28/09/2023
🐾 Мануул 🐾
Палласын муур буюу мануул нь Төв Азид тархсан жижигхэн муур юм. Манай оронд байдаг мануул бол дэлхийд хамгийн томд тооцогддог гэнэ шүү! Түүний биеийн урт нь 60 см, 25 см урт сүүлтэй, дунджаар 3.6 кг жинтэй. Энэ өхөөрдөм амьтаны зулзагыг мажуухай буюу ногоолой гэдэг гэнэ.Бандгар бие, богино хөл,дугуй хүүхэн хараа, өтгөн үс нь түүнийг чимдэг.Үсний өнгө нь улирал даган солигддог нэг тийм пандгар хөөрхөн амьтан.Түүнд аюул тулгарсан үед аргалын ардуур нуугддаг, хүний нүдэнд тэр бүр харагдаад байдаггүй шөнийн цагаар идэш тэжээлээ олж иддэг байна.