11/07/2025
🎉 Тулгар төр байгуулагдсаны 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Ардын хувьсгалын 104 жилийн ойн үндэсний их баяр — НААДАМЫН мэндийг Hinomad.mn платформын хамт олон та бүхэндээ дэвшүүлж байна! 🇲🇳
🇲🇳 Мөн эрхэм харилцагч, хэрэглэгч та бүхэнд болон нийт Монгол түмэндээ чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье!
🌿 Бидний өв соёл, байгаль, нүүдэлчин амьдралын хэв маягийг дэлхийд сурталчилж, дотоодын болон олон улсын жуулчдад таниулах үйлсэд бидэнтэй хамтран ажиллаж, итгэл хүлээлгэн дэмжиж ирсэн та бүхэндээ гүн талархал илэрхийлье.
✨ Ирээдүйд ч мөн Hinomad.mn платформ нь Монголын аялал жуулчлалын салбарын өсөлт хөгжил, нутгийн иргэдийн орлого, оролцоог нэмэгдүүлэхэд гүүр болон ажиллахыг зорьж байна.
🫱🫲 Бид хамтдаа хөгжиж, хамтдаа бүтээж, Монгол орны үнэ цэнтэй түүх, соёл, байгалийн гайхамшгийг дэлхий дахинд хүргэх болно!
Хүндэтгэсэн,
🌐 www.hinomad.mn