Хөвсгөл аймгийн аялал жуулчлалын лавлах сайт

  • Home
  • Mongolia
  • Muren
  • Хөвсгөл аймгийн аялал жуулчлалын лавлах сайт

Хөвсгөл аймгийн аялал жуулчлалын лавлах сайт Хөвсгөл аймгийн аялал жуулчлалын нэгдсэн лавлах

Монголын Швейцарийг зорихоор төлөвлөж байгаа, Монголын Швейцарт хөл тавьсан хэн бүхэн аялал жуулчлалын бизнес эрхлэгч таны мэдээллийг олж унших, улмаар холбоо тогтоох боломжийг олгоно.

“Хөх сувд 2025” олон улсын мөсний баяр 2025 оны 02 дугаар. сарын 13-аас 23-ны хооронд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Хүй...
08/01/2025

“Хөх сувд 2025” олон улсын мөсний баяр 2025 оны 02 дугаар. сарын 13-аас 23-ны хооронд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Хүй толгойн урд “Хайчийн ам”-нд болно.

Бөөгийн шашны аялал 1. ХӨВСГӨЛИЙН БӨӨ МӨРГӨЛИЙН ИХ ХҮЧНИЙ ТӨВ.Энэхүү төв нь Мөрөн хотоос баруун тийш 24км-д байгалийн үз...
08/08/2021

Бөөгийн шашны аялал

1. ХӨВСГӨЛИЙН БӨӨ МӨРГӨЛИЙН ИХ ХҮЧНИЙ ТӨВ.
Энэхүү төв нь Мөрөн хотоос баруун тийш 24км-д байгалийн үзэсгэлэнт Уушги уулын баруун өвөрт байрлана. Салбар төв нь Хөвсгөл далай явах засмал зам дагуу Мөрөн хотоос хойш 25км-т Хужиртын даваан дээр түр байрлаж буй. Сүсэгтэн олон болон аялагчдыг хүлээн авах боломжтой. Дараах үйлчилгээг үзүүлнэ: ....

http://dalaieej.mn/index.php/en/joomla/other-components/smart-search

Хэсэг хугацаанд засвартай байсан манай сайт дахин ажиллаж эхэллээ. Та бүхэн Хөвсгөл нутгаараа сайхан аялж амраарай. http...
08/08/2021

Хэсэг хугацаанд засвартай байсан манай сайт дахин ажиллаж эхэллээ. Та бүхэн Хөвсгөл нутгаараа сайхан аялж амраарай.
http://dalaieej.mn/index.php/en/

Энэ жил Тайгын аялал явагдахгүй болжээ.
14/06/2021

Энэ жил Тайгын аялал явагдахгүй болжээ.

Хөхөө тур Хөвсгөл нуур. Хүзүүвчийн шил
18/08/2020

Хөхөө тур
Хөвсгөл нуур. Хүзүүвчийн шил

Явган аялалЭнэхүү аялал нь туршлагатай болон анх удаа аялж буй аялагчидад олон гайхамшигтай аялалын боломжуудыг олгодог....
27/06/2020

Явган аялал

Энэхүү аялал нь туршлагатай болон анх удаа аялж буй аялагчидад олон гайхамшигтай аялалын боломжуудыг олгодог. Одоогоор тэмдэг тэмдэглэгээтэй замууд цөөн байдаг ба тэмдэглэгээгүй замаар аялах нь төөрөх аюулд учруулж болзошгүй. Тиймээс хөтөчтэй явахыг зөвлөж байна. Хэрэв хөтөчгүй аялахаар төлөвлөж буй бол байгаль хамгаалагч болон тур операторуудаас замын чиглэл, гол горхины гарамын талаарх мэдээллийг авах хэрэгтэй. Хол аялагчид нь онгон байгальд аялах туршлагатай, өөрсдөө шийдвэр гаргах, эрсдэл даах чадвартай байх ёстой. Гар утасны сүлжээ, аврах багийн тусламж авах боломжууд хязгаарлагдмал.

Загасчлах аялалХөвсгөлийн БЦГ-т спорт загасчилалыг зөвшөөрдөг. Харин тор тавьж загас барьж болохгүй. Загасчилах зөвшөөрл...
25/06/2020

Загасчлах аялал
Хөвсгөлийн БЦГ-т спорт загасчилалыг зөвшөөрдөг. Харин тор тавьж загас барьж болохгүй. Загасчилах зөвшөөрлийг Хатгал, Ханхын ЗДТГ-аас авах ба ямар ямар төрлийн загасыг хир хэмжээтэй агнах талаарх мэдээллийг давхар авна. Загасчид загасны тоо толгойг тогтвортой байлгахад анхаарч барьсан загасаа бариад эргүүлж тавих ёстой.

ЦОХИОТЫН АМНЫ БУГАН ХӨШӨӨЭнэхүү дурсгал Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Цохиотын овооны зүүн хажууд буй бөгөөд хоёр буга...
19/06/2020

ЦОХИОТЫН АМНЫ БУГАН ХӨШӨӨ

Энэхүү дурсгал Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Цохиотын овооны зүүн хажууд буй бөгөөд хоёр буган хөшөөнөөс бүрдэл болно.

Нэгдүгээр буган хөшөө. Эндээс нэлээд хэсэг нь гэмтсэн буганууд, жижиг морь, ямааны дүрс зэргийг харж болно.

Хоёрдугаар буган хешее. Нэг метр өндөр, 37 см өргөн, 20 см зузаан. Энэ буган хөшөөний хоёр өргөн талын дүрслэл нэлээд сайн хадгалагджээ. Өргөн талуудын дээд талд хоёр дугуй нар, / голч нь 6,5, 7 см, / түүний дор бүслүүр маягийн зүйл байна. Дээш өлийл- гөсөн маягтайгаар хоёр бугыг дүрсэлж, доод талын буганы хажууд нум сум, хоромсого, нэг нарийн талд нь бамбайг тус тус цоолборложээ.
http://dalaieej.mn/index.php/en/lms/courses/course/tuuh07

Address

Muren

Telephone

88556979

Alerts

Be the first to know and let us send you an email when Хөвсгөл аймгийн аялал жуулчлалын лавлах сайт posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category