13/06/2025
Монгол улс дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас Виз мэдүүлэгчдэд зориулсан мэдэгдэл🇺🇸🇺🇸🇺🇸
Төрийн департамент нь АНУ-ын ашиг сонирхлыг хамгаалах үүднээс визийн үйл явцыг шударгаар, тодорхой хэмжээнд нээлттэйгээр явуулдаг.
Виз мэдүүлэгч танд бид доорх зүйлсийг амлаж байна:
Хэдийгээр танд виз олгох боломжгүй байсан ч бид танд хүндэтгэлтэй хандаж, таны нэр төрд халдахгүй.
Бид хүн болгоны визийн өргөдлийг харилцан адилгүй болохыг ойлгож тус тусад нь авч үзэх болно.
Таны хувьд визийн ярилцлага нь анхны эсвэл танил биш явц учраас таныг сандарч болохыг ойлгож байна.
Визийн ярилцлагын богино хугацаанд таны аяллын төлөвлөгөө болон зорилгын талаарх бүрэн дүүрэн мэдээлэл авахын төлөө бид үргэлж хичээдэг.
Бизнес эрхлэх, суралцах эсвэл бусад чухал асуудлаар АНУ-ыг зорих гэж буй бүх виз мэдүүлэгчдийг цагт нь аялуулах, ярилцлагын цаг товлох боломжийг шударгаар олгох үүднээс бид байгаа нөөц бололцоо дайчлан ажиллах болно.
Элчин сайдын яамны болон Консулын газрын цахим хуудаст визийн шаардлага, виз мэдүүлэх явцын талаарх мэдээллийг дэлгэрэнгүй, үнэн зөвөөр нийтлэх болно.
Элчин сайдын яам, Консулын газруудын цагаачлалын бус визийн ярилцлагын хүлээх хугацааг state.gov цахим хуудаст мэдээлэх болно.
Виз олгохоос татгалзах болсон шалтгааныг танд тайлбарлах болно.
Үүнээс гадна хэрвээ та:
Оюутан сурагч бол хичээлийг тань цагт нь эхлүүлэх боломжийг хангах үүднээс цаг товлох болон, визийн шаардлага бүрэн хангасан бол визийг яаралтайгаар олгоход анхаарч ажиллана.
Эрүүл мэндийн болон хүмүүнлэгийн тусламжийн зорилгоор зорчигч бол амь настай холбоотой онцгой байдлын үед визийнүйл явцыг шуурхай явуулахад анхаарч ажиллана.
Бизнес аялагч бөгөөд америкийн бизнестэй холбоотой онцгой нөхцөл байдлуудад шуурхай үйлчилгээ үзүүлэх тал дээр анхаарч ажиллана.
Үүний зэрэгцээ бид виз мэдүүлэгч танаас:
Аялал болон визийн мэдүүлгээ аль болох эртнээс төлөвлөх
Өргөдлөө бүрэн, үнэн зөв бөглөх
Өөрийн төлөвлөгөө болон зорилгыг тодорхой байлгах
Визийн ярилцлагадаа өөрийн зорилгыг тодорхой бөгөөд цэгцтэй ярихаар бэлтгэж ирэхийг хүсэж байна гэжээ.
Leading U.S. foreign policy to advance the interests and security of the American people.