09/05/2020
/20/25/30 -нд эхлэх - Сүслэн мөргөж хүслээ шивнэх
Хархорин + Хангайн Цагаан Хайрхан +Могойтын халуун рашаан + Орхоны Хүрхрээ + Төвхөн Хийд + Элсэн тасархайн аялалд урьж байна.
Гэр бүлээрээ, найз нөхдөөрөө, хамт олноороо Жинхэнэ агаарт гарангаа Эрдэнэ Зуу хийддээ сүслэн мөргөж, Эртний домогт Хүсэл биелүүлэгч Хангайн Цагаан Хайрхандаа хүслээ шивнэн, Өндөр Гэгээний шүншиглэсэн Могойтын халуун рашаанаас хүртэн, Ариун Аглаг Төвхөн хийддээ очин дахин төрж, байгалийн сайханд, шилмүүст ойн цэнгэг агаарт амрахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.
Та үүргэвчээ бэлд - бид бусдыг нь зохион байгуулна.
Аялалын хөтөлбөр
Хархорин + Хангайн Цагаан Хайрхан +Төвхөн Хийд + Элсэн тасархайн 3 шөнө 4 өдрийн аяллын хөтөлбөр
Эхний өдөр
Монголын анхны буддын шашны хийд болох Эрдэнэзуу хийдэд хүрэлцэн ирнэ. Аялагчид Эрдэнэ зуу хийдийг дэлгэрэнгүй бүтэн тайлбартайгаар үзэж танилцах ба ном уншуулж, дурсгалын зургаа даруулна. Хархорин хотын эргэн тойрны түүхийн дурсгалт үзмэрүүдийг үзэж, Эртний түүхт Орхоны хөндийн түүхийн жим Хархорум музейгээр зочилж байгалийн сайхан, цэнгэг агаарт алхана. Тохилог дулаахан монгол гэрт амарна.
2 дахь өдөр
Өглөөний цайны дараа эртний домогт хүсэл бүхнийг биелүүлэгч Хангайн Цагаан Хайрхандаа хүслээ шивнэхээр хөдөлнө. Өндөр Гэгээний шүншиглэсэн Могойтын Халуун Рашаан дээр ирж өдрийн хоолоо иднэ. Өдрийн хоолны дараа Цагаан Хайрхан руугаа алхана. Шилмүүст ойгоор нэг талдаа 4км алхаж хайрхандаа хүрч хүслээ шивнэн сүслэн мөргөөд машин руугаа буцаж Орхоны хүрхрээ рүү хөдөлнө. Өнөөдрийн 8км алхалтын дараа гэртээ амарна.
3 дахь өдөр
Өглөөний цайны дараа Орхоны Хүрхрээ рүү алхаж хүрхрээн дээр зургаа авахуулаад Төвхөн хийд рүү хөдөлнө. Ширээт уулынхаа бэлд нь өдрийн хоолоо идээд Төвхөн хийдрүүгээ алхана. Талдаа 3 км нийт 6 км. Төвхөн хийд дээрээ эхийн агуй, бясалгалын агуй, сүмүүдээр орж, Махгал, Дарь Эх модондоо ах дүү, гэр бүлээ даатган залбирч сүсэглэн мөргөөд машиндаа эргэн ирж Элсэн Тасархай руу хөдөлнө.
4 дэхь өдөр
Өглөөний цайны дараа элсэн дээр алхаж - тэмээ унаж, Хөгнө Тарнын Байгалийн ЦГазрын үзэсгэлэнт дурсгалт газруудаар аялж өдрийн хоолны дараа хот руу буцна.
- Хүний тоо 6.
#Аяллын үнэд - 3 хоногийн байрлах газар - монгол гэр, тээврийн зардал, туршлагатай хөтөч, Үзвэрийн тасалбар, тэмээ унах төлбөр, замын хоол - 4 өдрийн хоол+3 оройн хоол+3 өглөөний цай, ус - өдөрт 1,5л - 1 хүнд багтсан.
Амны зугаа + хувийн ариун цэврийн бүтээгдэхүүнээ(00 цаас, сальфетка...), хайрханд өргөх арвай, сүү өөрсдөө бэлдэнэ.
Аялалд биед эвтэйхэн хувцас, гутлаа бэлдээрэй.
Дансны дугаар:
- ХААН банк 5007445709 - Д. Хорол - Эрдэнэ /Аялал зохион байгуулагч
‼️🕐Бүртгэл: 05-р сарын 14ний өдрийг дуустал явагдана.📝 📝
📲Бүртгэлийг дараах утсаар авна. ☎️99646418, 99272855