Flower Tour LLC Mongolie

Directions

Flower Tour LLC Mongolie Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Flower Tour LLC Mongolie, Travel Agency, ulaanbaatar, Ulaanbaatar.

25/10/2026

Цэнхэр тэнгэрийн орон 💙 УВС

24/10/2026

Golden Eagle 🦅🦅
Mongolia 🇲🇳🇲🇳

Дэмчогийн хийдийн аялагчдын бэлдэж авч явах зүйлсийн жагсаалт, анхааруулга- Говийн нутагт өглөө, оройдоо сэрүүхэн хүйтэн...
24/10/2026

Дэмчогийн хийдийн аялагчдын бэлдэж авч явах зүйлсийн жагсаалт, анхааруулга

- Говийн нутагт өглөө, оройдоо сэрүүхэн хүйтэн байдаг тул дулаан хувцаслах
-Хөл холгохгүй, хөнгөн, дулаахан гутал өмсөнө үү.
- Дэмчогийн хийд дотор хадаг өргөж болно. /Ил задгай өлгөж, зүүж болохгүй/
-Дэмчогийн хийд дотор тавгийн идээ өргөнө.
- Эхийн умай хаданд сүү өргөж болно.
- Автобусандаа унтаж явах тул нөмрөх зүйл, /дээл байж болно, нимгэн нөмрөх бүтээлэг/, халуун уух юм, замын хоол, замдаа идэх хүнс, бэлдэж авч явахыг анхаарна уу.
-Аялагч өөрөө хүсвэл өөрийн цагаан хэрэглэлээ аваад явж болно.

24/10/2026

2026.11/01ны Дэмчогийн хийдэд Бурхан багшийн эхийн ачийг хариулсан өдөрт зориулсан ДЭМЧОГИЙН ЧОГО хуралд суух аялалдаа бүртгэж байна.

☎️9527-6600

 #ДЭМЧОГИЙН  #ХИЙД явахаасаа өмнө мэдээд аваарай. Эдүгээ сүсэгтэн мөргөлчид тус хийдэд ирээд дараах дарааллаар мөргөж за...
24/10/2026

#ДЭМЧОГИЙН #ХИЙД явахаасаа өмнө мэдээд аваарай.
Эдүгээ сүсэгтэн мөргөлчид тус хийдэд ирээд дараах дарааллаар мөргөж залбирна.

- Эхлээд үүдээр ормогцоо гурвантаа мөргөнө.
- Дараа нь гол хийд рүүгээ орж Дэмчог бурхнаас адис авна.
- Ловон Бадамжунай бурханы шүтээн бүхий Авидын суварганд дараа нь зочилно.
- Жижиг найман суваргыг гороолох бөгөөд зүүн хойд суварга буюу Бурхан багшийн мэндэлсэн суварганаас эхлэн нар зөв тойрон суваргаа гороолж дуусаад том суварга болох Диваажингийн орныг бэлгэдсэн Авидын суваргаа нар зөвөн тойрч дуусгана.
- Хамгийн сүүлийн тусдаа хашаатай том Нархажодын суварга хэмээх Соёмботой суваргыг нар буруу гурав гороолно.
- Ромбо хаданд боловсрол, эрдэм мэдлэг, ажил үйлсээ даатгана.
- Бэлэг эрхтэн хэлбэрийн хаданд үр хүүхэд, эр нөхөр, хань ижлээ даатгаж гороолно.
- Энергийн хад буюу Данзанравжаа хутагтын суудлаас энерги авна. Тэрхүү суудал дээр нэгэн хадаас байх бөгөөд тэрхүү цэгийг “энергийн төв цэг” хэмээдэг. Энд Равжаа хутагтын зохиосон “Үлэмжийн чанар” дууг бүтэн дуулна.
Үлэмжийн чанар төгөлдөр
Өнгө нь тунамал толь шигээ хө
Үзэсгэлэнтэй хөөрхөн царайг чинь хө
Үзээд үзээд ханашгүй яа хө
Сэтгэлийг булаамаараа зэ
Бадмын дундаас дэлгэрсэн
Балын амтанд дурламаараа хө
Баясгалантай хөөрхөн царайг чинь хө
Бахархаад бахархаад ханашгүй яа хө
Сэтгэлийг булаамаараа зэ
Хөшүүн сэтгэлийг хөдөлгөсөн
Хөхөө шувууны эгшигтэй
Хөгжилтэй хөөрхөн царайг чинь хө
Хүсээд хүсээд ханашгүй яа хө
Сэтгэлийг булаамаараа зэ

