Flower tour LLC Mongolia

Flower tour LLC Mongolia 2018 оноос хойш жилийн 4 улиралд тогтмол дотоодын аялал зохион байгуулж байгаа..

18/07/2025

Өнөөдөр орой гарах
ХАМАРЫН ХИЙД-н вагонтой аялалд нэмэж 4хүн бүртгэнэ.

☎️9527-6600

Их газрын чулуунд яаг ийм өнгө дизайнтай кемп шинээр нээвэл ёстой тултал нь үнэгүй рекламдаж өгнө шүү. Хүнээр ёстой тасл...
18/07/2025

Их газрын чулуунд яаг ийм өнгө дизайнтай кемп шинээр нээвэл ёстой тултал нь үнэгүй рекламдаж өгнө шүү.

Хүнээр ёстой таслахгүй байхаа амлая.

18/07/2025

Welcome to Mongolia 🇲🇳🇲🇳🇲🇳

🇲🇳ХӨВСГӨЛ НУУР & САХАРЫН РАШААН дээр амрах АВТОБУСТАЙ АЯЛАЛ🫶🫶Аялах газрын танилцуулга:🇲🇳ХӨВСГӨЛ НУУРМонгол улсын хойд хэ...
18/07/2025

🇲🇳ХӨВСГӨЛ НУУР & САХАРЫН РАШААН дээр амрах АВТОБУСТАЙ АЯЛАЛ

🫶🫶Аялах газрын танилцуулга:
🇲🇳ХӨВСГӨЛ НУУР
Монгол улсын хойд хэсэгт Хөвсгөл аймагт оршдог. Энэ нуур нь Монголын хамгийн их эзлэхүүнтэй, хамгийн гүн нуур юм. Хөвсгөл дэлхийн арван долоон эртний нуурын нэг, 2 сая гаруй жилийн настай хэмээн тооцоолсон байдаг. Нийт усны эзэлхүүн 381 км³ байдаг нь дэлхийн нийт цэнгэг усны 0.4 хувьтай тэнцэнэ.
Хөвсгөл нуурт 46 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгана. Явсаар нийт 1000 км зайг туулан Байгал нуурт цутгадаг. Энэ хоёр нуурын хоорондын шууд зай нь ердөө 200 км.
Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газар Сибирийн тайга, Төв Азийн хээр талын бүсийн шилжилтийн хэсэгт хамаарна. Хөвсгөл нуурын өмнөд, хойд эрэгт орших Хатгал, Турт гэсэн хоёр боомтын хооронд зун цагт усан тээвэр хийгддэг. Хөвсгөл нуурын эргэн тойрон фосфоритоор баялаг.
Хөвсгөл гэдэг үг нь түрэг хэлээр Кеп Сү Кель буюу "Хөх устай нуур" гэсэн үг болой. Монголчууд уг нуурыг эрт дээр үеэс Ариг ус хэмээн нэрлэж байжээ. Хөвсгөл гэдэг үгийн язгуур нь монголоор хөв /ой хөвч гэдэг үгийн хөвтэй гарал нэг/ олон их гэсэн утгатай, түрэг гаралтай хэлнүүдийн көп /олон их гэсэн утгатай/ су гэдэг нь монголоор ус /эртний монгол хэлний усу гэдэг үг нь одоогийн монгол хэлээр төгсгөлийн у эгшиг нь гээгдсэн байхад, түрэг гаралтай хэлнүүдэд эхний у эгшиг нь гээгдсэн байна./ гөл гэдэг нь нуур гэсэн утгатай түрэг гаралтай хэлнүүдийн "көл" гэсэн үг /гэхдээ монгол хэлэнд байдаг "хөлгүй нуур, хөлгүй ус, зэрэг үг хэллэгт байдаг "хөл" гэсэн үгтэй гарал нэг байж ч болох юм/ Ингээд Хөв/көп-их, су-ус көл-нуур буюу их уст нуур гэсэн үг болно.
Хөвсгөл нуур нь Монголын ОХУ-тай хилийн ойролцоо байрлах бөгөөд Саяны нурууны зүүн хэсэгт байрлана. Азийн цэнгэг уст нууруудаас усны эзлэхүүнээрээ хоёрт жагсах бөгөөд Монгол улсын нийт цэнгэг усны 70%, дэлхийн цэнгэг усны 0.48%-г өөртөө агуулна.
🫶🫶Хөвсгөл нуурын зүүн эрэгт оршдог Хүслийн хад хэмээх үзэсгэлэнтэй хадан хясаанд очиж та бүхэн Хөвсгөл нуурыг бүхэлд нь харах бөгөөд Далай ээжид хүслээ шивнэх боломжтой.

🚗Аялалын маршрут: Улаанбаатар –дархан- Эрдэнэт- Хөвсгөл нуур - Хүслийн хад- УБ хот
📍Таны үзэх газрууд:
🫶Хөвсгөл нуур
🫶Хүслийн хад
🤩Сахарын рашаан
🥳50,100 огтолцолын цэг

‼️⚠️🚨Анхаарах нь: Аялалын автобус аялагчдын тооноос хамаарч захиалагддаг. Хэрэв 20 -27 аялагчтай групп бүрдээд зайлшгүй том автобусаар аялах бол бензиний зөрүү төлбөр аялалын төлбөр дээр нэмэгдэхийг анхаарна уу!!!!!

🤍🧡Аялалын жишиг хөтөлбөр
✅Аялалын эхний өдөр
18:30цагт УБ хотоос Хөвсгөл аймаг руу хөдлөнө.
Автобусандаа унтаж амрах тул нөмрөх зүйл, замын хоол, хүнсээ бэлдэж авч явна.
Оройн хоолоо замдаа худалдаж авч иднэ.
/аялагчид өөрсдөө мөнгөө төлнө./
🕉🕉Тээврийн хэрэгсэл
Жуулчны тусгай зөвшөөрөлтэй 45 хүний суудалтай аялалын автобусаар зорчино.

