Mcp-Travel Mongolia

Mcp-Travel Mongolia Бид таньд хамгийн чанартай аялалыг санал болгож байна.

🌍Дэлхийн шинэ 7 гайхамшиг🌍1.Энэтхэг - Таж Махал2.Перу - Мачу Пекчу3.Итали - Колизей4.Мексик - Чичен Итза5. Хятад - Цагаа...
08/04/2020

🌍Дэлхийн шинэ 7 гайхамшиг🌍
1.Энэтхэг - Таж Махал
2.Перу - Мачу Пекчу
3.Итали - Колизей
4.Мексик - Чичен Итза
5. Хятад - Цагаан хэрэм
6.Иордан - Петра
7.Бразил - Христийн хөшөө

Монгол Улс "Саарал жагсаалт"-д орсонтой холбогдуулан БНХАУ-ын банкнууд Монгол улсын иргэдэд карт нээлгэх, олон улсын шил...
29/03/2020

Монгол Улс "Саарал жагсаалт"-д орсонтой холбогдуулан БНХАУ-ын банкнууд Монгол улсын иргэдэд карт нээлгэх, олон улсын шилжүүлэг болон Монголын банкнуудын олон улсын картыг хэрэглэх эрхийг хаасан байна.
Энэхүү БНХАУ-ын банкнаас өгсөн мэдэгдэх хуудсан дээрх мэдэгдэлд: 2019 оны 10 сарын 10 ны өдрийн франц улсын Парис хотноо болсон (Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага буюу FATF)-ын тусгай ажлын хэсгийн хурлын мэдэгдэлд, өмнө бүртгэгдсэн 12 улс дээр Мөнгө угаахтай тэмцэх болон терроризмын санхүүжилттэй тэмцэх өндөр эрсдэлтэй улсын нэрс дунд Исланд, Монгол, Зимбабве улсууд нэмэгдэж. Мөн Этиоп, Шри Ланка, Тунис улс саарал жагсаалаас хасагдсан байна. Энэхүү өөрчлөлтийн дараагаас, FATF зүгээс Мөнгө угаахтай тэмцэх болон терроризмын санхүүжилттэй тэмцэх өндөр эрсдэлтэй улсын тоог дахин зарлалаа. Эдгээр улсын нэрс:
1.Бахамас
2.Ботсвана
3. Камбож (2019 оны 2 сард шинээр нэмэгдсэн)
4.Гана
5. Исланд (2019 оны 10сард шинээр нэмэгдсэн)
6. Монгол Улс (2019 оны 10сард шинээр нэмэгдсэн)
7. Пакистан
8. Панама (2019 оны 10сард шинээр нэмэгдсэн)
9.Сири
10.Тринидад ба Тобаго
11. Йемен
12. Зимбабве (2019 оны 10сард шинээр нэмэгдсэн)

27/03/2020

#Мэдэгдэл: Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх

1. 2020 оны 4-р сарын 1-нээс эхлэн зургаан сарын хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлж, тэглэж байна.
2. Мөн энэ хугацаанд иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй
3. 1.5 тэрбумаас доош орлоготой ААН-ээс орлогын албан татвар авахгүй
4. Үйл ажиллагаа нь хүндэрсэн хувийн хэвшлийн ажилтан бүрт сар бүр 200 мянган төгрөгийн дэмжлэг олгоно.
5. Малчдаас ноолуур авахад зориулж, 300 тэрбум төгрөгийн зээл олгоно.
6. 18 насны хүүхэд бүрт гурван сарын хугацаанд сар бүр 10 мянган төгрөгөөр нэмэгдүүлж олгоно.
7. Шатахууны үнийг тодорхой хувиар бууруулна.
.. гэж ард түмэндээ мэдэгдлээ.

👍👍
17/03/2020

👍👍

Нөгөө Хятадууд “маань” эргээд Итали улс руу аюулт өвчинтэй тэмцэхээр мордож байгаа юм байна. Мөн 2 сарын 29-нд тусламжий...
13/03/2020

Нөгөө Хятадууд “маань” эргээд Итали улс руу аюулт өвчинтэй тэмцэхээр мордож байгаа юм байна. Мөн 2 сарын 29-нд тусламжийн ачаа хүргэсэн.

11/03/2020

Засгийн газар ээлжит хурал:

Ерөнхий сайд У. Хүрэлсүхийн чиглэлийн дагуу 1000 иргэнээ БНСУ-с тусгай үүргийн онгоцыг 4 удаа нисгэж авахаар боллоо.

Мөн Япон Улсаас ийм шалтгаантай иргэдээ авахаар шийдвэрлэлээ. Тухайн улсуудад нь оношлуулах зардлыг Засгийн газраас гаргахаар болов. Ирээд мөн 14 хоног тусгаарлаж оношилно. Ирэх зардал болон тусгаарлах байрны зардлыг иргэн өөрөө хариуцна.