- Хадны доохно талд Равжаа хутагтын гэрийн буурь нар зөв гороолно.
Хамгийн сүүлд нь Энергийн хамгаалалт хэмээх үйлдэл хийх бөгөөд цагаан, шар, улаан хадагтай чулуу тавьсан хадан дээр хоёр алгаараа дарж нүдээ анин бясалгана. Мөн эргэн тойронд нь байх энергийн идэвхжилтэй хаднууд дээр хэвтэх, суух, налах зэргээр байж толгой, хүзүү, нуруу, бөөр, тархины өвчнүүдийг илааршуулахыг хүсэж бясалгадаг байна.

24/10/2026

ДЭМЧОГИЙН ХИЙД 🇲🇳

…
Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших хийд бөгөөд Ноён хутагт Д.Данзанравжаа говь нутагт нийт 8 хийд байгуулсны нэг нь Дэмчогийн хийд юм. Домгоор бол Хамрын хийдээс “пүрэв” хөөргөсөн гэдэг. Пүрэв гэдэг нь 350 грамм жинтэй, шовх үзүүртэй төмөр бүхий луужин маягийн эд юм. Дэмчогийн хийд барих газрыг Пүрэв заасан гэлцдэг.
Говийн догшин ноён Хутагт Данзанравжаа энэхүү Дэмчогийн хийд буй газар нутагт ирээд Ханбогд хайрханы дэргэд 7 хоног бясалгал үйлдээд 30 хоног мориор давхиж нутаг орныг сонирхон шинжсэний дараа “энэ орон нутаг бол миний зөвхөн ирээд буцах газар биш, би амьдралынхаа тодорхой хугацааг өнгөрүүлэх ёстой юм байна” хэмээжээ. Бараа бологсод нь “энэ ямар газар нутаг вэ” хэмээн асуухад “Энэ газрыг шүтэж чадах юм бол хүний ид шиднээс илүү байгалийн ид шид ноёлсон, хүмүүст дэндүү их сайн сайхныг өгч чадах, галав юүлэх, ертөнц мөхөх тэр хэцүү цагт хүн амьтнаа аваад үлдэж чадах нутаг байна” гэж айлджээ.
Ноён Хутагт амьдралынхаа 20-иод жилийг энэ газар нутагт өнгөрүүлж, Галбын говийн уулсын дунд гурван хийдийг байгуулжээ. Түүний нэг болох Дэмчогийн хийд нь зөвхөн эргэл мөргөл, ариусал бясалгалын чиглэлээр байгуулагдсан бөгөөд дүйцэн өдрүүдэд хурал хурдаг хийд байжээ. Дэмчог гэдэг нь “дээд амгалан” хэмээх утгатай ажээ. Эдгээр “Галбын гурван хийд”-ийг 1830-1836 оны хооронд барьж байгуулсан бөгөөд хоорондоо 5-6км зайтайгаар Чандмань эрдэнэ байрлалтайгаар байгуулагджээ. Эрээтийн хийд, Цагаан толгойн хийд, Дэмчогийн хийд хэмээх гурван хийд ...
Ноён хутагт Данзанравжаа Ханбогд уулыг шинжин үзээд “Энэ уулын эзэн нь цагаан тэмээ унаж, лимбэ үлээсэн гоо үзэсгэлэнт сайхан залуу бүсгүй байна” хэмээгээд “Хүн шидтэй төрөх хэрэггүй, энд ирээд л шидийг олох юм байна” гэж айлджээ. Тэгээд Ханбогд уулын эзэн болсон сайхан бүсгүйд зориулан “Үлэмжийн чанар” дууг зохиожээ. Дууны нэг бадаг нь 5 мөртэй бөгөөд энэ нь 5 махбодийг илэрхийлдэг. Мөн энэ дуу нь 5 бадагтай бөгөөд энэ нь хүний 5 мэдрэхүйг илэрхийлдэг.