✅Аялалын 2,3дахь өдөр
Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотод ирнэ.
09:29 цагт ЖУУЛЧНЫ БААЗДАА ирж байрлаж амарна.
🥘🍳Хөтөлбөрт багтсан жуулчны баазад идэх өглөө, өдөр, оройн хоолтой /нийтдээ 6хоол/
14:30 цагт Хүслийн хад руу завин аялал хийнэ. /төлбөр аялагчаас/
🇲🇳Үзвэрийн цаг: Хүслийн хад руу аялна.
ЖУУЛЧНЫ БААЗЫН гэрт хононо.

✅Аялалын 4дэх өдөр
🍳🥘Хөтөлбөрт багтсан өглөөний цайгаа кемпдээ ууна.
09:10 цагт Өглөөний цайгаа уусны дараа автобусандаа сууна.
Мөрөн хотод өдрийн хоолоо захиалж иднэ.
/аялагчид өөрсдөө мөнгөө төлнө./
ҮЗВЭРИЙН ЦАГ: САХАРЫН РАШААН
😇Урьдчилж захиалга өгсөн Сахарын рашааны хажуудах жуулчны бааз дээр ирж байрлаж амарна.
⚠️Энэ өдрийн оройн хоолыг аялагчид өөрсдөө мөнгөө төлөөд худалдаж авч иднэ.

✅Аялалын сүүлийн 5дахь өдөр
🍳🥘Хөтөлбөрт багтсан өглөөний цай /өрөм, тараг, боорцог, сүүтэй цай/
Замдаа Дархан, Эрдэнэтээр дайран УБ- хотод ирснээр аялал өндөрлөнө.

💸Аялaлын зардал: 1хүний 499.000₮
Аяллын үнэнд багтсан зүйлс:
- Унааны зардал / түлшний зардал, жолоочийн цалин хөлс/
- ДЦГ- БЦГ-уудад нэвтрэх хураамж
- Аялагчдыг гэнэтийн осол, эрсдлийн даатгалд нэгдсэн журмаар хамруулна.
- Хөвсгөл нуурын эрэг дээрх баазад 2 хонох төлбөр
-Сахарын рашаан дээр 1хонох гэрийн төлбөр
- Жуулчны баазад хөтөлбөрт багтсан нийт 7 хоол орсон.

❌⚠️Аялалын зардалд багтаагүй
- замын хоол, хүнс
- Морь, тэмээ унах, усан онгоц, завинд суух зардал ороогүй

1. Хоёроос гурван ээлжийн хувцас /пүүз, усны гутал, борооны цув, дээл авбал сайн/
2. Нарны малгай, нүдний шил
3 Повер банк, зургийн аппарат
4. Ахуйн хэрэглэл/саван, сойз, нүүр гарын алчуур, 00 цаас, нойтон сальфетка/
5. Аптек /үүнд: даралтын эм, өвчин намдаах эм, шархны лент, гар ариутгагч, амны хаалт/
6. Замдаа идэх хөнгөн амархан муудахгүй хоол хүнс /боорцог, тараг, элэгний нухаш, талх, бэлэн гоймон гэх мэт/

😎👉САНАМЖ
- Аялал нь хөтчөөс өгсөн аюулгүй байдлын болон бусад зааварчилгааны дагуу явагдана.
- Аялагчид согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглоно.
- Хүүхэдтэй аялаж байгаа тохиолдолд асран хамгаалагч, эцэг, эх нь аюулгүй байдлыг хангаж авч явах үүрэгтэй.

‼️🕐Бүртгэл:📝 📝
📲Бүртгэлийг дараах утсаар авна. ☎️9527-6600, 8580-0334. 7220-3227.
Та аяллын зардлын 100% төлснөөр таны суудал баталгаажина.
Дансны дугаар:
- Хаан банк 5007255106 Бодьцэцэг
🌿🌻 🌸💎🏼🌳
💡 🎑

17/07/2025

2025.08/07-нд ХӨВСГӨЛ НУУРЫН
5 өдөр 5шөнө аялалтай.
☎️9527-6600

17/07/2025

Шүгэл үлээж хамаг муухай бохир завааныг чинь нийтэд дэлгэчихэж чадна шүү. Зарим нэгэн шуналын дэв болсон амралт жуулчны баазуудаа шившгээ дэлгүүлэв.

17/07/2025

Зарим нэгэн гэр амралт, жуулчны баазууд битгий хүнийг хийхэд хүргээрэй.
Дахиж хүн очиж амархааргүй болтол сэвчихэж чадна шүү. -чин аниа болчихгүй зуныг дуусгачихмаар байна ааа.😨

Архангай аймаг💚 байгаль, цаг агаар үнэхээр    байна даа. Ийшээ аялаач таануус.. 😜
17/07/2025

Архангай аймаг💚 байгаль, цаг агаар үнэхээр байна даа.

Ийшээ аялаач таануус.. 😜

17/07/2025

2025.07/29-нд гарах УВС аймгийн 100жилд зориулсан Хяргас нуур, Хэцүү хад үзэх аялалдаа бүртгэж байна.
Ердөө 8аялагч бүртгэнэ.

☎️9527-6600

2025.07/10-нд гарсан УВС- Хяргас нуур, Хэцүү хад аялал амжилттай яваад ирсэн.Аялагчдын зураг байхгүй ээ. Ккк
17/07/2025

2025.07/10-нд гарсан УВС- Хяргас нуур, Хэцүү хад аялал амжилттай яваад ирсэн.

Аялагчдын зураг байхгүй ээ. Ккк

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Flower tour LLC Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category