Шуурхай мэдээ

Шуурхай мэдээ нэгдсэн мэдээ мэдээлэл

31/07/2026

МАК-ийн Б.Нямтайширын машиныг портер мөргөжээ

Иргэдээ харах нүүргүй болсон Г.Дамдинням хэвлэлийн хурлаас зугтаж, газрын даргын ард нуугдав📌Монгол Улсын дунджаар 30-40...
30/07/2026

Иргэдээ харах нүүргүй болсон Г.Дамдинням хэвлэлийн хурлаас зугтаж, газрын даргын ард нуугдав

📌Монгол Улсын дунджаар 30-40 хоногийн шатахууны нөөцтэй явж ирсэн бол Г.Дамдинням сайдын үед түүхэн" доод хэмжээнд очиж 17 хоног болов. ШТС-ууд бензин өгөхгүй, өгч байгаа газруудад нь дугаарлаж зогстол бензин нь дууссаар байна. Эл дүр зураг хот, хөдөөгүй үргэлжилсээр. Үндсэндээ наадмын өмнөх үеэс эхэлж, өдгөө 30-аад хоног боллоо.

📌Гэтэл “Хөдөө явж байхад нь бензингүй болчихвол хотын түгжрэлд нэмэртэй юм уу даа” гэж иргэдээ даапаалсан АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням Засгийн газрын хуралдаанд суусан ч хэвлэлийн хурал руу ч гарахгүй бүгэв. Олон нийтийг худал мэдээллээр тайвшруулж, наадамлаж явах хооронд нь бензиний үнийг 250 төгрөгөөр нэмсэн, шатахуун хангамж ахиад доголдсон. Түүнд иргэдээ эгцэл харах нүүр үлдсэнгүй гэлтэй.

30/07/2026

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хүүхэд ганцаараа Увс нуурт очсон байжээ
Өнөөдөр 15:00 цагийн орчимд Улаангом-Увс нуурын чиглэлд 5-6 орчим насны эрэгтэй хүүхэд ганцаараа ундаг дугуйтай явж байсныг "Морь татдаг" орчмоос амрагчид олж Онцгой байдлын аврагчдад хүлээлгэн өгөөд байна.
Тухайн хүүхдийн талаар цагдаагийн байгууллагад мэдээлсэн бөгөөд эцэг эх, асран хамгаалагчдыг нь олж тогтоон хүүхдийг хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.
Иймд иргэд, эцэг эхчүүд бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахын Увс аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна

29/07/2026

Сэрэмжлүүлэг: Буйдан эсвэл орон дээрээ тухлаад утсаа олон цагаар тасралтгүй ухдаг хүмүүс анхаараарай
Нэг байрлалд удаан суусны дараа гэнэт босоход цусны даралт түр хугацаанд унаж, тархинд очих цусны урсгал багассанаар нүд харанхуйлах, юмс бүрэлзэх, толгой эргэх, бүр ухаан алдах эрсдэлтэй.
Ийм тохиолдол сүүлийн жилүүдэд залуу хүмүүст ч түгээмэл ажиглагдах болсон. Хэрэв ганцаараа байх үед тохиолдвол тусламж авах боломжгүй амь насаа алдах нь байна шүү.

27/07/2026

Х.Булгантуяа: Эпштейний файлын санаа зовоож байгаа зүйл нь манай улстөрчдийн ёс бус дүрс бичлэгийг ашиглаад янз бүрийн шийдвэр гаргуулсан юм биш биз дээ? Хүн худалдаалах гэмт хэргээс давсан асуудал... 900 гаруй Монгол улстай холбоотой, байгалийн баялагын тухай, сонгуулийн тухай цаг минутгүй илтгэж мэдээлж байсан байна.