Үлэмжийн чанар төгөлдөр
Өнгө нь тунамал толь шигээ хө
Үзэсгэлэнтэй хөөрхөн царайгий чинь хө
Үзээд үзээд ханашгүй яа хө
Сэтгэлийг булаамаараа зэ

Бадмын дундаас дэлгэрсэн
Балын амтанд дурламаараа хө
Баясгалантай хөөрхөн царайгий чинь хө
Бахархаад бахархаад ханашгүй яа хө
Сэтгэлийг булаамаараа зэ

Хөшүүн сэтгэлийг хөдөлгөсөн
Хөхөө шувууны эгшигтэй
Хөгжилтэй хөөрхөн царайгий чинь хө
Хүсээд хүсээд ханашгүй яа хө
Сэтгэлийг булаамаараа зэ.

24/10/2026

Дэмчог бурхан
བདེ་མཆོག
(санс: Самвара, Хэрука,)
( мон: Дээд амгалант) гэдэг бурхны нэрийн тайлбарыг юуны өмнө хийхэд “Буддын шашин, соёлын тайлбар толь” номонд “Дээд амгалангийн билэг билгийг илт ологчийн мөр ба үрийн үе зэргийг үзүүлэх дээд үгүй эх дандрын гол ундэс хийгээд түүний гол ядамын алдар болой” хэмээсэн байна. Мөн Дэмчог бурхныг Хэрука гэж нэрлэдгийн хувьд “цус уугч” гэсэн утгатай үг. Дэмчог бурхны алдар. Мөн догшин бурхдын ерөнхий алдар ч болдог” Монголоор Дээд амгалант буюу Цус уугч нь нууц тарнийн ёсны гол бурхан бөгөөд “түүнд зориулсан магтаалаас үзвэл тарнийн бүх үсгийн хослолоос гаралтай ажээ”
Язгуурын таван бурханы нэг Акчобхагийн хувилгаан дүр юм”.
Тийм ч учраас “голынх нь зүүлт чимэгт Акчобхагийн бяцхан дүрс байж болдог”
Монголд дараах гурван ёсны Дэмчог ихээхэн дэлгэрсэн,
Үүнд: (Дүвчин нагво жодзо ёсны,)
(дүйчин Лүсйбагийн ёсны,)
(Дэлбүвагын ёсны) эдгээр болно.
Хөх ба цагаан өнгөтэй
Дэмчог түгээмэл байхаас
Лүейбагийн ёсны Дэмчог нь биеийн өнгө цагаан, Эсруа адил дөрвөн нүүртэйгээс голынх нь нүүр цагаан, баруүн талынх нь нүүр хөх, зүүн талдаа хоёр нүүртэйгээс нэг нь шар, нөгөө нь улаан, тэргүүн тус бүр нь гурав гурван мэлмийтэй. Дөрвөн тэргүүн тус бүр нь есөн хохимой чимэгтэй, дөрвөн тэргуүний орой нэг үснэргэй, арван хоёр мутар бүхийгээс баруун талын зургаан мутартаа зааны нойтон арьсны урд хөл, очир толгойтой дугуй иртэй сүх, бөхгөр хутга, гурван үзүүртэй сэрээ, дамар, очир, зүүн талын зургаан мутартаа, зааны хойд хөл, цус дүүргэсэн гавал, цалам, дөрвөн нүүртэй тэнгэрийн толгой, хадамгаа, хонх зэргийг тус тус барьсан байна. Хамгийн урд талд нь дагина Дорж пагма эх зүүн мутартаа хонх барьж, Дэмчогийн ууцаар хөлөө ороон эцэг-эх бурханы ёсоор оршино. Дэмчог нь барын арьсан хормогчтой, баруун хөлөө жийж, зүүн хөлөө хагас нугалж, Кайлас уулын наран дэвсгэрт бадамлянхуяа дээр улаан, хар хоёр хүнийг гишгэж оршино. Энд эх Доржпагмогийн талаар тодруулахад улаан биетэй, гурван мэлмийтэй, тэргүүндээ гавал чимэг, үенэртэй, хүзүүндээ гавал хэлхэж зүүсэн ийм дүр байдалтай байнам.