11/03/2020

Цэлмэг тэнгэрт нар гийж, эх дэлхийд цэцэг дунд цэцэг дэлбээлсэн тунгалаг гэгээн өдрүүд тун удахгүй ирлээ дээ 😇😇😇

БНХАУ шинэ төрлийн вирусыг хяналтандаа бүрэн авч байгаагаа баяртайгаар мэдээлж, эмнэлгийн тусламж үзүүлэх түр байруудаа бүрэн хаасан баяртай мэдээг дуулгасаар байна 🙏🙏🙏

Хамгийн сайхан мэдээ Монгол Улсад Монгол иргэнээс шинэ төрлийн вирус илрээгүй нь талархалтай 🙏🙏🙏

Үр хүүхдээ сургууль цэцэрлэгт нь зөөдөг, замын түгжрээнд бухимддаг, өглөө гарч орой гэрийн бараа арай гэж нэг хардаг завгүй өдрүүдээ их л санаж байна даа хэдүүлээ 😅😅😅

Одоо дахиад жаахан хичээцгээе хэдүүлээ ☝️☝️☝️

Яг одоо гараа угааж, ариутган ✔️
Цонхоо онгойлгож цэвэр агаар оруулан ✔️
Шим тэжээлтэй хоол ундаа зооглож ✔️
ЭМЯ зөвлөмжөө ахин нэг сөхөж хараад удирдамжийг ёсчлон биелүүлэхэд л та маш энгийн аргаар өөрийгөө болон хайртай гэр бүлээ хамгаалж чадна ❗️❗️❗️

Шелл бич /Shell beach/-д далайн дун, хясаа их хэмжээгээр гарж ирдэг байнаКарибын тэнгисийн Бартольми арлын Густава хэмээ...
05/03/2020

Шелл бич /Shell beach/-д далайн дун, хясаа их хэмжээгээр гарж ирдэг байна
Карибын тэнгисийн Бартольми арлын Густава хэмээх жижиг хотын дэргэдэх Шелл бич /Shell beach/-д жуулчид маш ихээр ирдэг аж. Учир нь энэхүү эрэг дээр далайн түрлэгээр хэдэн зуун жилийн турш хэдэн мянган тонн янз бүрийн далайн дун, хясаа эрэг дээр гарч ирдэг байна .

Яаж хэрхэн гэдгийг одоогоор тайлбарлаж чадахгүй байгаа ч энэ бол байгаль эх бидэнд өгч бас нэгэн гайхамшиг гэдэг нь гарцаагүй бизээ. Жуулчид дурсгалын зүйлс цуглуулсаар байгаад усанд орохоо ч мартдаг гэнэ.

Өчигдөр өглөөний (2020.2.27 )хамгийн хурцадмал мэдээ. “Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ- д айлчилна!!!” аймаар ...
29/02/2020

