Аз жаргалын хуудас

Аз жаргалын хуудас Эмэгтэйчүүд бол амьдралын НАР юм...

15/08/2026

💘😭😢🥹❤️

14/08/2026

Насанд хүрээгүй охидыг төрсөн эмээ өвөө нь л биш бол айл руу явуулж эсвэл айлд бай!!!

1. Өөрт чинь тохирохгүй байгаа амьдралаа угааж арилгаж байгаа юм шиг шүршүүрт ор.2. Гадаа зурагчин чамайг хүлээж байгаа ...
02/08/2026

1. Өөрт чинь тохирохгүй байгаа амьдралаа угааж арилгаж байгаа юм шиг шүршүүрт ор.

2. Гадаа зурагчин чамайг хүлээж байгаа юм шиг хувцасла.

3. Үг бүрийг чинь дараа нь иш татах гэж байгаа юм шиг ярь.

4. Гуйж хүссэн бүх зүйлээ хэдийн авчихсан юм шиг таларх.

5. Төрсөн охинтойгоо ярьж байгаа юм шиг өөртэйгөө ярилц.

6. Өөрийгөө сонгох нь амьдралын чинь хамгийн ашигтай хөрөнгө оруулалт юм шиг өөрийгөө сонго.

7. Гэмших мэдрэмжгүйгээр өөртөө гоё сайхан зүйлсийг худалдаж ав.

8. Толь дахь тусгал руугаа урд чинь хайртай хүн чинь зогсож байгаа юм шиг хар.

9. Бүх дэлхий зөвхөн чамд зориулж ажиллаж байгаа юм шиг амьдар❤️ гэнээ

31/07/2026

✨ Өчүүхэн сайхан сэтгэл хэн нэгний өдрийг бүхэлд нь өөрчилж чадна. ❤️

Хэрэв таньд огт санаандгүй байхад хэн нэгэн тусалбал та яах байсан бэ? 💛

#АмьдралынХэвМаяг #СайханСэтгэл #ЭерэгҮйлдэл #ХүнлэгБайя #БяцханҮйлдэлТомӨөрчлөлт

24/07/2026

Монголчууд хүйтнийг давах домтой байдагчлан хятадууд халууныг аргадах аргатай аж. Хятадад 40-өөд хоног үргэлжилдэг гурван фүгийн халуун эхлэхтэй зэрэгцээд хүмүүс ус ундаа гэх мэт хүйтэн юм залгилахаа эрс цээрлэж халуун бүлээн цай, цэцэг навчны ханд ууж, бүлээн усанд хөлөө дүрж, сэрүүдэхээс ихээхэн сэргийлэн болгоомжлох бөлгөө. Энэ үед идэж уудаг юмных нь цэс хүртэл байх юм. Үүнийгээ дагаад дэлгүүр, ресторанууд нь ч хөргөгчний ундаа, зайрмаг гэх мэтийн үйлчилгээгээ бас халчихна. Хэт халуунд хүйтэн юм хэрэглэх нь биед жин цохиж, элэг дэлүү өвчлүүлээд зогсохгүй, мөстэй ундаа пиво сэлт нь боловсорч амжилгүй ходоодонд талсжиж филтэр эрхтнүүдийг чулуужуулахын зэрэгцээ хамаг архаг урхаг өвчний суурь болдог гэнээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хийгээд хүүхдийн сургууль цэцэрлэгээс хүртэл сэрэмжлүүлгүүд нийтэлж хэт халууныг зохистой туулах эрүүл ахуйн зөвлөмжүүдийг гар утсанд өөд уруугүй өгчилгөж эхлэв. Бүх нийтийн боловсрол гээч зүйлийг ингээд л нүдээд суулгачихдаг айхтар улс даа 🤔. Хэрэгтэй газраа хэрэг болж магад гээд илүү үглэв 🙂
post

21/07/2026

Нөхрийн гарыг харалгүй арга эвийг олох гэж гүйлгүйгээр,тэр бсан бгаагүй өөрийгөө болгож,бүх зүйлээ зохицуулах чадвартай болчихоод нөхөрт гар‼️‼️👀👀
Охидоо😏Амьдралд бүү яар‼️

19/07/2026

Миний хөөрхөн охин дүү нар минь!!!🧚🏽‍♀️
Эр хүн чам руу эхнэрээ муулаад,хэлэх 🗣️хэлэхгүйгээр хэлээд өрөвдөлтэй гэгч нь өвдгөө ураад мөлхөөд очиж болно.🙇🏻Чамайг уяраахын дээдээр уяраана,уйлуулна,өөрийгөө өрөвдүүлнэ.Эхнэрээ жигшүүлнэ,зэвүүцүүлнэ.
Энэ бол чамд хайртайгынх ердөөсөө ч биш!❌
Хэлж ярьж буй үгс нь зүгээр л түүний зохиосон үлгэр туульс,кино клип юм.🙅🏼‍♀️
Ердөө л эрвээхий 🦋цэцгийн баланд шунан дурлаад хэсэг сууж,охь балыг нь юу ч гүй сороод буцаад нисдэгтэй л адил юм.👋✋
Чиний халуухан бие цогцос,чиний залуу нас,чиний гэнэн тэнэг зан,чиний татлаа түтлээгүй байдалд чинь түрхэн зуур татагдаж чамайг ашиглаж байгаал эцсийн дүнд эхнэр хүүхэд гэр бүлээ л тэд сонгоно.🏡🧑‍🧑‍🧒‍🧒
Тиймээс өөрийн хайран цаг хугацаа,сайхан сэтгэл,эргээд хэзээ ч олдохгүй залуу нас,зүрх сэтгэлээ эхнэртэй эрчүүдэд бүү нээгээрэй
гэж захимаар байна💝💔

Address

Darkhan

Telephone

+97699169971

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Аз жаргалын хуудас posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Аз жаргалын хуудас:

Shortcuts

Share