Хөх лагшинтай Дэмчог бурханы дүр байдлыг “Умардын буддизмын бурхад” номноос авбал уншигч танд сонирхолтой байх болов уу. “Самвара нь хөх өнгөтэйн гадна арван хоёр мутартай байдаг. Өөрийн анхны гар нь важра хумкара мутар хийж хонх, очир барьсан байна. Бусад мутар нь Брахмагын дөрвөн нүүрт толгой, хадамгаа (шидэт очирт таяг) зэрэг тарнийн билэг тэмдгүүд барьсан харагдана. Тэрээр хүзүүндээ гавалын хэлхээ зүүсэн байх ба Пандерийн “бурханы чуулган”-аас харвал, ташаанаасаа барын арьсаар хормогч хийсэн байдаг. Өгүүлж буй бурхан бээр зүүн талдаа очирт таяг (хадамгаа) барьж, дөрвөн гартай эмэгтэйн нүцгэн биен дээр гишгэж, баруун талдаа барын арьс нөмөрсөн дөрвөн гартай эрэгтэй хүнийг дэвсэлж байна. Тэрээр бусад ядамуудынхаа нэгэн адил гол төлөв шакти Важраварахитайгаа байх ба түүнийг цээжиндээ наалдуулж ууцаар нь тэвэрсэн байдлаар дүрслэгдэнэ. Дагина нь гавал, аяга, очир барьсан байна. Дагиныг нь хэрэв өнгөөр ялгавал интоор жимсний өнгөөр будах ба сударт өгүүлснээс үзвэл ямар ч хувцасгүй нүцгэн байна. Түүний титэмд Вайрочана байна. Тухайн хөргийг хүрээлэн алдарын дөл бадарсан байдаг”. Мөн энд Цагаан Дэмчог бурханы өөр нэг хувилбарын Долоннуурын II Жанжаа хутагт Ролбийдоржийн (1717-1786/ “Цагаан Дэмчогийн үүднээс үзэхүй насны шидийг бүтээгч, үхлийн эзнийг дарагч мэс” гэдэг зохиолоос хураангуйлан авч өгүүлбэл, “Дэмчог цагаан өнгөтэй, нэг тэргүүн, хоёр мутартай, хоёр мутартаан улаан бумбатай мөнхийн рашаан дүүргэсэн бумба барьсан. түүний өвөр дээр Доржналжирмаа гэх бүсгүй өөдөөс нь харж суусан, тэр нь мән адил нэг тэргүүн, хоёр мутартай. хүний гавал аяганд мөнхийн рашаан дүүргэснийг хоёр гартаа нэг нэг барьсан, эр нөхрөө тэвэрсэн, эр, эм хоёулаа хүний яс ба элдзв зүйлээр чимсэн, эр нь болох гэцэг бурхан нь очир завилалтаар завилж суусан, эхнэр нь хөлөө жийж суусан, 32 зүйлийн алдар, 80 зүйлийн сайн шинж бүрдсэн, маш тунгалаг таван өнгийн солонгон дотор оршдог” гэж бичсэн байна. Мөн түүнчлэн уг номонд цагаан Дэмчог бурхныг шүтэх буюу судрыг уншуулбап, биеийн дотор бүгдэд мөнхийн рашаан дүүргэсэн мэт болж, хилэнц, нүгэл, өвчин, ад зэтгэр зэрэг харшлах шалтгаан бүгд арилж үхэхгүй урт наслах увдисыг олдог” гэж бичжээ.

