14/01/2025
Тайланд улс нь дэлгүүр хэсэх дуртай хүмүүст зориулсан жинхэнэ диваажин юм. Нийслэл Бангкок хотод байрлах дэлхийд алдартай Siam Paragon, MBK Center, CentralWorld зэрэг томоохон худалдааны төвүүд нь тансаг брэнд, электрон бараа, гоо сайхны бүтээгдэхүүн, хувцас зэрэг бүх төрлийн барааг санал болгодог. Мөн Чатучак /JJ Market/ зах нь дэлхийн хамгийн том захуудын нэг бөгөөд гар урлал, гоёл чимэглэл, хоол хүнс зэргийг хямд үнээр авах боломжтой. Зөвхөн амралтын өдрөөр ажилладаг.
Хэрэв орчин үеийн загварлаг бараа сонирхож байвал Asiatique The Riverfront болон ICONSIAM-ыг зориорой. Харин Тайландын уламжлалт соёл, амьдралыг мэдрэхийг хүсвэл амьд захууд болон гар урлалын үзэсгэлэнгүүд гайхалтай сонголт болно. Тайландын худалдааны газрууд ихэвчлэн шөнийн зах, хямдралтай худалдаа, амттай хоолыг нэг дор санал болгодгоороо онцлогтой.
Энд дэлгүүр хэсэх нь зүгээр нэг худалдаа хийх бус, аяллын нэг хэсэг, соёлын сонирхолтой туршлага болно.
Бидэнтэй хамт мартагдашгүй дурсамж үлдээж Тайланд улсаар аялаарай.
Холбогдох утас: 9099-5555, 9099-1177
Цоо шинэ хөтөлбөр, цоо шинэ далайн эргийн хот таныг хүлээж байна.