Culture Naadam Festival

Culture Naadam Festival Culture Naadam where people and earth celebrate arts!

СОЁЛЫН НААДМЫН ЭРГЭН ТОЙРОНДСоёл Урлагийн Их Сургууль, Монголын Урлагийн Зөвлөл ТББ нь Рио Тинто Монгол компанийн дэмжлэ...
26/07/2023

СОЁЛЫН НААДМЫН ЭРГЭН ТОЙРОНД

Соёл Урлагийн Их Сургууль, Монголын Урлагийн Зөвлөл ТББ нь Рио Тинто Монгол компанийн дэмжлэгтэйгээр Тулгар төрийн 2232, Их Монгол улсын 817, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, ардын хувьсгалын 102 жилийн ойн хүрээнд, баяр наадмын үйл ажиллагааны хүрээг өргөтгөж Монголчуудын өв соёл, ардын урлагийг сурталчлах зорилготой “Соёлын наадам”-ыг 15 дахь жилдээ 2023 оны 7 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулагдсан билээ.

Наадмын зорилго нь наадамчин олонд Монголчуудын өвөг дээдсээс уламжлан ирсэн түүх соёл, давтагдашгүй үнэт өв, урлагийн бүтээлийг толилуулах, соёл, уламжлалаа хайрлан хүндэтгэх, эрхэмлэн дээдлэх сэтгэгдлийг төрүүлэх, соёлыг түгээн дэлгэрүүлэхэд оршино.

#соёлыннаадам2023

#соёлынөвийгдээдлэгчриотинто

Соёл Урлагийн Их Сургууль, Монголын Урлагийн Зөвлөл ТББ нь Рио Тинто Монгол компанийн дэмжлэгтэйгээр Тулгар төрийн 2232, Их Монгол улсын 817, үндэсний эрх чө...

26/07/2023

Соёлын наадмын үеэр зочлон ирсэн наадамчин олны UB LIFE яриаг хүргэж байна.

#соёлыннаадам2023.

“СОЁЛЫН НААДАМ 2023” АМЖИЛТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.Соёл Урлагийн Их Сургууль, Монголын Урлагийн Зөвлөл ТББ хамтран Рио Тинто ...
14/07/2023

“СОЁЛЫН НААДАМ 2023” АМЖИЛТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

Соёл Урлагийн Их Сургууль, Монголын Урлагийн Зөвлөл ТББ хамтран Рио Тинто Монгол компанийн дэмжлэгтэйгээр 15 дахь удаагаа зохион байгууллаа.

Хүй долоо худагт 2 өдрийн турш (7-р сарын 11,12) зохиогдсон Соёлын наадам нь 2008 оноос тасралтгүй зохион байгуулагдаж, өдгөө Монголчуудын хүсэн хүлээдэг наадам болжээ.

Энэ жилийн Соёлын наадам нь эрэмгий залуусын “Морьтны гайхамшиг” үзүүлбэрээр эхэлж, ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн яаралтай хамгаалах төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн уртын дуу, богино дуу, морин хуур, бий биелгээ, хөөмий, Монгол туульсын “Монгол эрдэнэ” ардын урлагийн тоглолт болон Монгол түмний нэгдмэл үнэт зүйлсийг агуулсан олон үндэстний ёс заншлыг илтгэсэн отог, асруудаас бүрдсэн баялаг наадам болж өндөрлөлөө.

Наадмыг амжилттай зохион байгуулахад хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлсэн бүх байгууллага, уран бүтээлчиддээ болон зочлон ирсэн наадамчин олон та бүхэнд талархал илэрхийлье.

THE CULTURE NAADAM FESTIVAL 2023

The Culture Naadam Festival 2023 was organized by the Arts Council of Mongolia (ACM) and the Mongolian National University of Arts and Culture (MNUAC), with sponsorship from Rio Tinto Mongolia, and occurred on July 11 and 12 in Khui doloo khudag.

The festival began with the Horseman's Miracle show, followed by the 'Mongolian Treasure' which included a Mongolian long song, Morin Khuur, Mongolian Biy biyelgee, throat singing, and more.

We would like to express our gratitude to all the co-organizers, sponsor, partners, supporters, and naadamers who collaborated on the Culture Naadam Festival 2023.

