13/12/2024
ЦАГААН ГОЛЫГ хүмүүс СҮҮН ГОЛ хэмээн нэрлэдэг бөгөөд Алтай таван богд уулнаас эх аван урсдаг. Хүмүүс яагаад Сүүн гол гэж нэрлэсэн юм? яагаад ийм цагаан өнгөтэй болсон юм бэ? ууж болохуу? сэлж болохуу? гэж байнга асуудаг. Үүнд хариулт өгөе 😁.
Цагаан гол Алтай Таван богд уулын Потанин болон Александр мөстөлүүдийн / мөсөн гол/ хайлсан ус юм. Эдгээр мөстөлүүд нь МӨСӨН ГОЛ гэдэг ангилалд багтдаг.
ГОЛ гэж байгаа учраас урсдаг зүйл байх нь гэдэг нь ойлгогдож байгаа биз. Эдгээр голууд нь 5-10 орчим км урт бөгөөд хүндийн хүчний үйлчлэлээр өндрөөс намруугаа урсах буюу гулсаж байдаг. Энэ нь ерөнхийдөө мөстөлийн дунд, доод хэсгээр хайлалт их явагдсанаар мөс нимгэрч мөн мөсний доод хил огшисноор массын тэнцвэрт байдал алдагдаж мөс зузаан, масс ихтэй хэсгээс мөс нимгэн масс багатай хэсэгрүү газрын хэвгий даган гулсах үзэдэл юм. Ингэж урсах явцдаа мөсний ёроолын газрын хөрсийг олон арван сая тонн хүнд жингээр үрж, тээрэмдэх буюу бидний мэддэггээр экскаватороор түрж байгаатай адилаар түрж мөстөлийн 2 тал болон төгсгөлд хөрсний овоолго үүсгэдэг ба тэрийг МОРЕАН гэж нэрлэдэг. Ингэж үрж, тээрэмдэх явцдаа ёроолын хөрс, чулуулгыг бүгдийг нь гурилнаас нарийн ширхэгтэй тоос маягын юм болгож орхино. Ингээд мөстөлийн хайлсан ус мөсний ан цаваар орж ёроолоор урсахдаа тухайн тээрэмдүүлсэн "гурилыг" урсган авч гарч ирэх ба усны өнгө цагаан саарал болдог байх нь. Тухайн "гурилны" ширхэгүүд мэдээж янз бүрийн хэмжээтэй байх ба томоохонууд нь Цагаан голын эхэн, дунд хэсэгт тунаж үлдэх бол үндсэн гурил хэт жижиг учраас голын усанд туналгүйгээр 300 гаруй км урсан Өлгий хотод очиж байгааг бид бэлхнээ харж байдаг. Хавар эрт, намар оройхон Өлгийд очиход Ховд гол тунгалаг, загасчид загас бариад байж байдаг энэ нь мөстөлийн хайлалтгүй үед нөгөө шавар урсаж ирээгүй байна гэсэн үг байх нь. Үндсэндээ бол маш нарийн ширхэгтэй шавар урсаж яваа гэж ойлгоход болно. Тиймээс уухуу🫗, усанд орохуу🏊♂️ гэдгээ өөрсдөө шийднэ биздээ. Энэхүү бичлэг нь 2024 оны бичлэг бөгөөд энэ жил сүүлийн 20 жил байгаагүй их устай зун болсон