MonKo Bridge

MonKo Bridge Илүү сайхан ирээдүйн төлөө хамтдаа
Монко төв

Архангай аймгаас оролцож байгаа багийнхан маань үнэхээр идэвхтэй сайн оролцож байна. Та бүхнийхээ ирээдүйд амжилт: аз: с...
22/07/2025

Архангай аймгаас оролцож байгаа багийнхан маань үнэхээр идэвхтэй сайн оролцож байна. Та бүхнийхээ ирээдүйд амжилт: аз: сайн сайхан бүхнийг хүсье.

22/07/2025

6 хоног үлдлээ. Англи хэлний оноогоор элсээд 4 жил англи хэл дээр 60% тэтгэлэгтэй сураарай.

Солонгос улсын их дээд сургуулиудын 2025 оны Намрын элсэлт✨✨Хэлний бэлтгэл, Бакалавр-н бүртгэл явагдсаар байна. 🤩- Хэлни...
18/06/2025

Солонгос улсын их дээд сургуулиудын 2025 оны Намрын элсэлт✨✨
Хэлний бэлтгэл, Бакалавр-н бүртгэл явагдсаар байна. 🤩
- Хэлний оноогүй бол ХЭЛНИЙ БЭЛТГЭЛД суралцах боломж✅❤️
таны нөхцөлд таарах боломжуудыг бид санал болгож Сургуульдаа элсэн цаашид тэтгэлэгтэйгээр суралцан төгсөх ГҮҮР болох болно. 🌉❤️
Манай хүүхдүүдийн виз 100% гардаг нь бид хүүхэд бүрийн нөхцөлд таарах сургуулийг санал болгож материал дээрээ маш сайн ажилладагт оршдог. 💖
📍ХАЯГ: 25-р эмийн сан Кёкүшү цамхаг 8 давхарт 804 тоот
Та чатаар болон 98995342 дугаарын утсаар цаг авч ирж мэдээлэл авна уу.☺️
Таньд амжилт хүсье.🥰

МОНГОЛ БОЛОН ГАДААД ОЮУТНЫ ЯЛГАА Япон улсад сурч, ажиллаж байхдаа би Солонгос улсын Бусан хотоос ирсэн хѳдѳѳний гэмээр ц...
22/05/2025