БУРХАН БАГШИЙН ЭХИЙН АЧИЙГ ХАРИУЛСАН ИХ ДҮЙЧЭН ӨДӨР                  2026.11/01Бурхан багшийн ээж бурхан багшийг төрүүлэ...
24/10/2026

БУРХАН БАГШИЙН ЭХИЙН АЧИЙГ ХАРИУЛСАН ИХ ДҮЙЧЭН ӨДӨР
2026.11/01

Бурхан багшийн ээж бурхан багшийг төрүүлээд 7 хоногийн дараа өөд болж 33 тэнгэрийн оронд мэндэлсэн ажээ.
Бурхан багш 41 сүүдэртэйдээ ээжийнхээ ачийг хариулахаар 33 тэнгэрийн оронд морилон ээждээ болон бусад тэнгэрүүдэд 3 сарын турш дээдийн ном номлон гэгээрэлд хөтөлсөн хэмээдэг. Эхийн ачийг хариулаад намрын сүүл сарын билгийн тооллын 22-нд Гучин гурван тэнгэрийн орноос Замба тивд эргэн залран ирсэн хэмээдэг.
Энэ өдрийг Монголчууд "Эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр" хэмээдэг бол Төвөдүүд "Тэнгэрээс буусан дүйчэн" хэмээдэг.
Энэ өдөр хүн бүр эцэг эхийн ачийг дурсан буян хураах нь энгийн үед буян хурааснаас үлэмж буян их гэж дээдсүүд айлддаг.
Тиймээс энэ өдөр та бүхэн
~ Эжий, аавыгаа баярлуулаарай.
~ цагаан хоол зооглож
~ маань, мигзэм аль чадахаараа уншиж
~ зул хүж өргөн
~ бусдын тусын тухайд нэг өдрийг өнгөрүүлэхийг хичээгээрэй. Бусдын тус хийхэд заавал эд хөрөнгө байх алба байхгүй. Чин сэтгэлээсээ бие биетэй харилц. Чин сэтгэлээсээ ажлаа хий. Чин сэтгэлээсээ бусдыг хүндэл.

‘’Бурханлаг хүү ба сохор эх”

Эрт урьдын цагт сохор нүдтэй нэгэн эмэгтэй, ганц хүүтэйгээ амьдардаг байжээ. Ээж нь хүүдээ бүхнээ зориулж, хүүгээ сургуульд явуулах гэж өдөр бүр хөршийнд угаалга хийж амьдардаг байв. Хүү насанд хүрэхэд ээжийнхээ нүдийг харах бүрт санаа зовдог болсон ч, нэгэн өдөр баячуудын хүүхдүүд түүнийг “сохор эхтэй хүү” гэж шоолжээ.

Ингээд хүү сэтгэлээр унаж, өөр нутгийг зорьжээ. Хэдэн жилийн дараа алдар нэртэй болж нутагтаа эргэн ирэхэд, ээж нь аль хэдийн хөгширч, нүднийхээ гэгээг бүрэн алдсан байв.

Хүү харамсан нулимс унагаж, түүнийг асран сувилж эхлэв. Нэгэн өдөр тэр ээжийнхээ нүдийг эмчлүүлэхээр уулын бэлд орших ламд очжээ. Лам түүнд: ‘’ЭЭЖИЙН ТАНЬ НҮДИЙГ ЭДГЭЭХ ЭМ НЬ ЭНЭРЭНГҮЙ СЭТГЭЛ ЮМ’’. Түүнийг чи өдөр бүр угааж, хооллож, хайрлаж бай. Тэр нүдээрээ бус, сэтгэлээрээ гэгээ олох болно” гэж айлджээ.

Хүү ламын үгийг дагаж, ээжийгээ хайрлан халамжилсаар нэгэн өдөр ээж нь “Хүү минь, би нүдээрээ биш, сэтгэлээрээ чамайг харж байна” хэмээн инээмсэглэжээ.

Хүн гаднаа гэгээ олохын тулд, эцэг эхийнхээ сэтгэлд гэрэл асаах хэрэгтэй.

