Тэмээчин айл

Тэмээчин айл Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Тэмээчин айл, Tour Agency, Bayannuur soum, Bulgan province, Bulgan.

Mongolian people traveled long distances by carrying camels on their backs, carrying their homes, which were their livin...
01/12/2025

Mongolian people traveled long distances by carrying camels on their backs, carrying their homes, which were their living quarters, from one place to another in the winter

ТЭМЭЭНИЙ ИХ ТЭСВЭР ХАТУУЖИЛ НЬ ЗӨВХӨН БӨХӨНДӨӨ БИШ ӨӨР НАРИЙН УЧИР ШАЛТГААНТАЙ БАЙСНЫГ ЭРДЭМТЭД НЭЭЖЭЭ,ЭНЭХҮҮ НЭЭЛТ ХҮНИ...
09/09/2025

ТЭМЭЭНИЙ ИХ ТЭСВЭР ХАТУУЖИЛ НЬ ЗӨВХӨН БӨХӨНДӨӨ БИШ ӨӨР НАРИЙН УЧИР ШАЛТГААНТАЙ БАЙСНЫГ ЭРДЭМТЭД НЭЭЖЭЭ,ЭНЭХҮҮ НЭЭЛТ ХҮНИЙ ДАРХЛАА ЭРҮҮЛ МЭНДЭД МАШ ИХ ТУСТАЙ ЗҮЙЛ БОЛЛОО..

Бараг усгүй шахам цөлийн нөхцөлд хорхой шавьж,могой,гүрвэл гээд л амьд амьтад амьдардаг.Тэдний дэргэд 800 кг жинтэй тэмээ гэх энэ аварга амьтан хэрхэн биеийн бодисын солилцоог хэвийн байлгаж чаддаг болох нь сонин.Өшөө дээрээс нь 300-600 кг ачаа ачаад наранд хайлсан улайдмал цөлөөр тайван алхах аварга биет энэ амьтан хэцүү нөхцөлд таатай нь аргагүй амьдрах нь гайхалтай.
Удаан хугацаанд хоол тэжээлгүй ус уухгүйгээр амьдардаг чадвар нь бөхөнд нь байдаг гэдгийг захын хүүхэд мэднэ.Бөхнөөс гадна нарийн учир шалтгаан байсныг шинжлэх ухаан саяхан мэджээ.
Тэмээний цусны бүтэц маш онцгой аж.Дугираг биш зууван улаан эстэй .Энэ онцлог нь усгүйдэлийн нөхцөлд цусны өтгөрөлд саад болж,судсаар цус чөлөөтэй гүйх нөхцөлийг хангадаг.Иймээс тэмээний цус бусад амьтдыг бодвол бие организмийн шингэн дутагдах үед шингэнээ хадгалж чаддаг ба тэмээний цусны эргэлт удааширах нь огт ажиглагддаггүй байна.
Тэмээний хамрын нүх маш онцгой хэлбэртэй,үүгээрээ тэр амьсгалж байгаа агаарт агуулагдах чийгийг хамар дотроо үлдээж,хув хуурай агаарыг буцааж гаргадаг ба үнэт чийгээ ийнхүү хэмнэж чаддаг аж.Биеийхээ чийг алдалтыг багасгахын тулд биеийн темпратурыг ихэсгэж,багасгаж чаддаг.Шөнөд 34-35 хэм болгож,өдөр 41 хэм хүртэл ихэсгэснээр хөлрөлтөөр чийг алдахаас сэргийлдэг бас нэгэн гайхалтай чадвартай.Ингэснээр говьд байгаа илжигнээс 3 дахин удаан чийгээ алддаг.Үүнээс гадна түүний онцгой чадвар нь 2 долоо хоногоос илүү хугацаанд огт ус уухгүй байж чаддагт оршдог.Цөлд хүн 1 хоногоос илүү усгүй байж чаддаггүй байхад тэмээ биеийнхээ шингэний 25%-ийг алдсан байхад ямар ч усгүйдлийн шинж тэмдэг илэрддэггүй, харин бусад жижиг амьтад 15%-ийн чийгээ алдахад үхдэг байна.Тэмээ мөн давстай ус ууж чаддаг.Мөн хоол тэжээл нь сонин,ихэвчлэн хатсан өвс ногоо, мөчир энэ тэрхнээр хооллодог,мэдээж шүүслэг ногоон тэжээл өгөхөд дуртай л байх ,гэхдээ сайн хоол тэжээл удаан хэрэглэхэд бие нь тавгүй болдог.
Мэдээж эдгээр чанарууд гайхалтай ,гэхдээ сүүлийн үед эрдэмтдийг гайхшруулж байгаа зүйл бол түүний дархлааны систем.Тэмээний дархлааны систем үнэхээр төгс бөгөөд бусад амьтдын үхдэг ямар ч нян паразитаар өвчилддөггүй.Түүнд том амьтад хүртэл хиардаг ямар ч тахал хамаагүй.Тэмээний энэ чадварыг ашиглан хиймлээр боловсруулж хүний эд эсэд оруулах боломжтой гэж үзэж байна.Түүнийг вирусын өвчлөлийн эсрэг ашиглаж болох юм.
Мөн тэмээний сүү үнэт шинж чанарыг агуулдаг ба бусад сүүнээс маш удаан мууддаг.Тэмээний сүү байгалийн антибиотик лактоферриныг ихээр агуулдаг ба мөөгөнцөрийн вирусын эсрэг шинж чанартай уургуудын бүлэг мөн их хэмжээгээр агууллагддаг болохыг тогтоожээ.Эрдэмтэд тэмээний сүүнд дархлааг сэргээх, дэмжих их хэмжээний иммуноглбулинуудыг олжээ.Дархлааг сэргээх тэмээний сүүн дэх иммунглобулинууд хүний эсэд амархан нэвтрэх чадвартай.Яг энэ бодис шинжлэх ухаанд аутоиммуны өвчлөлтөөс хамгийн үр дүнтэй хамгаалалт гэж тооцогдож байна.Өөр нэг тэмээний сүүнд байгаа гайхалтай зүйл нь-түүнд инсулины бодис ихээр агуулагдаж байна.Тиймээс чихрийн шижин өвчинд шаналж байгаа хүмүүст тэмээний сүү маш ашиг тустай.