Өчигдөр өглөөний (2020.2.27 )хамгийн хурцадмал мэдээ. “Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ- д айлчилна!!!” аймаар ч юм шиг мэдээ. Цахимд бөөн шуугиан. Бараг л тэнэг юм болохоороо явж байгаа, тэндээ үхээсэй, агаарын хил хаасан байхад хууль зөрчлөө, муу новш... ингэж л хөврөв. Сайн яваад эрүүл энх буцаж ирэхийг хүссэн хүн бас олон байсан шүү. Ердөө 5 хан цагийн дараа гэхэд монголчууд төдийгүй дэлхий гайхширав. Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дэлхийн тахлын голомт болсон Хятадад айлчилж 30 мянган хонь бэлэглэж хятадуудыг зовох цагт тусламжийн гараа сунгав хэмээлээ. Араас нь “Дэлхийн хамгийн мэдрэмжтэй Ерөнхийлөгч, улстөрч...” гэв. Хятадын ард түмэн өчигдөржин Монголчуудаар бахархаж, Монголын Ерөнхийлөгчийг магтав. Орой болсон хойно Ерөнхийлөгч буцаж ирээд хамт явсан хүмүүсийн хамт тусгаарлагдав. Мөн л дэлхийн топ мэдээ боллоо. Дэлхийд хамгийн анхлан тахлын хорионд орсон Ерөнхийлөгчөөр Монгол улсын Ерөнхийлөгч тодорлоо. Монгол улс Ерөнхийлөгчөө хүртэл тусгаарлаж чаддаг хууль дүрэмтэй мундаг улсаар тодров.. Хамгийн гоё мэдээ гэвэл БНХАУ- ын дарга Ши Жинь Пин “Надад дусал өгсөн ч би гол эргүүлж өгнө” гэсэн Кунзийн сургаал, “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусла”гэсэн Монгол ардын зүйр цэцэн үгээр угтаж талархал илэрхийлэв. Ингэж Хятад Монгол хоёр ард түмний түүхэнд хэдэн зуунаар хэлэлцэгдэх дипломат бодлого, домог үлгэр болон яригдах их түүхийг 2020 оны 2 р сарын 27 ны өдөр бүтээлээ. Түүх бүтээлээ. Энэ бүхэнд Монгол улсын минь нэр гарлаа. БНХАУ -д үхлийн титэм вирусын халдвар дэгдсэнээс хойш энэ улсад айлчилсан анхны төрийн тэргүүн хэмээн дэлхийд гайхагдав. Монголчууд дахиад л түүх бүтээжээ. Өнгөрсөн жил Х.Баттулга АНУ-д айлчилсан. Дэлхийн хамгийн “муухай ааштай “ Ерөнхийлөгчтэй уулзахдаа ОХУ, АНУ хоёрын хөндий хүйтэн харилцааг ганцхан өгүүлбэрээр үгүй хийж бас л гайхаш барсан. Х.Баттулга Трампд хандаж “Та Путин руу яриач... Дэлхийн уушги болсон Сибирь шатаж байна шүү дээ” гэж. Трамп Путин руу ярьжээ. Энэ жижигхээн түүх дэлхийн хэвлэлээр шуугиан тарьсан болохоор монголчууд бүгд андахгүй. Ийн дурдах учир нь дипломат харилцаа ёс жаяг гэх хөндий хүйтэн харилцаанд зүгээр л хүн ёсны хандлага оруулж ирсэн хэрэг. Хүн гэдэг амьтны мөн чанар. Хүн ёсны халуун дотно харилцаа. Ямар ч пи ар хийдэг мэргэжилтэн, улс төрийн мундаг зөвлөх зөвлөж, бодож олж чадахгүй ийм жаахан атлаа тийм том агуулга. Энэ бол зүгээр л хувь хүний хандлага юм. Хувь хүний хүн ёсны чанар ингэж дэлхий дахинд том сэтгэгдэл төрүүлж чаддагийн нотолгоо. Халтмаагийн Баттулга л ийм хүн. Мөн чанар нь ийм юм. Өнгөрсөн жилийн наадмаар улсын наадамд түрүүлсэн бөхөд бай шагналыг нь гардуулах үеэр хажуудаа сууж байсан Ерөнхий сайд У.Хүрэлсүх руу хандаж “ Шагналыг нь чи өгөх үү” гээд нутгийнх нь аваргад Ерөнхий сайдаар шагналыг нь өгүүлж монголчуудын талархалыг хүлээсэнийг мартаагүй байх. Нэг тийм тайлбарлах аргагүй хүн ёсны үйлдэл түүнд байдаг. Энэ бол магтаал биш. Дэлхий магтаж байхад мань шиг жижигхэн сэтгүүлч илүүц. Харин олж хараагүй өнцгийг л хүргэх гэсэн юм. Яг л нөгөө Яармагийнхаа хэдэн архичинд машинаасаа бууж ираад албаар баригдаж хэдэн төгрөг өгдөг шигээ, 200 гаруй хүнд хувиасаа үнэ төлбөргүй байр өгчихөөд ерөөсөө хэнд ч хэлж болохгүй шүү гэж сануулдаг шиг ээ, гадаадад өндөр үнэтэй хагалгаанд орж буй хүмүүсийн зардлыг даачихаад хэвлэлд бичвэл дэмий шүү гэж уурладаг шигээ...дэлхийн дипломат харилцаанд өөрөөрөө, мөн чанараараа орж ирсэн нь энэ. Дэлхийн хөгжил туйлдаа хүрч цахим харилцаа бүхнийг орлож байгаа энэ эринд тал нутгийн хүн чанар ханхлуулсан жирийн нэг монгол хүний хандлага дэлхий дахиныг гайхуулж байгаа нь энэ юм даа. Монголын дипломат харилцааны тухай өгүүлэх гэснээ энэ удаа хойш нь тавиад зөвхөн хүний мөн чанарыг энэ удаа онцоллоо. Ямар ч үед мөн чанараа алдахгүй байх нь дэлхийн харилцааг ч өөрчилж болохыг бид харлаа шүү дээ.

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан.

Мэдэгдэл
27/01/2020

Мэдэгдэл

Манай Коста Серина Круиз хөлөг онгоцны аялал сар бүр гарах бөгөөд сар болгоны үнэ харилцан адилгүй болохыг сануулж байна...
22/01/2020

Манай Коста Серина Круиз хөлөг онгоцны аялал сар бүр гарах бөгөөд сар болгоны үнэ харилцан адилгүй болохыг сануулж байна.

Address

Ulaanbaatar
15172

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97699176150

Alerts

Be the first to know and let us send you an email when Mcp-Travel Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Mcp-Travel Mongolia:

Share

Category