29/06/2023
Үзэсгэлэнт сайхан Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг 8-н нуурын ойролцоо Шуранганы улаан цохио буюу Single Ladies-2 киноны сарлагийн баярын кино зураг авалт хийдэг газарт найрсаг Малчин залуу гэр бүлийн хажууд айраг, сүү, цагаан идээн бялхсан үзэсгэлэнтэй сайхан нутагт амралтаа дотнын гэр бүл, найз нөхөдтэйгөө өнгөрүүлэхийг урьж байна.
Нийт 2 Монгол гэр байгаа бөгөөд нэг хоногийн үнэ 100 мянган төгрөг бөгөөд үнийн дүнд очих үед сүүтэй сайхан цай, саналын дагуу тогтоотой хоол, хоног бүрт 2 литр сүү багтсан болно.
Нэг гэр 4 ортой гэр бүл, найз нөхдийн хүрээнд амралтаа өнгөрүүлбэл зүгээр юм.
Та яг л өөрийн гэрт байгаа мэтээр өөрөө хүссэнээрээ хоолоо хийх бөгөөд эсвэл малчин айлдаа хоол тогоогоор нь захиалан хийлгэж болно.
Өдрийн цагт морь унах, жимсэнд явах мал дээр өнгөрөөх, аргал түүх, ааруул хийж хатаах зэрэг нүүдэлчин малчин айлын амьдралаар гэр бүлтэйгээ дурсамж дүүрэн өнгөрүүлэх юм.
Тус газраас Монголын үзэсгэлэнт газруудын нэг болох 8 нуур ойрхон тул гэр бүлээрээ очиж үзэх, хонох боломжтой.
Хэрэв та захиалга өгөхийг хүсвэл 88909012 дугаарт холбогдоно уу.
Эсвэл хувь чатаар холбогдож болно.
Жич: Гэр захиалгын төлбөрийг урьдчилж авах бөгөөд харин малчин айлаас сүү, цагаан идээ, хоол хийлгэх зэрэг зүйлсийг очоод авах боломжтой.