МОНГОЛ БОЛОН ГАДААД ОЮУТНЫ ЯЛГАА
Япон улсад сурч, ажиллаж байхдаа би Солонгос улсын Бусан хотоос ирсэн хѳдѳѳний гэмээр царайтай охинтой найзалж байж билээ.
Жижигхэн биетэй, ягаан хацартай тэр охин их хѳгжилтэй бас хэгжүүн.
Яг л тэдний олон ангит кинон дээр гардаг охидууд шиг, алиа хошин зантай, чанга хашгирсан хоолойтой, биедээ таарсан мяраатай.
Тэр охиныг Хэрим гэдэг.
Нэг ѳдѳр найз маань амьдрах байргүй болоод байхад нь хамт амьдрахыг санал болгосоноор хамт амьдрахаар болсон юм. Чухам тэр ѳдрѳѳс л эхлэн Монгол оюутны амьдрал, Солонгос оюутны амьдрал харьцуулагдаж эхэлсэн юмдаа.
(Монголыг би тѳлѳѳлж, Солонгосыг найз охин минь тѳлѳѳллѳѳ)
Бид хоёр гадаад оюутнууд учир их ядуу, агшаасан будаа л голцуу иднэ.
Гэхдээ зорилго бол нэг, их сургуульд орох байлаа.
Цагийн ажил хийж байр, хоолны мѳнгѳѳ чүү чаа болгоно.
Ѳглѳѳ нь хичээл харин орой нь цагийн ажил.
Хичээлээ таславал виз сунгаж ѳгдѳггүй, ер нь ирц маш чухал юм билээ.
Шалгалтын дүнгээсээ илүү ирцээр нь сурагчдыг дүгнэнэ шүү.
Эх орондоо байхдаа ямар жаргалтай байсан юм бээ, "Босоорой миний охин цайгаа уугаад хичээлдээ яв" гээд л, "Надад автобусны мѳнгѳ ѳгѳѳч.., жоохон ихийг л дээ.." гээд л..
Гэхдээ энэ удаад эцэг эхээсээ энэ их ѳртѳгтэй орны сургуулийн тѳлбѳрийг тѳлүүлж байгаа учир нэг тѳгрѳг нэмж гуйж чадахгүй, гуйсан ч надад ѳгѳх мѳнгѳ тэдэнд байхгүй болсон байв.
Үүрийн 5 цагаас гараад орой 9 цаг гэж орж ирэх ѳдрүүд цѳѳнгүй байв.
Орондоо ороод сунаж үхэх гэсэн амьтан хэвтэж байхад л хажууд тэр охин хичээлээ хийгээд л сууж байдаг байсан.
Яг л надтай ижил ажиллаж, яг л надтай ижил хичээлд явдаг тэр охин надад ѳѳртѳѳ хийх хамгийн том дүгнэлт хийх шалтгаан болсон юм.
Нэг жил хамт амьдрахдаа ѳдийг хүртэл ѳѳрийн хийж бүтээж, хичээж чармайж явна гэж бодсон зүйлс минь элсний ширхэг мэт барьцгүй бутархай байсныг олж харсан. Орондоо ороод хэвтэж байхдаа би ч гэсэн босч хичээл хийх ёстой, би илүү ихийг хийх ёстой гэж л бодохоос биш нойрондоо дийлдээд унтаад ѳгдѳг байлаа.
Ѳглѳѳ босоод харахаар тэр охин аль хэдийнээ босоод, ороо хураагаад хичээлээ л нухцан сууж байдаг.
Ѳдийг хүртэл үзсэн япон хэлний мэдлэг хэдхээн сарын дотор тэр охинд гүйцэгдэж байхыг хараад уур шар маш их хѳдѳлсѳн. Хичээл дээр ирэхээрээ юу ч хийдэггүй, юу ч мэдэхгүй, ѳчигдѳр шѳнѳжингѳѳ архи ууж шоудсан юм шиг л аашилдаг.
Багшаас ѳѳрийнхѳѳ аль хэдийн судлаж мэдсэн зүйлийнхээ талаар асуухдаа анх сонсож байгаа юм шиг авирлана.
Гэхдээ юу гээч, Монголчууд бид хийе бүтээе гэсэн чин хүсэл, зорилготой л байвал асар их оюуны потенциал, гүйлгэн бодох чадвартай байдаг.
Дутаж байгаа зүйл нь гэвэл тэвчээр мѳн тууштай зан тѳлѳв.
Тэр охины ачаар би сургууль соёлд орж, орсон сургуулиасаа тэтгэлэг ч авсан. Сурахад нойр, хоол идэх цаг хүртэл хайран байдгийг ойлгож авсан.
Зорьсон зорилгынхоо хойноос тэнэг юм шиг махардаг, махарсан болохоороо ихийг сурдагийг би мэдэж авсан...
Манай Монголын ирээдүй болсон оюутан залуус маань улам ихийг сурч мэдээсэй, хѳдѳлмѳрч уйгагүй шаргуу байгаасай гэж бодсондоо би ѳѳрийн багахан ч гэсэн туулж ѳнгѳрѳѳсѳн дурсамжаа бичлээ.
Чамайг тэнд Тэнгис кино театрт кино үзэж байхад, дэлхийн аль нэг ѳнцѳгт чиний үеийн хүүхэд ханиад хүрээд халуурч байхдаа ч номоо дэлгээстэй хараад хэвтэж байгааг, халуундаа зовиурлаж биш халуунтай толгой нь юм ойлгохгүй байгаад уур нь хүрч уйлж байгааг бодоорой!
Чамайг тэнд найзтайгаа кофе хауст кофе уунгаа хамаг дэлхийн хов жив яриад сууж байхад, чиний үеийн охин онлайнаар англи хэлний хичээл үнэгүй сонсчихсон суугаа гэдэгт итгээрэй!
Тэд шагналд нь юу авна гээч?
Чиний зүүдэндээ ч хараагүй шинэ загварын ауди машин хѳлѳглѳж, дуртай улс орон руугаа ажлаар биш аяллаар явах болно.
Гэхдээ тэд ингэж явахдаа ч юм сурч явдаг. Айхтар шүү...
#копи