31/08/2025

Тэмээний сүүг “байгалийн эмчилгээний ундаа” гэж олон оронд нэрлэдэг. Түүний гайхамшиг дараах зүйлсээр илэрдэг:

1. Хүнсний үнэ цэнэ

Уураг, амин хүчил: Хүний биед хэрэгтэй 20 орчим амин хүчлийг агуулдаг, ялангуяа өсөлт хөгжилд чухал.

Тосны найрлага: Холестерин маш бага, тосны бөмбөлөг жижиг тул хүний биед амархан шингэдэг.

Витамин, эрдэс бодис: Витамин С, В бүлгийн витамин, төмөр, цайр, кальци зэрэг эрдэсээр баялаг.

2. Эрүүл мэндийн ашиг тус

Дархлаа дэмждэг: Лактоферрин, иммуноглобулин зэрэг нэгдэлтэй тул халдварт өвчнөөс хамгаална.

Хоол боловсруулах эрхтэнд тустай: Лактоз бага тул үнээний сүүг шингээж чаддаггүй (лактоз үл тэвчих) хүмүүст тохиромжтой.

Чихрийн шижин: Сүүнд агуулагдах инсулин төст уураг нь цусан дахь сахарыг бууруулахад дэмжлэг үзүүлдэг гэж судалгаагаар тогтоогдсон.

Хорт хавдрын эсрэг нөлөө: Антиоксидант бодис болон дархлаа идэвхжүүлэгч уургуудтай тул хавдрын эсийн өсөлтийг дарангуйлдаг талаар судалгаа бий.

3. Ардын уламжлалт хэрэглээ

Монгол болон Төв Азийн орнуудад уушгины болон ходоодны өвчин, ядаргаа, шархлаа эмчлэхэд хэрэглэж ирсэн уламжлалтай.

Зарим оронд халуунтай хүүхдэд, дархлаа султай хүмүүст өгч, тэнхрүүлэх ундаа гэж үздэг.

4. Өөр онцлог

Гашуундуу амттай боловч биеийг хурдан сэргээдэг.

Сүүний шар сүүтэй төстэй тул шинээр төрсөн хүүхдийн дархлаанд чухал үүрэгтэй хэмээн үздэг.

👉 Тэгэхээр тэмээний сүүний гайхамшиг нь зөвхөн тэжээллэг чанартайгаас гадна эмчилгээний шинж чанартай байдагт оршдог.

07/04/2025
02/11/2024

ИНГЭНИЙ ХООРМОГ БАЙНГА НИЙЛҮҮЛНЭ.

Ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлж, өсвөр насны хүүхдийн өсөлтийг дэмжинэ;
Биеэс хорыг гадагшлуулж, уушгийг цэвэрлэнэ;
Ходоод, гэдэс, хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагааг сайжруулж, цусан дахь сахарын хэмжээг бууруулна;
Хоолны дэглэм барьдаг хүмүүст нэн тустай,
Биеийн дархлааг дэмжих гэх мэт олон талын ач холбогдолтой гайхалтай сайхан ундаа.
Ханиад, томуу ихтэй өвлийн улиралд эмнээс илүүтэйгээр эмчилгээний журмаар хэрэглэж хэвшээрэй.
Өтгөн сайхан, уламжлалт аргаар бэлтгэсэн, элдэв хольцгүй ингэний хоормогоо утааны эсрэг уушгиа цэвэрлэж, дархлаагаа дэмжихэд зориулж зэхээрэй. Захиалга авах утас 92118484

Address

Bayannuur Soum, Bulgan Province
Bulgan
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Тэмээчин айл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category