүрэв, бямба гаригуудад Драгон төвөөс явна. Билетийг https://eticket.transdep.mn сайтнаас онлайнаар авч болно)
Аялалын хөтөлбөр:
Өдөр 1.
Баян-Өлгий аймагт хот хоорондын автобус 14-18 цагийн хооронд ирнэ. Тосч авч Алтай Тур ХХКомпаний ALTAI LODGE жуулчны баазад ирж оройн хоол идэж тэнд байрлана. /оройн хоол/
Өдөр 2.
Өлгий хот-Сагсай сум /хүн чулуу/- Хотон, Хурган нуур-Түргэний хүрхрээ. Казах бүргэдтэй зочлох. Майханд хоноглох. /өглөөний цай, өдрийн хоол боолтоор, оройн хоол/
Өдөр 3.
Хотон, Хурган нуур- Шампаны даваа- Хар тал- Сүүн гол- Бага Ойгорт хүрч майханд хоноглоно. /өглөөний цай, өдрийн хоол боолтоор, оройн хоол/
Өдөр 4.
Алтай Таван Богд-Мөсөн гол-Өлгий хот- ALTAI LODGE жуулчны баазад байрлаж, үндэсний хоол идэж, гэр бүлийн концерт үзэх /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/
Өдөр 5.
Гар урлалын дэлгүүр зах орох, аймгийн музей үзэх, өдрийн хоолны дараа Улаанбаатар буцах /өглөөний цай, өдрийн хоол/
Аяллын үнэ:
• 4-6 хүнтэй аялалын багт 1 хүний 600,000 төг
• 7-11 хүнтэй аялалын багт 1 хүний 570,000 төг
• 12-16 хүнтэй аялалын багт 1 хүний 540,000 төг
Аяллын үнэд багтсан зүйлс:
1. Өлгийд байрлах баазын үнэ
2. Аяллын туршид өглөө өдөр, оройн хоолууд
3. Хилийн бүсэд нэвтрэх болон бусад зөвшөөрөл
4. Машин унаа түүний түлш шатахуун
5. Тогооч
6. Майхан, гудас, гал тогооны майхан
7. Аялалын ширээ сандал, гал тогооны хэрэглэл.
Аяллын үнэнд багтаагүй зүйл:
2. Улаанбаатар – Баян-Өлгий, Баян-Өлгий - Улаанбаатар ирж буцах зардал (Улаанбаатар – Баян-Өлгийн шуудан автобус өдөр бүр үнэ 104,000төг)
3. Улаанбатаар – Баян-Өлгий, Баян-Өлгий - Улаанбаатар ирж буцах замын хоол
4. Ундаа ус, элдэв амттан
5. Аялагчийн хувийн бэлтгэлүүд
6. Аялалын даатгал.
7. Үзвэр /музей бусад/
Аялалд бүртгүүлэх заавар:
Хаан банкны дансанд аяллын төлбөрийн 50 хувийг шилжүүлсэнээр аялал баталгаажна. Үлдэгдэл 50 хувийг Баян-Өлгийд ирсэн өдөр бэлнээр эсвэл дансаар өгнө.
ЖИЧ: Аялалд явахаар бүртгүүлсэн аялагчид урьдчилгаа төлбөрөө төлсөний дараа аялал эхлэхээс 2-4 хоногийн өмнө хилийн зөвшөөрөл авах тул иргэний үнэмлэхний зургыг явуулна.
Аялагчийн бэлтгэл:
1. Иргэний хувийн бичиг баримт
2. Аяны хөнжил
3. Дулаан хувцас
4. Уулын гутал
5. Бусад шаардлагатай хувийн зүйлс
Мэдээлэл авах утас С.Ахгүл 99425987
Зохион байгуулагч : АЛТАЙ ТУР ХХК
e-mail; [email protected]
www.altaitour.mn
This fantastic trekking adventure takes place in Western Mongolia, in Altai Tavan Bogd National Park among the snow-capped peaks of the High Altai Mountains, one of the longest mountain chains in Central Asia...