29/07/2026
Өнөөдрийн саранд хүслээ шивнэж, шинэ зорилго тавьбал эерэг энерги авчирна 🧡
Учир нь өнөөдөр буюу 7-р сарын 29-ний шөнө “Buck Moon” буюу Бугын тэргэл сар тэнгэрт мандах аж. Энэхүү үзэсгэлэнт тэргэл сарыг тусгай дуран, төхөөрөмжгүйгээр харах боломжтой бөгөөд шаргалдуу туяатай, ердийнхөөс илүү том харагддаг аж.
“Бугын сар” хэмээх нэр нь Умард Америкийн уугуул иргэдийн уламжлалаас гаралтай. Учир нь жил бүрийн энэ үед залуу бугын эвэр хамгийн эрчимтэй ургаж эхэлдэг тул байгалийн энэхүү мөчлөгийг бэлгэдэн ийн нэрлэжээ.
Бэлгэдлийн утгаараа Бугын тэргэл сар нь хувь хүний өсөлт хөгжил, шинэ хүч чадал, дахин сэргэлтийг илэрхийлдэг. Мөн урт хугацаанд хөдөлмөрлөсөн зүйлсийн үр шимээ хүртэх, эхлүүлсэн ажлынхаа үр дүнг харах цаг ирж буйг бэлгэддэг хэмээн үздэг.
Олон хүн энэ үеэр шинэ зорилго тавьж, хүсэл мөрөөдлөө шивнэн хүслээ хэлбэл эерэг энерги авчирдаг гэж үздэг байна.