GREAT TEA ROAD

GREAT TEA ROAD Хятад, Монгол, Орос гурван улсыг Эртний түүхт Их Цайны Замын аялагчдад зориулав.

Хүн төрөлхтөний түүхэнд Ази, Европ тивийг холбосон өнө эртний алдарт хоёр зам байдаг. Нэг нь Монголчуудын соёл, түүхийг агуулсан алдарт Торгоны зам юм. Нөгөө нь Хятадын өмнөд хязгаар Фунчань боомтоос ачаа, бараа тээвэрлэн Москва хүртэл явдаг алдарт Цайны зам билээ. Энэхүү цайны замаар эртний хятадын ааг, амт чанараараа гайхагдсан цай их Оросын хаанд хүрч улмаар Москвагаар дамжин Европ тивд түгэн д

элгэрчээ.
Хүн төрөлхтөний ахуй, соёлын үнэт өвийн нэг цай хэмээх ундааны анхны түгээх замыг ийнхүү Монгол нутгаар дамжуулсан учраас Цайны зам манай улсын соёл иргэншилд ч ихээхэн нөлөөлсөн байдаг. Цайны замын тээвэр нь Хаалган хотоос үхэр тэргээр жимлэн Замын-Үүдэд ирээд Монголчуудыг хөлслөн тэмээн жингийн цуваагаар Чойроор дайрч, Хүрээгээр дамжин Хярааны хонхорын хилийн харуул хүрч улмаар Хиагт хот ортол явдаг байв.
Нэг удаагийн тэмээн жинд ачаа бүхий 1000 шахам тэмээ явдаг байжээ. Хятадын өмнөд боомтоос олон зуун бээр газрыг туулж ирсэн цайны ургамал бүхий ачааг Хиагт хотод хүлээн авах, гаалийн татвар ногдуулах, ангилан ялгах, заримыг нь хагас боловсруулах худалдааны томоохон төв ажилладаг байж. Гадаадаас оруулж ирсэн барааны орос орны анхны хүлээн авагчид болсон Хиагтын худалдаачид тухайн цагтаа үлэмж баячууд байсан тухай түүхэнд тэмдэглэн үлджээ.
Гурван зууны турш ердийн хөсгөөр тээвэрлэсэн Цайны замын хөгжилд 1903 онд ашиглалтад орсон Дорнод Сибирийн төмөр зам ихээхэн үүрэг гүйцэтгэж, орчин цагийн цайны бүтээгдэхүүний боловсруулж тээвэрлэхэд шинэ алхам болсон байдаг.
Цайны зам Хятадаас улбаалан Монголоор дамжин Европ тивд хүрснээр хүн төрөлхтөний хэрэгцээнд хэдэн зуун төрлийн цай, цай бэлтгэх технологи нэвтэрч улмаар цай буцалгах сав, цайны аяга зэрэг нь урлагийн төгс шийдэл бүхий үл давтагдах өөр өөрийн цаг үеийн түүхийг агуулсан соёлыг бий болгосон билээ.

Address

Jamyan Gun Street 5/2/106
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when GREAT TEA ROAD posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to GREAT TEA ROAD:

Share

Category