Organizers:
Соёл урлагийн их сургууль
Arts Council of Mongolia

Sponsor:
Rio Tinto Mongolia

Partners:
Соёлын яам
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
@Нэг бүс нэг зам олон улсын хөгжлийн судалгааны академи

#соёлыннаадам2023

#соёлынөвийгдээдлэгчриотинто

Соёлын наадам 15 дахь жилдээ энэ сарын 11-12ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.  #соёлыннаадам2023
13/07/2023

Соёлын наадам 15 дахь жилдээ энэ сарын 11-12ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

#соёлыннаадам2023

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2232, Их Монгол улсын 817, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадмын х...

12/07/2023

#соёлыннаадам2023

"Соёлын наадам"2023-н эхний өдөрТа бүхэнд Соёлын наадмын эхний өдрийн зургуудаас онцлон хүргэж байна."Соёлын наадам" нь ...
11/07/2023

"Соёлын наадам"2023-н эхний өдөр

Та бүхэнд Соёлын наадмын эхний өдрийн зургуудаас онцлон хүргэж байна.

"Соёлын наадам" нь 2008 оноос зохион байгуулагдаж, 2015 оноос Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт албан ёсоор багтаж, өдгөө Монголчуудын хүсэн хүлээдэг наадам болсон билээ.

Наадмын хүрээнд ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн яаралтай хамгаалах төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн уртын дуу, богино дуу, морин хуур, бий биелгээ, хөөмий, Монгол тууль гэх мэт язгуур урлагийн төрлөөр дэглэсэн “Монгол эрдэнэ” ардын урлагийн тоглолтуудаас гадна ӨМӨЗОрны Ордос хотын Отог хошууны 23 хүний бүрэлдэхүүнтэй “Алтан жигжуухай” хамтлаг ая дуугаа өргөсөн нь онцлог байлаа.

Тус хамтлаг Дэлдүүр хөгжим болон Ёочин, Бишгүүр, Хуучир, Шанз зэрэг хөгжмүүдээр тоглосноос гадна Хадаг (ерөөлийн бүжиг), Мөндөчлөл (мэндчилэн угтах бүжиг), Хархорин/ Ар Монголд зориулан бичсэн дууг сонордуулав.

Маргааш (7-р сарын 12нд) 10:00 цагаас эхлэн “Соёлын наадам”-аар “Морьтны гайхамшиг” шоу үзүүлбэр, язгуур урлагийн тоглолтууд болон монгол түмний нэгдмэл үнэт зүйлсийг агуулсан “Монголын нэг өдөр-Соёлын отог” асруудаар аялах боломжтой.

“Culture naadam 2023” Day 1

We present you the highlights of ‘The Culture Naadam 2023’.

Throughout the festival, we followed up UNESCO’s intangible cultural heritage list with the ‘Mongolian treasure all-day performance’ which includes Mongolian long song, Morinkhuur, Mongolian Biy biyelgee, throat singing, and more. One of the highlights of today’s performance is an inner Mongolian band known as ‘Altan Jigjuuhai’ with over 23 members.
The band has been part of ‘The Culture Naadam’ for a while and it’s interesting to note the variety and mixture of instruments, singing, and dancing skills within the group.

Day 2 of 'The Culture Naadam' will begin at 10 a.m. tomorrow, with performances such as the ‘Horseman's Miracle Show’, ‘dancing, and music with traditional instruments.

You can travel around the regions of Mongolia and experience the culture of each in the ‘Mongolian One Day themed gers’

#соёлыннаадам2023

#соёлынөвийгдээдлэгчриотинто

11/07/2023

Culture Naadam Festival 2023

11/07/2023

“Соёлын наадам” 2023, 7 дугаар сарын 11-ний 14 цагт албан ёсоор нээх болно.

Соёл Урлагийн Их Сургууль, Монголын Урлагийн Зөвлөл ТББ нь Рио Тинто Монгол компанийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй “Соёлын наадам” нь 7-р сарын 11ний 14 цагт албан ёсоор нээх гэж байна.

Та бүхнийг нээлтийн арга хэмжээнд “Морьтны гайхамшиг” үзүүлбэр, үндэсний болон орчин үеийн урлагийн тоглолтуудаас гадна олон үндэстний ёс заншлыг илтгэсэн отог, гэрүүдээр тухлан саатахыг урьж байна.