СОЛОНГОС УЛСЫН КВАНЖУ ИХ СУРГУУЛЬД ТЭТГЭЛЭГТЭЙГЭЭР СУРАЛЦАХ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ. Бүгд Найрамдах Солонгос улсын Кванжу ...
16/05/2025

СОЛОНГОС УЛСЫН КВАНЖУ ИХ СУРГУУЛЬД ТЭТГЭЛЭГТЭЙГЭЭР СУРАЛЦАХ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ.

Бүгд Найрамдах Солонгос улсын Кванжу их сургуулийн гадаад харилцааны захирал Ким Хе Жео тэргүүтэй төлөөлөгчид Увс аймагт ажиллаж, 11-12-р ангийн сурагчдад Солонгос улсад тэтгэлэгтэйгээр хэрхэн суралцах талаар мэдээлэл өгөх уулзалтыг зохион байгууллаа. Солонгос улсын Кванжу эмэгтэйчүүдийн их сургууль нь онгоцны үйлчлэгч, гоо сайхны мэргэжилтэн бэлддэгээрээ Солонгос улсдаа тэргүүлэгч их сургууль юм. Уг сургууль нь 2025 оны намрын элсэлтэд Англи хэлний IELTS 5.5 дээш оноотой бол сурагчдад сургалтын төлбөрийн 60% тэтгэлэг болон дотуур байр, 1 жилийн даатгалаа сургуулиар төлүүлж суралцах боломж олгож байгаа юм. Мөн 7 хоногт 2 өдөр хичээлдээ суугаад бусад өдрүүдэд өөрийгөө хөгжүүлэх, цагийн ажил хийх боломжуудыг олгож байна.
Сонирхсон иргэд, сурагчид доорх утас, хаягаар холбоо барих боломжтой юм. Монко бриж байгууллага, 9999 5342, 98995342 Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6-р хороо, 25-р эмийн сан, Кёкүшү цамхаг, 8 давхарт, 804 тоот

12/05/2025

We are working at the Empathy school in Bayan-ulgii with director and staffs of Kwangju women's university.
They are interesting English track in our Kwangju women's university.

11/05/2025

Англи хэлний оноогоор тэтгэлэгтэй элсээд 4 жил англи хэл дээр суралцана.
Сургалтын төрийн тэтгэлэг
Дотуур байр үнэгүй
1 жилийн даатгалаа сургуулиар төлүүлээд Солонгос улсад
Kwangu women's university-д суралцаарай.
Англи хэлний хөтөлбөрөөр эрэгтэй хүүхэд суралцаж болно.

https://www.facebook.com/share/v/194Y5FBrYT/https://www.facebook.com/share/v/194Y5FBrYT/

Солонгос улсын их дээд сургуулиудын 2025 оны Намрын элсэлт✨✨Хэлний бэлтгэл, Бакалавр, Магистр-н бүртгэл явагдаж байна. 🤩...
17/04/2025

Солонгос улсын их дээд сургуулиудын 2025 оны Намрын элсэлт✨✨

Хэлний бэлтгэл, Бакалавр, Магистр-н бүртгэл явагдаж байна. 🤩

- Англи хэлний оноогоор 100% хүртэл тэтгэлэгтэй элсэж 4 жил англи хэл дээр тэтгэлэгтэй суралцах боломж 💖
- ТОПИК оноогоор 30%-100% тэтгэлэгтэйгээр элсэж 4 жил тэтгэлэгтэй суралцах боломж💖
- Хэлний оноогүй бол ХЭЛНИЙ БЭЛТГЭЛД суралцах боломж✅❤️
таны нөхцөлд таарах боломжуудыг бид санал болгож Сургуульдаа элсэн цаашид тэтгэлэгтэйгээр суралцан төгсөх ГҮҮР болох болно. 🌉❤️

