25/06/2026
🏔️ АЛТАЙ ТАВАН БОГД - 2026: НААДМЫН ЦОР ГАНЦ АЯЛАЛ 🏔️
4 шөнө, 5 өдрийн ОНЦГОЙ ХӨТӨЛБӨР (Ховд хотоос эхэлнэ) 📍
Шалгарсан үндсэн маршрут + Цагаан голын 1 өдрийн МОРИН АЯЛАЛ + Байгалийн нууцлаг үзэсгэлэнт газрууд!
Үндэсний их баяр наадмын урт амралтаар Баруун Монголын сувд — мөнх цаст Алтай Таван Богдыг зорих цор ганц аялалдаа захиалга авч эхэллээ. Энэ жилийн урт, олон өдрийн морин аялал цуцлагдсан ч бид аялагчдынхаа хамгийн дуртай Цагаан голыг дагасан 1 өдрийн МОРИН АЯЛАЛ болон машин, явган алхалт хосолсон шалгарсан 4 шөнө, 5 өдрийн хөтөлбөрөө илүү сонирхолтой үзвэрүүдээр баяжуулан хүргэж байна.
📍 Хаанаас эхлэх: Ховд хотоос (Аялагчид Ховд хотод цуглаж аялал эхэлнэ)
📅 Хугацаа: 5 өдөр, 4 шөнө (2026 оны 7-р сарын 11-нд хөдөлнө)
👥 Суудлын тоо: Ердөө 10 ХҮН (Цөөн суудалтай тул түрүүлж захиалсан нь баталгаажна)
АЯЛЛЫН ОНЦЛОГ БА ЧИГЛЭЛ:
Энэ удаагийн аяллаар бид өндөр оргилын авиралт хийхгүй тул илүү тухтай бөгөөд Алтай Таван Богдын байгалийн хамгийн үзэсгэлэнтэй, дурсгалт газруудыг үзэж сонирхоно.
🐴 Цагаан голын морин аялал: Цагаан голын хөндийг даган, байгалийн үзэсгэлэнг морин дээрээс тольдож, нэг өдрийг адал явдалтай өнгөрүүлэх (1 өдрийн морины түрээс багтсан)
🌊 Цагаан голын хүрхрээ: Сүүн цагаан өнгөөр татах өвөрмөц, сүр жавхлант хүрхрээг дэргэдээс нь үзэх
🟢 Ногоон нуур: Уулсын дунд нуугдсан, гүн ногоон өнгөтэй үзэсгэлэнт нуурын эрэгт амарч, нандин зураг татуулах
❄️ Потанины мөсөн гол: Монголын хамгийн урт мөсөн голын зах руу алхаж, мөнх цас, мөсөн голын сүр хүчийг мэдрэх
⛺ Баруун Монголын ахуй соёл: Орон нутгийн казах, тува айлуудаар зочилж, өвөрмөц соёл, зочломтгой зантай танилцах
🎒 АЯЛАГЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ:
Хөтөлбөрт 1 өдрийн морин аялал болон байгалийн үзэсгэлэнт газруудаар алхах хөнгөн алхалтууд багтсан тул аялагчид маань тухтай, дулаан хувцас, аяллын гутал болон хувийн бэлтгэлээ хангахад хангалттай. Манай туршлагатай баг хамт олон таны аюулгүй байдал, тав тухыг бүрэн хариуцна.
📞 Захиалга өгөх, дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй чатаар болон [90256969] утсаар холбогдоорой.