27/07/2026

Замын-Үүд, Эрээний боомтын гаалийн хашаанд карго тээврийн машинууд шатжээ
Эх сурвалж: Иргэний бичлэг

Хуучны бөхчүүдийг санагдуулам сайхан хүү юм даа. Дотроо бодолтой, доороо суурьтай, гоёлж гангараад байхгүй, нам гүмхэн. ...
27/07/2026

Хуучны бөхчүүдийг санагдуулам сайхан хүү юм даа.
Дотроо бодолтой, доороо суурьтай, гоёлж гангараад байхгүй, нам гүмхэн.
Тийм байх тусмаа л ....
Сайхан ч юм даа Монгол бөх, Монгол эр хүн ❤️

26/07/2026

✅Оюу толгойн төслөөс иргэддээ ноогдол ашиг хүртээх ажлын хэсэг байгуулав.
✅ Иргэдийг орон сууцанд оруулна гэж залилсан асуудлыг хянан шалгаж, шийдвэрлэх ажлын хэсэг байгуулав.
✅ Ерөнхий сайд баяр наадмаа дуусгаж, өвөл, хаврын бэлтгэл ажилд эртнээс анхаарч ажиллахыг үүрэг болгож албан даалгавар гаргав.
✅ Ерөнхий сайдын албан даалгаврыг 21 аймаг, нийслэл хэрхэн биелүүлж буйд Шадар сайд хяналт тавина.
✅ “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд нийслэл, аймаг, дүүргийн удирдлагуудын ажлын гүйцэтгэлийг хүнд суртал бууруулж, иргэд, аж ахуйн нэгжийн ачааг хэрхэн хөнгөлснөөр дүгнэнэ.
✅ “COP17” бага хурлын санхүү, төсвийн мэдээллийг ил тод, нээлттэй байлгахыг холбогдох албаныханд даалгав.
✅ Дээрх хурлын үеэрх замын хөдөлгөөний зохицуулалт, нийтийн тээврийн чиглэл, сургууль, цэцэрлэг, зах, худалдаа үйлчилгээний төвийн ажиллах хуваарь зэрэг шаардлагатай мэдээллийг наймдугаар сарын 1-нээс өмнө иргэдэд ойлгомжтой хүргэж ажиллахыг үүрэг болгов.
✅ 2026-2027 оны хичээлийн жилд 26,992 суралцагч хотхоны бага сургуульд, 8100 суралцагч төрөлжсөн ахлах сургуульд суралцаж, сургалтын хүртээмж, чанарыг сайжруулна.
✅ Аравдугаар сарын нэгнээс эхлэн цэцэрлэг, сургуульд суурилсан эрт илрүүлэгт 270 мянган хүүхэд хамруулна.
✅Засгийн газар 2027 оны улсын төсвийг амьдралд ойр, бодит асуудлыг шийдвэрлэх хүрээнд боловсруулж УИХ-д өргөн мэдүүлнэ.
#Чөлөөлье #Тойм

Түүхч Д.Өлзийбаатар: Пэйст оролгүй нэлээд хугацаа өнгөрч. Гэтэл нэгэн "сайхан"  #мэдээлэл явж байх юм. Манай аав Хөвсгөл...
24/07/2026

Түүхч Д.Өлзийбаатар: Пэйст оролгүй нэлээд хугацаа өнгөрч. Гэтэл нэгэн "сайхан" #мэдээлэл явж байх юм. Манай аав Хөвсгөлийн Арбулаг сумын хүн л дээ.
Түүхч хүний хувьд Чингүнжавын талаар бишгүй л #эрэл хайгуул хийж, түүний мэндэлсэн ойд зориулсан томоохон арга хэмжээнд оролцож хэд хэдэн цуврал ном хийлцэж явлаа. Чингүнжавын хайж бишгүй л архив онгичсонсон. Эрэл мухардсан. Гэтэл Сэлэнгээс нэгэн хүн өөрөө тодроод ирдэг юм байжээ. Тэр баримтыг нь харчих юмсан. Гарч ирэхгүй бол Монголын түүх, түүхчдийг дэндүү доромжлон тохуурахсан нэгэн болж түүхэнд шоглуулан үлдэх байхдаа...‼️

Address

Ulaanbaatar
11000

Opening Hours

Monday 10:00 - 16:00
Tuesday 10:00 - 16:00
Wednesday 10:00 - 16:00
Thursday 10:00 - 16:00
Friday 10:00 - 16:00
Saturday 10:00 - 16:00
Sunday 10:00 - 16:00

Telephone

+97690219031

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Шуурхай мэдээ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category