АМЬТАН БҮХЭН АМГАЛАНТАЙ БАЙХ БОЛТУГАЙ 🙏🙏🙏

📣📣СОНОРДУУЛГА!!! ❗️❗️Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн үүсгэн байгуул...
24/10/2026

📣📣СОНОРДУУЛГА!!! ❗️❗️

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн үүсгэн байгуулсан Галбын Говийн гурван хийдийн нэг болох Дэмчигийн хийдийн зүгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ДЭМЧОГИЙН ЧОГО хурал номын зан үйл энэ жил аргын тооллоор 2026 оны 11-р сарын 01нд буюу намрын адаг сарын хуучдын 22-нд хурах бөгөөд мөн 11 сарын 02 нд тус хийдийн Хамба лам Хангайн багш ДОРЖЦЭВЭЭН дээдэс бээр Дэмчог Лханжэй бурхны авшиг тэргүүтэнг хүртээх зан үйл болох гэж байна.

Мөн энэхүү намрын адаг сарын хуучдын 22-ны өдөр буюу аргын тооллоор 11-р сарын 01 өдөр нь Бурхан багшийн эхийн ачийг хариулсан өдөр бөгөөд энэхүү үйл явдлыг бурхны их хөлгөний шашинтай улс орны ард түмэн бүгд тэмдэглэн эх эцгийнхээ ач элбэрлийг санан ачийг нь хариулах зорилго сэдлийг үүсгэдэг чухал ач холбогдолтой тэмдэглэлт өдөр билээ.

Бурхан багшийн эх түүнийг төрүүлээд 7 хоногийн дараа насан өөд болж 33 тэнгэрийн оронд мэндэлсэн ажээ.
Бурхан багш 41 сүүдэртэйдээ ээжийнхээ ачийг хариулахаар 33 тэнгэрийн оронд морилон ээждээ болон бусад тэнгэрүүдэд 3 сарын турш дээдийн ном номлон гэгээрэлд хөтөлсөн бөгөөд эхийн ачийг хариулаад намрын сүүл сарын билгийн тооллын 22-нд Гучин гурван тэнгэрийн орноос Замба тивд эргэн залран ирсэн хэмээдэг.
Энэ өдрийг Монголчууд "Эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр" хэмээдэг бол Төвөдүүд "Бурхан багш тэнгэрээс буусан дүйчэн" хэмээдэг.
Энэ өдөр хүн бүр эцэг эхийн ачийг дурсан буян хураах нь чухал бөгөөд энэ өдөр та бүхэн
~ Эцэг эхээ баярлуулах
~ Цагаан хоол зооглох
~ Тарни ном унших
~ Бурхан шүтээнд тахил, зул хүж өргөх
~ Нийт хамаг амьтны тусын тухайд нэг өдрийн бацаг сахил хүртэн өнгөрүүлэх зэрэг буяны сайн үйлэнд аль чадахаараа хичээвэл түүний үрд сэтгэлийн амгалан хийгээд алсдаа тэнгэр хүмүүний илт өндрийн сайн төрөл хийгээд бүр цаашлаад орчлонгийн гэм бүгдээс хагацсан бурхны хутгийг олох зэрэг ач тустай билээ.

Үйл ажиллагааны хөтөлбөр:

11 сарын 01 - нд
06:30 - Тэгчэн сожон буюу нэг өдрийн бацаг сахил хүртээх зан үйл
09:00 - Дэмчигийн чого хурал номын зан үйл эхэлнэ
11:30 - Завсарлага
12:30 - Дэмчигийн чого хурал номын зан үйл үргэлжилнэ
15:00 - Завсарлага
15:30 - Дэмчиг лханжэй бурхны авшигийн ДАГОН буюу бэлтгэл
17:00 - гадаална

11 сарын 02 - нд
11:00 - Дэмчиг лханжэй бурхны авшиг хүртээх зан үйл эхэлнэ
15:00 - Дэмчиг Лханжэй бурхны авшиг хүртээх зан үйл гадаална.