Сургуулиудын элсэлтийн тоо хязгаартай тул эртхэн бүртгүүлж эртхэнээс материалаа бэлдээрэй.🤗
Манай хүүхдүүдийн виз 100% гардаг нь бид хүүхэд бүрийн нөхцөлд таарах сургуулийг санал болгож материал дээрээ маш сайн ажилладагт оршдог. 💖

📍ХАЯГ: 25-р эмийн сан Кёкүшү цамхаг 8 давхарт 804 тоот

Та чатаар болон 98995342 дугаарын утсаар цаг аьч ирж мэдээлэл авна уу.☺️

Баярлалаа. Таньд амжилт хүсье.🥰

За. MonKo Bridge  нь Хятад улс руу 100%-н тэтгэлэгтэй хэлний бэлтгэл, бакалавр, магистрын хөтөлбөрт элсэлт авч байна.
10/04/2025

За. MonKo Bridge нь Хятад улс руу 100%-н тэтгэлэгтэй хэлний бэлтгэл, бакалавр, магистрын хөтөлбөрт элсэлт авч байна.

📌Улаанбаатар хот болон Ховд хотод Солонгос хэлний сургалтын бүртгэл явагдаж байна.🥰12-р ангиа төгсөөд Солонгос улсад сур...
15/02/2025

📌Улаанбаатар хот болон Ховд хотод Солонгос хэлний сургалтын бүртгэл явагдаж байна.🥰

12-р ангиа төгсөөд Солонгос улсад суралцахаар сонирхож байгаа хүүхдүүдэд Солонгос хэлний сургалтаа явуулж эхэллээ. 🤩
Анги дүүргэлт 7 хүүхэд. Суудлын тоо цөөхөн тул туршлагатай багштай, тохилог орчинд суралцах хүүхдүүд минь эртхэн суудлаа аваарай. 😉
Манай байгууллагатай хамтран ажилладаг 15 их дээд сургуулиудаас сонгон Солонгос улс руу суралцахаар явсан тохиолдолд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно.🎊☺️

⏰15:00, 19:00 цагуудаас
✅7 хоногт 3 удаа 2 цагаар хичээллэнэ.

📍Хаяг: 25-р эмийн сан Кёкүшү цамхаг 8 давхарт 804 тоот
☎️ Утас: 98995342

23/01/2025

Солонгос улсад 2025 онд англи хэлний оноогор англи хэл дээр 100% тэтгэлэгтэй суралцах их дээд сургуулиудын элсэлт дуусахад цөөн хоног үлдлээ.

15/01/2025

За. IELTS 5 5-с дээш оноотой бол том Гуанжу хотод байрлалтай Кванжу эмэгтэйчүүдийн сургуульд дараах 3 мэргэжлээр 100% сургалтын төлбөрийн тэтгэлэгтэй элсэх боломжтой боллоо. 60% тэтгэлэгийг 100% болгосон баяртай мэдээ дөнгөж сая авлаа.
1. AI and big data analyst
2. IT and Business administration
3. Tesol
Жич: эрэгтэй хүүхэд суралцаж болно. Дотуур байранд орохгүй, гадуур байр түрээслэнэ.
Эмэгтэй хүүхэд эхний улирал дотуур байр 100% үнэгүй.

Address

Баянгол дүүрэг, Кёкүшю цамхаг 804 тоот
Ulaanbaatar
16080

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 10:00 - 14:00

Telephone

+97698995342

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when MonKo Bridge posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to MonKo Bridge:

Share

Category

Nearby travel agencies

  • Chinguun Travel

    Chinguun Travel

    Лагшин Оффис Центр . 2Р Давхарт 201 Тоот

Other Ulaanbaatar travel agencies

Show All