Нээлтийн үйл ажиллагааг Culture Naadam хуудаснаас шууд дамжуулах болно.

We are pleased to announce that the opening ceremony for 'The Culture Naadam 2023' will take place on July 11 at 14:00 p.m. The 'University of Culture and Arts' and the 'Arts Council of Mongolia' are organizing the cultural Naadam 2023 festival, which is sponsored by 'Rio Tinto Mongolia.'

We are delighted to welcome all of our Naadamers to the incredible Horseman's Miracle show, traditional performances, and different cultural activities.

The opening ceremony will be broadcast live on the 'Culture Naadam' page.
#соёлыннаадам2023

Эрхэм наадамчид та бүхэнд 2023 оны 7-р сарын 11-12ны өдрүүдэд Хүй долоо худагт зохиогдох СОЁЛЫН НААДАМ 2023-ын байршлын ...
10/07/2023

Эрхэм наадамчид та бүхэнд 2023 оны 7-р сарын 11-12ны өдрүүдэд Хүй долоо худагт зохиогдох СОЁЛЫН НААДАМ 2023-ын байршлын зургийг хүргэж байна.

СОЁЛЫН НААДАМ 2023 нь Хүй долоо худгийн морь барианаас 100 метрийн зайтай байрлах болно.

Dear Naadamers, please find attached a map of the Culture Naadam Festival site, which will take place on July 11–12, 2023, in Khui doloo khudag.

The Culture Naadam Festival will be held 100 meters from the Khui doloo khudag horse racing finish line.


#соёлыннаадам2023
#соёлынөвийгдээдлэгчриотинто

 #соёлыннаадам2023
07/07/2023

#соёлыннаадам2023

Үндэсний их баяр наадам бол ардын урлагаа үзэж сонирхон, уламжлалт соёлоосоо суралцаж, соёлын...

Та бүхэнд  СОЁЛЫН НААДАМ 2023 -н хөтөлбөрийг танилцуулж байна.Соёл Урлагийн Их Сургууль, Монголын Урлагийн Зөвлөл ТББ нь...
07/07/2023

Та бүхэнд СОЁЛЫН НААДАМ 2023 -н хөтөлбөрийг танилцуулж байна.

Соёл Урлагийн Их Сургууль, Монголын Урлагийн Зөвлөл ТББ нь Рио Тинто Монгол компанийн дэмжлэгтэйгээр Тулгар төрийн 2232, Их Монгол улсын 817, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, ардын хувьсгалын 102 жилийн ойн хүрээнд, баяр наадмын үйл ажиллагааны хүрээг өргөтгөж Монголчуудын өв соёл, ардын урлагийг сурталчлах зорилготой “Соёлын наадам”-ыг 15 дахь жилдээ 2023 оны 7 дугаар сарын 11-12-нд Хүй долоон худагт зохион байгуулах болно.

Наадмын зорилго нь наадамчин олонд Монголчуудын өвөг дээдсээс уламжлан ирсэн түүх соёл, давтагдашгүй үнэт өв, урлагийн бүтээлийг толилуулах, соёл, уламжлалаа хайрлан хүндэтгэх, эрхэмлэн дээдлэх сэтгэгдлийг төрүүлэх, соёлыг түгээн дэлгэрүүлэхэд оршино.

Та бүхэн наадмын өдрүүдийг "Соёлын наадам" -р зочлон өнгөрүүлээрэй✨

#соёлыннаадам2023

07/07/2023

Address

Хүй 7 худаг
Ulaanbaatar
15170

Alerts

Be the first to know and let us send you an email when Culture Naadam Festival posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category

Content

Culture Naadam is run in the valley of the horserace, the out of town spectators witness the racing of horses, take a stroll in the scent of pasture sage and thyme and pay a visit to the ‘One Day in Mongolia’ village of Culture Naadam. It’s arts and crafts village with several Mongol gers and pop-up tents, where heritage bearers and artists showcase distinct nomadic culture.

It’s not only for watching, but available for taking part in the actions of calligraphy writing, traditional painting, felt stitching and wool processing. Holding a brush, dipping it in ink and writing on rice paper will definitely make you feel like an ancient sage. Or making felt out of wet wool, sensing its tangled fibres will bring you the warmth of the wool and the warmth of the hearts of Mongol peoples.