ХААНА:
Өмнөговь аймгийн Ханбогд сум.
Дэмчигийн хийд

🕍🛕🇲🇳 ДЭМЧОГИЙН ХИЙД-д болох “Бурхан багшийн эхийн ачийг хариулсан Их Дүйчэн өдөрт” зориулсан ДЭМЧОГИЙН ЧОГО хурах хуралд...
24/10/2026

🕍🛕🇲🇳 ДЭМЧОГИЙН ХИЙД-д болох “Бурхан багшийн эхийн ачийг хариулсан Их Дүйчэн өдөрт” зориулсан ДЭМЧОГИЙН ЧОГО хурах хуралд суух 🍁🍂аялалын бүртгэл эхэллээ.
📳Бүртгэлийн утас- ☎️7266-2667 ☎️9527-6600

☸️🕉 “Бурхан багшийн эхийн ачийг хариулсан Их Дүйчэн өдөр” 2026.11/01н буюу намрын адаг сарын билгийн тооллын 22ны өдөр аливаа сайн буян үйлдвэл арвижин дэлгэрдэг билээ.

🕧🔸Аялал гарах өдөр:
2026.10/31ны Бямба гаригийн үдээс хойш 17:47 цагт УБ хотоос хөдөлнө.
2026.11/02ны Даваа гаригаас Мягмар гаригт шилжих шөнө дунд УБ хотод ирснээр аялал өндөрлөнө.

🤩Аялалын маршрут: УБ-Дундговь- Өмнөговь-Ханбогд- УБ

🚌Аялалын унаа: Аялагчдын тооноос хамаарч унаагаа захиална .

💸Аялалын төлбөр:
Автобусаар аялах 1хүний зардал 299.000₮ /хоолгүй/
Alphard машинаар аялах 1 хүний зардал 377.000₮ /5 аялагч/
💰Төлбөрт багтсан:
-Уб- Ханбогд-Уб орох автобусны 2 талын унааны түлш, түрээсийн төлбөр
-Жолоочийн хоол, байр, цалин хөлс
-Зочид буудалд 1хонох төлбөр
-Гэнэтийн осол эрсдлийн даатгал орсон./ХААН ДААТГАЛ/

⛔️Аялалын зардалд багтаагүй
Замын хүнс, Ахуйн зардал, хоолоо аялагч өөрөө 100% хариуцна. Зочид буудалд байрлаж тул тусдаа хоолны газар хоолоо захиалж идэхийг анхаарна уу.

📳Бүртгэлийн утас- ☎️7266-2667. ☎️9527-6600

📍Аялалын жишиг хөтөлбөр
✅Аялалын эхний өдөр
2026.10/31-ны Бямба гаригийн оройны 17:47 цагт Уб хотоос Өмнөговь аймгийн Ханбогд сум руу хөдөлнө.
Шөнө машиндаа унтаж явах тул нөмрөх зүйл, замын хоол, халуун ус бэлдэж авч явахыг анхаарна уу.

✅Аялалын 2 дахь өдөр
Дэмчогийн хийдэд ирнэ.
Дэичогийн Чого хуралд сууна.
🌄Дэлхийн Энергийн төв - Дэмчогийн хийдтэй танилцаж энерги аваад, хүслээ шивнэн залбирч, ажил үйлсээ📸🎥даатгана.
18:39 цагт Урьдчилж захиалга өгсөн зочид буудалдаа ирж байрлаж амарна.
Амрах цаг

✅️Аялалын 3 дахь өдөр
Зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Дэмчогийн хийд рүү хөдөлнө.
Хурал гадаална.
15:35 цагт Уб хот руу хөдөлнө.
Шөнө машиндаа унтаж явах тул нөмрөх зүйл, замын хоол, халуун ус бэлдэж авч явахыг анхаарна уу.

✅️Аялалын сүүлийн 4дэхь өдөр
‼️‼️Даваа гаригаас Мягмар гариг руу шилжих шөнө дунд УБ хотод ирснээр аялал өндөрлөнө.

Address

Ulaanbaatar
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Flower Tour LLC Mongolie posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category